Дундговь аймаг худалдагдсан уу
Дэлхийн ураны зах зээлийн томоохон тоглогч, Торонтод төвтэй “Гаррисон интерншл” (Garrison International Ltd.,) компани Монголд нүүрс, ураны орд эзэмших болсон тухай гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх болсон. Тус компанийн худалдаж авсан нүүрс, ураны ордын лиценз нь Дундговь аймагт байрлах Хөөтийн орд юм байна.
Уг ордын 73 ам км бүхий талбайд уран, нүүрсний их хэмжээний нөөц буй бөгөөд ойролцоогоор 500 сая тонн нүүрсний нөөц буй гэж тогтоогдоод байгаа ажээ. Тус орд чулуун нүүрс, уранаас гадна газрын ховор элементээр баялаг аж. Магадгүй Хөөтийн ордыг худалдсанаар Дундговь аймгийг буюу дахин нэг аймгийг гадны компанид худалдлаа гэж хэлж болох юм.
Учир нь Оюутолгойгоор Өмнөговийг, Цайрт минералаар Сүхбаатарыг, Дорнодын талаар Дорноговийг, Хөшөөтөөр Ховдыг, Увсын Хотгороор Увсыг, Алтайн хүдрээр Говь-Алтайг, Хятадын баян гэр бүл Ли Пиний “охины охин” компаний нэрийн дор ДЦС барих нэрийдлээр Завхан аймгийг гадны компаниуд “худалдаж” авсан билээ.
Ийнхүү хэдэн жилийн өмнөөс ган зудад нэрвэгдэж, ард иргэд нь дүрвэсэн Дундговь аймаг эх орны эрдэс баялгийн бас нэг золиос болж хувирах нь бололтой.
Эх сурвалж: “Хөх толбо”
URL: