Төрийн ордонд АТГ-ынхан “холхиж” өнжлөө

Төрийн ордноо Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид цөөнгүй харагдаж “МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах нь” гэсэн бор шувуу ордноор  нислээ.  МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд хоёр цаг гаруйн хугацаанд хуралдсан юм. Энэ зуурт МАХН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордонд болон гадна нь цугларч багагүй “бэлтгэл” хийв.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр АТГ-ын ажилтнууд МАХН-ын Н.Энхбаярт мэдүүлэг байцаалт өгөх тухай бичгийг өгөх гэсэн боловч Н.Энхбаяр авахгүй гэж зугтаснаас дээрх үйл явдал өрнөсөн бололтой. Ямартай ч АТГ-ын ажилтнууд зарлан дуудах бичгээ өгч чадалгүй Төрийн ордноос гарсан байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих