Ноосны урамшууллыг ирэх сард олгоно
Малчдын ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сард олгохоор Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал гарчээ. Тодруулбал, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад энэ онд 19.6 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд хуваарилах юм байна. Дашрамд, өнгөрсөн онд 18.3 тэрбум төгрөгийг олгож байсан бөгөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын улсын сайн малчин н.Гантуяагийнх өнгөрсөн жил ноосны урамшууллаас 2 сая 400 мянган төгрөг авч байжээ.
Т.Гэрэл
URL: