Г.Болдбаатар тэргүүтэй гурван бөх өнөөдөр барилдана
Гүржийн Тиблис хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ. Хэсгийн бариалдаанууд Монголын цагаар 14:30-аас эхлэх учиртай. Энэ удаагийн Тиблисийн гран при тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 230, эмэгтэй 163, нийт 393 жүдоч барилдаж байна. Харин манайхаас эрэгтэй 5, эмэгтэй 4 жүдоч хүч үзэж буй.
Тэгвэл өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын бөхчүүдийн барилдаан болох учиртай. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн хувьд 52 кг-ын жинд А.Цолмон зодоглож, нөгөө хоёр жинд нь бөх барилдаагүй.
Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Гүрж болон Финландын бөхчүүдийн ялсантай нь хүч үзнэ. Харин Д.Амартүвшин эхний тойрогтоо Гүржийн бөх Чиквимиани Лукхумитэй барилдахаар оноолт таараад байгаа юм.
52 кг-т барилдаж буй А.Цолмон В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Швейцарь болон Германы бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: