Жиргээ: Өнөөдөр Мүүнийхэн миний тэнгэрт хальсан охиноор намайг давшлав
Мүүнийн шашин гэх гаж урсгалын талаар монголчуудад ойлголт өгч ноцтой ноцтой баримт дэлгэж байгаа “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгорын эсрэг мүүнийхэн сошиал ертөнцөөр элдэв цуу тараах болсон. Хамгийн сүүлд л гэхэд нас барсан охиноор нь дайруулан давшлах болсон юм. Тэрээр энэ увайгүй үйлдлийн эсрэг өөрийн нүүрномдоо хуудсандаа ийн бичжээ.
Охиноо нас барсны хэдхэн өдрийн дараа энэ постыг инээсэн зурагтай нь тавьж байсан. Тэр пост алга болж …би хайгаад олсонгуй…Миний ФБээс олон зураг алга болж байгаач хаагдахгуй байгаа…Гайхмаар юм их болохнээ…Өнөөдөр Мүүнийхэн миний тэнгэрт хальсан охиноор намайг давшлав… Намайг элдэвлэ…хүссэнээрээ доромжил…харин миний охиныг тайван оpхи…Uugantsetseg Gantumur дүү хадгалчихаж…Маш их баярлалаа….2016.03.16
Зүүдний охин.
Би Далайхүүг хэвлийдээ олсоны дарааxaн 2 жижигхээн могойн зулзага зүүдлэв. Нэг зулзагaны царай их тод байв. Ээж рүү зaлгaн зүүдээ хэлтэл…”дээхэн үед могой зүүдлэхэд хүүхэдтэй болохыг хэлдэгcэн” гэснээр би өөрийгөө дахин эх болсныг мэдэв. 2 ихэр хүүхэд төрнө хэмээн итгэсэн надаас ганц л хүүхэд гарсан болно…
Охиноо 2005.01.10 нд үсчингийн газараас танихгүй нэгэнд хаягласан ээжийнx нь захидалын хамт олсoон. Далайхүү 1 ой хүрэх гэж байлаа. Голланд руу утсаар ярин учир байдлыг Рикд хэлэхэд “ээжид нь хүнд болоод орхисон бизээ…яалаа гэж хүүхэд асрах газар өгөх вэ?” гэснээр бид үрчилж авах асуудлыг шийдвэрлэв. Ах Далайхүүгийн дагуулсан хишиг хэмээн бэлгэдэж Далайхишиг нэрийг хайрлав.
Хоол тэжээлийн дутагдалд орсон 4 сартай охин дороо тэнхэрч өдөр хоногoор өсөв. 10 сар хүртлээ 3 удаа өрхийн эмчид үзүүлсэн ба хэн нь ч охины зүрх болоод бие эрхтэн зүүн талдаа байрлалтай ба гажигтай болохыг мэдсэнгүй.
1 настайдаа цэцэрлэгт явж эхэлсэн ба нэг өдөр ухаан алдан унаснаар зүрхний эмч нарт хандав. Охиныг зүрхний 7-8 төрлийн гажигтай тухай онош тавьж хагалгаанд даруй орохыг зөвлөв. Тоглож байгаад байн байн уруул нь хөхөрч унадаг болов…
1 ой зургаан сараас өмнө зүрхний шаталсан хагалгаа хийлгэх шаардлагатай байсан ба зардал багцаагаар 30.000-50.000 евро хэмээж байлaa. Бид спонсор хайгаад амжилт олсонгуй.
Гэнэт Сеүлын эмнэлэгээс манай охиныг сонгон хагалах болсон тухай мэдээ ирэв. Рик эрс эсэргүүцэв. Учир нь 2 нас өнгөрчихсөн хойно хагалах “эрсдэлтэй” хэмээн үзэв. Гэсэн ч бид хоорондоо удаан ярилцан явах шийдвэр гаргав. Учир нь охин одоогийн байдлаараа хэдийд ч өнгөрч мэдэх байв.
Эхний хагалгаанд ороход наркоз нь үйлчлэхгүй охин ихэд айж уйлсаар хагалгаанд орсон нь амжилттай болов. Удаахь хагалгаанд 3 хоногийн дараа оров.
Охин сэхээнд харин би гадуур байрлаж байсан ба нэг өдөр намайг гаднаас орж ирэхэд сувилагч сандарчихсан охины зүрх нь зогсоод эргээд ажилласан тухай хэлэв. Би сувилагчийн хэлснийг ойлгоогуй ч зүрх ажилласанд нь талархcaap oхин дээрээ орж ирээд муужран унах шахав. 2 нүдний хүүхэн хараа 2 тийш болсон ба царай төрх аймшигтай болсон байлaa… Анагаах ухаанд 5 минут зүрх нь зогссон хүнийг сэрээх ёсгүй байдгыг бас сүүлд олж мэдэв. Зүрх зогсолтын минутын хувьд сувилагч нар барин тавин зөрүүтэй тоонууд (4-10) хэлэв…зүрхний цохилт компютэрт холбогдсон, сэхээнд байсан ба зориуд төөрөлдүүлэн худал мэдээлэлд итгэж эхэлсэн өөрийгөө би буруутгав… бага багаар сувилагч нар намайг тайвшруулж, хуурч байгааг ойлгов …Үүнээс хойш эмч нар надтай уулзаaгүй ч 7 хоногийн дараа охин xэвийн болно гэсэнд бас л итгэв… xapин охин 14 хоногийн турш +42 халуурч, мөсөн дотор унтаж байсан ба энэ айхтар халуурлыг тэсээд гараад ирэв. Энэ хугацаанд тархины бичлэг хийлгэсэн нь төрөлхийн тархи, сэтгэцийн гажигтай xэмээв.
Онгоцонд ухаангүй хүн тээдэггүй юм байна…Би нутаг руугаа явна хэмээн зүтгэсээр эмчийн нисэх зардалыг төлөн Улаанбаатарт эмчийн xaмт буун шууд эх нялхсын эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэв. 14 хоноод гаргахаар шийдэв. Дан гуурсаар хооллож байсан охины гуурсыг нэг ой гapaнтай Алтайхүү татаж гаргаснаар би хөхөх дадал нь зайлшгүй эргэн ирнэ хэмээн угжаар хооллох гэж уйгагуй оролдов. Залгиж мэдэхгүй аманд сүү дусааж байгааг мэдрэхгүй охинoo анх залгихад бөөн баяр болцгоон уйгагуй оролдсоор 10 хоногийн дараа хөхдөг болов. Монгол эмч нар хэзээ ч хөхөж чадахгүй хэмээн хэлж байлаа…
Миний охин эхэндээ хайрыг мэдэрдэг байсан …хэдэн сарын дараа муухан инээмсэглэдэг болов. Гэвч 4 дэхь жилээсээ муудав. Бие нь дордсоор байсан ч цоорол, ялзралгуй 7 жилийг ардаа орхиж. Би охиндоо сүүлийн жилүүдэд гаргах цаг улам багасав. Байнгын өвчтэй хүнийг амралтгүй асрах хэцүү ч Монголд ийм өвчтэй хүнийг авах газар байдаггүй. Би өөрөө гадагш, дотогш их ажилтай байсан энэ хугацаанд миний ээж, нөхөр их цаг зарцуулдаг байсан. Сүүлийн 3 сар эрс дордсон ба миний том хүү, эхнэрийн хамт асран тордож байлаа. Яг өнгөрөх тэр мөчид миний бэр хажууд нь байж… тoм хүү, бэр хоёр хэлэхдээ…” Ээжээ.. Хишгээд бид сүүлийн хэдэн өдөр илүү их анхаарал тавьсаан…нэг л хажууд нь баймаар, хайрламаар байсан..” хэмээн надад дамжууллаа.
Монголд өнөөдөр Хөгжлийн төв бий болгох цаг болжээ. Тэнд хөдөлгөөний болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг амраадаг бас нийгэмшүүлдэг байх хэрэгтэй. Хайран залуу насаа хөдөлмөр эрхлэлгүй хүүхдээ харан өнгөрөөх олон аав ээжүүдэд ажиллах боломжийг олгох хэрэгтэй болж… тэдэнд ажлын байр бий болгох цаг аль хэдийн болж. Монголд чадалтай нэгэндээ туслаад чадалгүй нэгнээ хаядаг жаяг тогтлоо. Үүнийг бид өөрчлөх ёстой. Аливаа улс орны хөгжил дорой нэгнээ яаж авч явснаар харагдана гэж би боддог. Миний охин нэгэнт Тэнгэрт халилаа.
Энэ бүхнийг би яагаад бичих болов…? Миний охины асуудал хэнд хамаатай гэж ..? гэх мэтээр өөрөөcөө асуусан ч энэ нь манай нийгмийн биеийн болоод оюуны бэрхшээлтэй улсуудын нийтлэг төрх гэдэг үүднээс хуваалцахаар шийдэв. Би “4 Урилга” нэвтрүүлэгт анх удаа сэргэлэн сэтгүүлчийн асуултад бүдрэхдээ “Охиноо үрчилж авсан” гэдэгээ нийтийн өмнө хэлсэн ба Рик бид хоёрын хувьд энэ бүхэнийг ил болгох зорилго байсангүй. Бид ” дагавар хүүхэд, өргөж авсан хүүхэд” гэдэг хэллэгийг хэрэглэх дургуй… Бид охиноо эргэн дурcсан цомог бэлдэж байгаа ба та бүхэнтэй хуваалцана. Миний охиныг дурсан, сайн сайханыг ерөөсөн бүх хүмүүст талархая… дээр бичсэнээр миний зүүдэнд харагдсан тэр жижиг могойн зулзага нь та бүхэнтэй хуваалцаж байгаа энэ төрх байсныг би олсноосоо хойш 1 жилийн дараа гэнэт харсан билээ…Миний зүүдэнд ирсэн охин…
2013.12.18 Tseren Enebish
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Huurhii duu
Hoorhii doo. Ih l zowson bna daa
hamtdaa shu muunii esreg
saihan setgeliin uzuurt shar tos gedeg yumaa,tanid buyan ni irnee,mundag eej bna