НЗАА шарил хадгалах зориулалтаар газар авчээ

512248356f0b4068c50a31Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шарил хадгалах байрны зориулалтаар газар эзэмшүүлэхээр болжээ. Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-IV уулзварын баруун хойд талд 2000м2, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулан, Гачууртын зам дагуу 2500м2 газрыг тус тус 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.

Б.Тэлмэн

newscom.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих