Г.Энхтайван: Тариаланчид даатгалд хамрагдсан бол 150 тэрбумын нөхөн төлбөр авах байсан

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа.

-Танай компаниар дамжуулж, тариланчид талбайгаа даатгуулах боломжтой гэсэн. Үнэ ханшийн хувьд ямар байх вэ?

-Газар тариалан, хөдөө аж ахуй бол манай улсын стратегийн чухал ач холбогдолтой салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа эзэлдэг. Манай компанийн хувьд туршилтын журмаар Сэлэнгэ аймгийн Алтан булаг, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Хүдэр зэрэг сумаас гадна Төв аймгийн Цээл суманд улаанбуудайн даатгалыг хийхээр болсон. Даатгуулагч 40 болон 50 хувийн хариуцлагын төвшнөөс сонголт хийж даатгуулна. Өөрөөр хэлбэл учирсан эрс дэлийн 50, 60 хувь хүртэлх эрсдлийг даатгагч өөрөө хариуцах юм. Харин даатгасан компа ни нь эрсдлийг хүлээж авч сан үүсгээд дав хар гадаадын компа нид даатгуулна. Ингэснээр тухайн даатгалын компаниас нөхөн төлбөр олгох юм. Ургацаа даатгуулахдаа га талбайн ургацынхаа 6-11 хувь тай тэнцэх хэмжээ ний хураамж төлнө. Тариаланч боломжоороо нэг га талбайгаас дунджаар 1.5 тонн улаанбуудай авдаг. Ха рин Засгийн газар тонн улаанбуудайг 550 мянган төгрөгөөр худалдан авдаг гэж тооцвол 500 га талбайгаас ургац авдаг тариаланч дунджаар 24.7 сая төгрөгөөр даатгуулах юм. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургацынхаа 50 хувиас илүүг алдсан тохиодолд60 сая төгрөгийн нөхөн төлбөр авна.

-Тариалан эрхлэгчдийн хувьд нөхөн төлбөр авах сайн талтай ч хураамж нь өндөр юм биш үү?

-Энэ нь манай улсад нэвтэрч байгаа шинэ төрлийн даатгал. Тэгэхээр өндөр санагдаж магадгүй. Гэвч дэлхий нийтэд улаанбуудайг даатгахдаа нийт ургацын 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хураамж төлдөг. Тухайлбал, АНУ-ын тариаланчид найман хувь, Казахстанд 10 хувийн хураамж төлдөг. Энэ бүхэнтэй харьцуулахад манай улсын хураамж олон улсын жишигт нийцэж байгаа. Тариалан эрхлэгчдийн хувьд өөрийн ургацыг даатгуулснаар учирч болзошгүй хохирлоос өөрийгөө сэргийлнэ гэсэн үг. Даатгалын хураам жийн хувь хэмжээний хувьд анхлан даатгуулж байгаа та риалан эрхлэгчдэд өндөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь эргээд ургац хураах үед дэмжлэг туслалцаа болно. Дараа жилийнхээ үрийг бэлт гэх, техник технологио шинэчлэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм болох юм.

-Нэг тонн буудайг яг төдөн төгрөгөөр даатгах боломжтой гэсэн нарийн судалгаа бий биз дээ?

-Даатгалын үнийн хувьд харилцан тохирох ч ойролцоогоор нэг тонн улаанбуудайг 550 мянган төгрөгөөр даатгах боломжтой. Даатгалын хураамж нь аймаг, сумдад эрсдлийн төвшнөөс хамаарч 4-11 хувь байхаар тогтсон. Үүнээс гадна манай компанийн хувьд өнгөрсөн оны турш нийт хоёр сая 663.4 толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулсан. Энэ нь манай улсын нийт мал сүргийн 5.1 хувь гэсэн үг. Даатгалд хамрагдсан малын 42.77 хувийг хонь, 47.6 хувийг ямаа, 6.7 хувийг үхэр, 2.7 хувийг адуу, үлдсэн хувийг тэмээн сүрэг эзэлдэг. 2014 онд нэг малчин өрхийн төлсөн дундаж хураамжийн дүн 95 мянга 879 төгрөг байсан бол өнгөрсөн онд 126 мянга 153 төгрөг болсон байгаа.

-Манай орон байгалийн эрс тэс уур амьсгалтай. Байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлөх байдал энэ хэрээр өндөр байх магадлалтай. Мэдээж энэ бүхнийг нарийн тооцсон байх?

-Тариаланчид улаанбуудайн ургацаа даатгуулснаар ган, мөндөр, цочир хүйтрэлт, гал түймэр, хүчтэй салхи, шороон шуурга болон үргэлжил сэн бороо, үер зэрэг бай галийн гамшгаас гадна мал идэх зэрэг эрсдэлд өртөж ургац алдсан тохиолдол их байдаг. Ийм тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой юм. Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байд лын улмаас ургацаа алдсан үед тухайн тариаланч даатгалын компаниудаас нөхөн төлбөр авдаг тогтолцоог нэвтрүүлж байгаа нь давуу тал гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил үр тариа эрхлэгчид даатгуулсан бол 150 тэрбум төгрөгийн төлбөр авах байсан гэдэг тооцоог бид хийсэн.

-Тариалан эрхлэгчид энэ байдлыг хэрхэн ойлгож, даатгалд хамрагдаж байна вэ?

-Цаг уурын хүндрэлтэй байдлаас ургацаа алдсан тохиолдол элбэг байдаг учир тариаланчид таатай хүлээж авч байгаа. Мэдээж нөр их хөдөлмөрөө хүнээс шалтгаалахгүй хүчин зүйлд алдах нь харамсалтай. Бас хохиролтой. Үүнийг ч тариаланчид маань мэддэг. Цаашдаа зөвхөн улаанбуудай бус төмс, хүнсний ногоог ч мөн даатгалд хамруулахаар төлөвлөж байна. Тун удахгүй даатгалын нарийн журмаа боловсруулж олон нийтэд хүргэнэ.

Д.Булган


URL:

Сэтгэгдэл бичих