Монгол цагдаа нар энхийг сахиулна


НҮБ-ын Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцох алба хаагчдыг сонгон шалгаруулалтанд бэлтгэх сургалт болж өнгөрлөө. Сургалтыг Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран ЦЕГ-ын харьяа Сургалтын төвийн Нарстайн аман дахь Хээрийн хэсэгт 21 хоногийн хугацаатай зохион байгуулжээ. Сургалтад бүх түвшний цолтой 50 гаруй алба хаагч нар хамрагдсан бөгөөд англи хэл, сэтгэл судлал, жолоодлогын ур чадвар, галт зэвсэг хэрэглэх ур чадвар зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар заалгасан байна.

Ийн сургалтанд хамрагдаж тусгай комиссын шалгалтанд тэнцсэн алба хаагчид Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болзол хангах юм. Монголын цагдаагийн алба хаагчид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх ажиллагаанд амар тайвныг сахиулах чиг үүргийнхээ дагуу оролцох анхны алба хаагчид болж байгаагаараа онцлог болж байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих