НМХГ-аас Дүнжингаравын худалдаачдыг үзлэгт хамруулна
НМХГ-аас Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулах “Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөг маргааш болно.
Өдөрлөгийн үеэр барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэд, аж ахуй нэгж байгууллагад зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн Мэргэжлийн эмч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.
О.Сайхан
URL: