Өчигдөр орой гарсан 15 РАУНД гэх шууд нэвтрүүлгээс болж үзэгчид уг нэвтрүүлгийн хөтлөгчийг ёс зүйгүй, урьж авчирсан хүнээ хүндэлж харьцаж чадахгүй байна хэмээн шүүмжлээд байгаа юм.Тэгвэл нэвтрүүлгийн хөтлөгч Б.ДАВАА үзэгчдээс албан ёсоор уучлалт хүссэн мөн нэвтрүүлэгээ үргэлжлүүлэн гаргахаа мэдэгдлээ.
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
15 РАУНД нэвтрүүлгийн хөтлөгч Б.ДАВАА байна. Юуны өмнө үзэгчдийг уурлуулж бухимдуулсан үйлдлээсээ албан ёсоор хүлцэл өчье. Хүмүүсийн дургүйцэл, дайралт, доромжлол дунд яг одоо Монголчууд бид чинь цөөхөн биш юм гэдгийг мэдэрч сууна. Надруу дайралт ирэхийг бол би мэдэж байсан. Өөрийнхөө үзлээр хараан зүхэж доромжлох нь хүний эрх. Харин ухамсартай байж гэр бүлрүү, үйлийн үрлүү минь битгий дайраад байгаач гэж ухаант хүмүүн танаас хичээнгүйлэн гуйя.
Гэхдээ нэвтрүүлгийн агуулга, зорилгыг тунгаалгүй шууд ингэж нэг талыг барьж туйлширч байгаад эмзэглэж байна. Даваа, Нара хоёрын рингэн дээрх үйлдэл тийм ч чухал биш. Нийгмийн байдал ямархуу байгааг үзэгч та бүхэн чухалчилж анзаар. Асуудал болгон дээр хүн хүнрүүгээ дайрч давшилж, нэгнээ доромжлон дэвсэлж, буландаж тэрнийгээ харж стрессээ тайлж дур тавьж байна. Завгүй байна гэж ойлгох уу, завтай байна гэж ойлгох уу? Яагаад ийм болчихов?
15 РАУНД нэвтрүүлэг бол энгийн нэг хөнгөн ярилцлага биш. Иргэдийн дунд яригдаж байгаа эргэлзээтэй асуултыг асууж энэ рингэн дээр шулуухан хариулт авах ёстой монтаж засваргүй, сенсацитай шууд нэвтрүүлэг. 15 РАУНД-ын дуудлагыг www.15round.mn сайтаар дамжуулан нийт 39 хүнд хүргүүлсэнээс Мөнхтөрийн Нарантуяа дуудлагыг хүлээн авч анхны нэвтрүүлгийн зочноор оролцохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Иргэдээс ирсэн тэдгээр хурц асуултыг асууна гэдгийг Нара зөвшөөрч, хамгийн гол нь асуултандаа оновчтой ухаалаг хариулах боломжийг нь бид урьдчилан олгосон. Гэхдээ үзэгчдийн шуугиж байгаа утгаар эмэгтэй хүнийг доромжлон хандах зорилго агуулаагүй болно. Нара-г эмэгтэй хүн гэдэг утгаар нь биш улстөрч хүн гэдэг утгаар нь хандаж асуултаа сонгосон юм шүү. Шууд нэвтрүүлгийг орхиж гарах хүртэл бухимдуулсандаа үзэгчдийнхээ өмнөөс уучлал хүсч байна. Анхны дугаарт оролцсон дуучин Мөнхтөрийн Нарантуяад энэ нэвтрүүлгийн баг хамт олныхоо өмнөөс баярлалаа гэдгийг уламжилъя. Телевизийн салбар, сэтгүүл зүйн талбарын сэтгүүлчдээс бүгдээс нь, ялангуяа хайр найргүй шүршиж байгаа үл таних сэтгүүлчдээс уучлал хүсье. Алдаа дутагдал шүүмжлэл хэлж байгаа үзэгчиддээ бас баярлалаа. Энэ бүхэнд авах гээхийн ухаанаар хандана. Ганцхан дугаарын дарамт шахалт, заналхийллийн тоосыг нь гөвөх цаг ирнэ байх. Үзэгч та бүхний шүүмжлэл дунд алдаа оноогоо дэнслэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх болно оо.
Ингээд нэвтрүүлгийн хоёр дахь дугаар энэ пүрэв гараг буюу 2016 оны 03-р сарын 24-нд. УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА, ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн С.БАЯРЦОГТ, МЗХ-ны ерөнхийлөгч А.МӨНХБАТ, МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР нарыг 15 РАУНД-ын рингэн дээр дуудъя. Та бүхэн минь энэ идэвхиэрээ
www.15round.mn сайтруу ороод эдгээр хүмүүсээс асуух зүйлээ асуугаагаад өгөөрэй. Таны асуусан тодорхой асуултанд ТОДОРХОЙ хариулт авахыг хичээж ажиллана.
Өчигдөр нэвтрүүлгийн дараа иргэдээс надруу хандсан дайралт маш их ирсээр байгаа бөгөөд мессеж, дуудлага, коммент бүрт тайлбар өгөх боломжгүй тул хамгийн олон бичигдээд байгаа хэдхэн зүйл дээр товч хариулъя.
-Нарантуулын хямд хувцастай гуйлгачин?… (Надад брендийн хувцас байхгүй)
- Хөдөөний тэнэг мал. Хөдөөрүүгээ явж малаа маллаж амь зуу?… (Би малчин байсан. Хөдөөнийхөн тэнэг гэдэгтэй би хэзээ ч санал нийлдэггүй!)
- Вейтнам төлөг шиг гөлөг… (Хэрвээ тийм бол яалтай билээ)
- Сэтгүүлчид угаасаа ёс зүйгүй тэнэг, тэнэг дундаас энэ бүр тэнэг, сэтгүүл зүйн салбарыг уландаа гишгэсэн дра дра дра… (Хөтлөгч бүхэн адилхан, нэвтрүүлэг болгон ижил байх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ёс зүйн хувьд алдаа дутагдал үнэхээр гаргасан бол цаашдаа засаж залруулна)
-Мүүнчин, ард түмнийг доромжлох зорилготой гадны хүний гар хөл. ()
- Ухаангүй, ухамсаргүй (Санал нийлэхгүй байна)
- Үүнд ямар ч хамаагүй миний гэр бүл, үр хүүхдүүдийн тухай сэтгэгдэлүүд, Даваагийн эхнэрийг аваръя, гэр бүлийг нь салгах аян ч гэнэ үү…
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх иргэн бүрт, үзэгч танд бий. Харин таны энэ эрх бусдын эрхээр хязгаарлагддаг тул ухамсартай байхыг уриалж байна. Аливаа асуудлруу шууд өстөн дайсан мэт хандаж гадуурхаж доромжлохоосоо өмнө та ухамсарт хүн гэдгээ бодож байхыг бас уриалъя. 15 РАУНД-ын алдаа оноотой анхны дугаарыг үзэж амжаагүй хүмүүс үзнэ үү… /Үзэгчдээ хүндэтгэсэн: Б.ДАВАА/ хэмээжээ.
Нээрээ эхнэрийг нь аваря ийм тэнэг амьтантай хамт байлгахаар ха ха
зөв зөв.ухарч болохгүй.Коммент гэдэг зүгээр доромжлол байдаг ямарч хүнд.Зүгээрээ цаашид хийр юмаа хийж,амжилт гаргаарай.Юун буруу бгаан,нара билүү тэр угаасаа тэнэг
Балиар заваан зантай хүмүүсийн үгийг бүү тоо.Өөрсдөө бол дураараа хүнийг гутааж байх санаатай малууд их бий,бүү тоо.Дайчин залуу байна лээ.Баяр хүргэе.Тархины тураалтай хүүхнийг ганц сайн хашраасан байна лээ .
энэ эргүү дагз хол явахгүйээ
ene teneg gar hol yavahguinee
нэвтрүүлэгээ үргэлжлүүлж болноо харин чи битгий хөтөл,дээр нь нэвтрүүлгийн соёл,асуулт оновчтой,ямар эх үүсвэрээс асуултаа тавих,тэр эх үүсвэр нь хэр бодитой эсэхээс хамаарч асуултаа бэлдэх хэрэгтэй.Зүгээр 1 хүний нэр хүндийг унагах гэсэн худал цуу ярианаас асуултаа бэлдэнэ гэдэг тана ТВ-н ажилтнуудын боловсрол харагдаж байна да.
Харин ч ийм нэвтрүүлэг хэрэгтэй. Нийгэм ийм байгаа. Нара шиг олон тэнэгүүд өөрсдийгөө голохгүй ард түмнийг доромжлоод байгаа юм. Ийм асуулт асууна гээд байхад шийдэж байж ирэхгүй яасан юм. Тэгээд бас улс төрд орно гэнэ. Монголын асуудлууд үүнээс аймаар. Хормын хэдэн асуултуудаас гарч чадахгүй байж бас нийгмийн асуудлыг шийднэ гэнэ. Ширээний хүүхэн байгаа л биз ухаантай бол ард түмэн үнэлнэ. Даанч усан тэнэг ээ баталсан. Чамд илрүүлж өгсөнд баярлалаа. Алдаанаас сур. Нара бол бөөн алдаа. Тэр засрахгүй.
Teneg malaa hend gaihuulah gd bga teneg hoshnogo tsarailsan bandi we ene odoo
чамд л гэж хэлхэд наад сэтгүүлчийн ажилаа орхиод Микроонд хоолой хий хөгшөөн.
эмэгтэй хүнийг доромжилсон хүйтэн царайлсан амьтан бэ танай авгай ширээний хүүхэн байсан ч юмуу чамд онгоноороо очсон уу аан