“Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү”

21fd21sf1s2d

“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж VS “Женко” Х.Баттулга” гэсэн “хуульгүй” улс төрийн “дүрэмгүй” тулаан ширүүхэн болох төлөвтэй. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж хүмүүсийг толгой дараалан баривчлан хорьж байгаа нь нийгэмд айдас төрүүлж байна. Түүнийг тойрон хүрээлэгчид, дэмжигчид сошиал орчинд таатай, таагүй олон мессеж цацаж байгаа нь мань ардчилсан Ерөнхийлөгчийг арчаагүй харагдуулах боллоо. Тэртээ 2009 онд Ц.Элбэгдорж анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон нь олон хүнд хүрсэн. Тэгвэл өнөөдөр тэрхүү үгийг нь сануулах мэт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Н.Энхбаярын үед ч ийм байгаагүй шүү” гэсэн нь нэгийг бодогдуулна. Өнөөдөр Монгол Улсын хамгийн муухай, муу хүнээр гурав дахь Ерөнхийлөгч асан тодроод байгаа. Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгч нараас хамгийн дарангуйлагч нь ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж таарах нь… Өөрт таалагдсанаа өөд нь татдаг, таалагдаагүйг нь хорьж цагддаг тийм л араншинтай хүнийг бид Ерөнхийлөгчөөрөө сонгочихож. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хэлдэгээр Н.Энхбаярын үед арай ч ийм байгаагүй нь үнэн. Түүнийг даган баясч, цэнгэн жаргаж байсан хүмүүс өнөөдөр бүгд төрийн өндөрлөгт хүрсэн нь ч үнэн. Тэр ч байтугай одоогийн дарангуйлагч, ардчилсан Ерөнхийлөгч маань “лааз өшиглөж” яваад Н.Энхбаярын ачаар Ерөнхий сайдын сэнтийд заларч байсан нь ч үнэн. Харин жудаггүй, хүн чанаргүй тэрбээр “томорсныхоо” дараа Н.Энхбаярын өр рүү нь өшиглөчихсөн. Зарим нэг учир мэдэх хүмүүс Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед нь орж уулзаад Хархорин сумын Засаг дарга болгоод өгөөчээ гэж гуйж байсан тухай ярьдаг л юм билээ. Яагаав мань Ерөнхийлөгч “Нүүх үү, үлдэх үү” гээд сүртэй илтгэлээ их, дээд сургуульд “гуйлгаар” тавьж байсан үе шүү дээ.

Хүний хувь заяаг урьдчилан таахад бэрх. Цаашлаад монголын улс төрийн хөшигний цаана өрнөж буй үйл явдлыг урьдчилан таана гэдэг бүр хүнд. Харин “Ц.Элбэгдорж VS Х.Баттулга” гэсэн тулааны ялагчийг тодруулж ядаад байх зүйлгүй. Энэ хоёрын тулаан эв зүйгээ олохгүй энэ хэвээрээ үргэлжилбэл МоАХ Ардчилсан намын булшийг ухна л гэсэн үг. Яг энэ тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө ч ам унагасан юм. Тэрбээр “Би өшөө олон баримт дэлгэнэ” гэсэн нь зүгээр ч нэг хэлээгүй үг биш байх. Далдуураа, намайг их оролдвол эрх баригчдын томчуудын булхай луйврыг чинь дэлгэнэ шүү гэсэн үг. Товчхондоо, та нар ичихгүй бол би ичихгүй шүү л гэсэн үг юм. Төгсгөлд нь өнөөдрийн эрх баригчдаас хамгийн ардчилсан, шударга, хийж бүтээе гэсэн сэтгэлтэй нь “Женко”. Нөгөө талд түүний хүслийг хязгаарлаж байгаа хүн нь Ерөнхийлөгч гээд бодохоор Ц.Элбэгдорж улаан амиа золин байж тэмцсэн тэмцлийнхээ эсрэг зогсоод байх шиг. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч аюултай” гэж Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилсан жинхэнэ ардчилагч, ардчиллын домог эмэгтэй Ан Сан Су Чи хэлсэн нь бий. Харамсалтай нь манай Ерөнхийлөгч дүр эсгээд зогсохгүй, дарангуйлагч болж хувирсныг юу гэж тодорхойлох вэ. Ер нь Ардчилсан намынхан чинь бүгдээрээ айхавтар дарангуйлагчид юм биш үү. Ерөнхийлөгч нь ард түмнээ дарамтална, УИХ-ын дарга нь УИХ-ын гишүүдээ дарамтална, Ерөнхий сайд нь эдийн засгаа дарамтална. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих вэ? “Ардчилалд дарангуйллын далд хэлбэр л оршдог. Энэ аймаар зүйлийг эрх баригчид өөгшүүлдэг” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Гровэр Клэвланд тэртээ 1890 онд хэлсэн байх юм. Харин манайд “ардчилал” гэсэн үгээр бамбай хийж “дарангуйлал”-ыг өөгшүүлж байгаа “ардчилагчид”-тай хэн, хэзээ, яаж хариуцлага тооцох вэ. Явж явж “Ц.Элбэгдоржийг гарч ирэхээс өмнө дарангуйлал гэгчийг монголчууд мэддэггүй байж”.

С.Огторгуй


URL:

Нэр: Zochin Огноо: 23 March 2016

Зөв зүйтэй бичжээ. Адаг сүүлдээ төр бүр доошоо орж ААНэгжүүдэд халдаж данс хаалгаж шүүхэд шилжүүлж хувийн өмчид халдаж эхэлж байна ард түмэн бид хаачих вэ, яах вэ хаана хандах вэ? Хямрал дээд цэгтээ хүрсэн энэ цаг үед юун татвар төлөх байтугай хоногийн хоолоо арай ядан залгуулж байна…..

Нэр: Зочин Огноо: 24 March 2016

Энэ с огторгуй гэдэг нийтлэгч их гажигтай хун Байна элбэгдоржийн гуталын. алчуур юугаа мэдэх юм би одий 70 Настай хун миний уед ийм Байгаагуй шуу одоо ямар аймаар юм болж Байна настай би эх орныхоо толоо Санаа Маш их зовож Байна миний ур хуухэдууд хэцуу нийгэмд амьдарч Байна ямарч их зээл авдаг оорсдоо идэж шуу Энхбаяр гэдэг хууг эруул мэндээрэн хохироосон худал гутгэж шоронд хийсэн энэ 37 оны их хэлмэгдуулт одооч байна хонзонгоо элбэгдорж болих хэрэгтэй энэ муухай зуйл байхгуй Болсон цагт монгол хогжих байх гэж хогшин би бодож байна

Сэтгэгдэл бичих