П.Очирбат З.Энхболдын нөлөөнд автсан уу?
Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний өргөдөлд үүсгэсэн маргаанаа цуцалсан байна. Энэ тухайгаа өчигдөр иргэн Б.Энхбаярт бичгээр мэдэгджээ. Өмнө нь иргэн Б.Энхбаярын цэцэд гаргасан өргөдлийг цэцийн гишүүн П.Очирбат хянан үзээд, маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Зүй ёсоороо бол маргаан үүсгэсэн эл асуудал их суудлын хуралдаанаар хэлэлцэгдэх учиртай. Гэтэл П.Очирбат гэнэт УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэнээр цэц дээр хэлэлцэгдэхгүй нөхцөл байдал үүсэв.
П.Очирбатын маргаан үүсгэх асуудлаас үүдэн, АН-ынхан ээлжит бус чуулганыг хүч түрэмгийлэн хуралдуулж, намын дотоод асуудал нь хүртэл хурцдаж ирсэн байдаг. Ийм нөхцөл байдал үүсгэж, их шуурга тавьсан мөртлөө П.Очирбат гэнэт шийдвэрээсээ буцсан нь түүнийг нөлөөнд автсан, эрх ашгийн зөрчилд орсон гэх хардах өнцөгийг үүсгэж байгаа юм.
Энэ нь П.Очирбат цэцийн даргыг нөхөн томилох, сонгуулийн жагсаалт наймаалцах зэрэг томоохон асуудлууд дээр УИХ-ын даргатай тохироо хийсэн байж болох талтайг харуулж байгааг эх сурвалжууд онцолжээ.
Г.Итгэл
URL: