Хөшөөтийн уурхайг хамгаалахын төлөө Ховдчууд тэмцэнэ
Амлалт нэхэх ард түмний холбоо УИХ-дарга Д.Дэмбэрэлд шаардах бичиг хүргүүллээ. 2007 онд УИХ стартегийн ордын жагсаалтыг батлахад хөшөөтийн уурхайг уг жагсаалтанд оруулаагүй байдаг. Үүнийг энэ ордыг хувааж идэх гэсэн башир арга гэж үзэж байгаагаа тэд мэдэгдэж байлаа.
Учир нь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас бага нөөцтэй “Баян тээг” Нүүрс хотгор” гэх ордууд уг жагсаалтанд орсон байдаг ажээ. Хөшөөтийн уурхайг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компани эзэмшиж байгаа. Хүн бүхний ам булаалдан ярих дуртай сэдэв бол Оюутолгой Тавантолгой энэ ордуудын талаар нэлээд удаан шуугисан. Тавантолгойн ордоос жилд 30 сая тоннын нүүрс олборлохоор болсон. Гэтэл хөшөөтийн уурхайг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл жилд найман сая.тн, цаашлаад 13 сая.тн нүүрс олборлох хүчин чадалтай хэмээн Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг аж.
Улмаар уг ордыг стартегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд оруулахгүйн тулд орд газрыг бассейных нь хэмжээгээр нөөцийг тогтоох бус хэсэгчилэн хайгуулын үр дүнгээр лиценз өгч байгаан манай улсын эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа хэмээн үзэж байна.
Хэдий ийм нөөц баялагтай орд газар байгаа ч Ховдын ард түмэн, монголчуудад бодитой хувь нэмэр оруулахгүй. Эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэж байгааг буруутгаж байлаа. Хэрвээ Хөшөөтийн нүүрсний уурхайг стартегийн орд газарт оруулахгүй бол Ховдын ард иргэд тэмцэлийн хэлбэрт ч шилжиж магадгүй юм гэж мэдэгдлээ. Ховд аймгийн иргэд Амлалт нэхэх ард түмний холбооныхонд энэ талаар уламжилсан байна.
Б.Батзаяа
URL: