АН-ын гишүүд З.Энхболдыг огцрохыг шаардлаа
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдыг ирэх сарын 4-нөөс өмнө өөрийн саналаар огцрохыг шаардаж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тус шаардлагад, “Улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бидний дэмжиж, итгэж найддаг АН-ын удирдлагууд дүрмийн бус эрх зүйн чадамжгүй байгаа нь АН-ын үндсэн дүрмийн 6.8.1 заалтыг зөрчиэж байгаагаар нотлогдож байна” гэжээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн С.Хасбаатар хэлэхдээ, “АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хууль сахиулагч шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудын асуудлыг хэлэхдээ нэр цохож хэлэхгүй, тэнд ажиллаж байгаа ажиллагсдын нэр хүндийг унагааж, бүгдийг хамаатуулж байгаа нь УИХ-ын даргын ёс зүйд нийцэхгүй. Мөн АН одоог болтол ҮЗХ-оо хуралдуулж чадахгүй баaна. Энэ нь дотроо хагарал бутралтай байгаагийн илрэл. З.Энхболдыг Ардчилсан намын даргаасаа огцрохыг шаардаж” гэсэн юм.
Т.Гэрэл
URL: