Монголын банкны системийг байнга сөрөг байлгаж буй Н.Золжаргал гэж хэн бэ
Монголбанкны Ерөнхийлөгчөөр 2012 онд томилогдсон Н.Золжаргал гэж хэн бэ. Энэ хүнийг томилогдсоноос хойших дөрвөн жилд буюу 2013 оноос эхлээд Монголын банкны систем олон улсын санхүүгийн үнэлгээний Moody’s агентлагаас сөрөг гэсэн үнэлгээ авсаар ирлээ. Энэ нь мэдээж Н.Золжаргал Монголбанкийг муу удирдаж байна гэсэн үг.
Ийм атал Н.Золжаргалыг санал болгож томилуулсан УИХ-ын дарга түүнийг албан тушаалаас нь огцруулах тухай ганц удаа ган хийсэнгүй. Уг нь УИХ-ын дарга албан тушаалтныг ээлжит бус чуулган хуралдуулж байгаад ч хамаагүй чөлөөлөх шийдвэрийг гаргуулж орхидог хүн. Гэвч Н.Золжаргалыг өөрчлөх асуудал тавьсан УИХ-ын гишүүдийн хүсэлтийг үл тоон өнгөрүүлсээр өдий хүрэв. УИХ-ын бие даагч гишүүд л гэхэд түүнийг огцруулах хүсэлтийг 2014-2015 онд 2 ч удаа тавьж байв.
Н.ЗОЛЖАРГАЛЫН НАМТАР БУЮУ Х.БАТТУЛГЫН НАЙЗ
1964 онд Улаанбаатарт төрсөн Н.Золжаргал нь БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургуульд Эдийн засгийн ухааны магистр цол хамгаалж улмаар Харвардын их сургуульд мастерийн зэрэг хамгаалжээ.
1990 оны үед Худалдаа хөгжлийн банкны Гадаад харилцааны хэлтэст захирлаар ажиллаж байгаад 1991 онд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болсон байдаг. Энэ үедээ найз Х.Баттулгыгаа /одоогий УИХ-ын гишүүн/ хувьцааны бизнест оруулж, улмаар Баянгол, Улаанбаатар гэсэн тухайн үеийнхээ хамгийн том хоёр зочид буудлын хувьцааг цуглуулсан. Үүнийг нь тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг мэдээд Х.Баттулгад “Чи хоёр буудлаар яахав, нэгнийх нь хувьцааг зарчих” хэмээн “Улаанбаатар” зочид буудлыг авсан тухай яриа бий.
Н.Золжаргал 1996-1997 онд АНУ-ын Харвардын их сургуульд зөвлөх, 1997-1998 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашиж байжээ. 2000 оноос хойш хувиараа бизнес эрхэлж байгаад 2010 онд Монгол банкны дэд ерөнхийлөгч, хоёр жилийн дараа ерөнхийлөгч нь болсон.
Н.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгч болгохыг эртний найз Х.Баттулга нь З.Энхболд даргад санал болгосон гэх яриа ч байдаг. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилогдох үед УИХ-ын гишүүд үнийн өсөлтийг хэрхэн барих, валютын ханшийг яаж тогтворжуулах тухай хамгийн их асууж байсан юм даг.
Н.Золжаргалыг томилогдох үед, 2012 оны 9 дүгээр сарын дундуур ам.долларын ханш 1400 төгрөг болоод байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүдэд “Банкны системийн байдал өмнөх хямралтай харьцуулахад арай дээр байгаа. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралын явц байдлыг харахад бид тайван сууж болохооргүй байгаа. Мөн шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсноор банкны хүүг болоод инцляцийг нэг оронтой тоонд барихын тулд тууштай тэмцэнэ. Зээлийн хүүг ч бууруулах бүрэн боломжтой ” гэсэн. Мөн Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх зүйл нь долларын ханшийг буулгах гэж УИХ-ын гишүүдийн өмнө амлаж байлаа. Гэвч Төв банкны ерөнхийлөгч валютын ханшийн өсөлтийн тухай байнга худал ярьж ирэв. Н.Золжаргал ам.доллар 2000 хүрвэл огцорно гэж мэдэгдсэн ч өдгөө ханш 2050-д хүрээд байна.
Монголбанкийг удирдаж эхлээд тэрбээр Монголын эдийн засгийн урт хугацаанд хөгжих гол салбар бол “хөдөө аж ахуй” гэж байлаа. Тэгвэл тухайн үед найз Х.Баттулга нь ХХАА-н сайд, найзынх нь найз А.Гансүх Зам тээврийн сайдын албыг хашиж байв. Ингээд улсын төв банкны үүрэг, зорилгоос гажиж, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээчийг Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн билээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамгийн сүүлд хатуухан шүүмжлэлийг МЗХ-ноос өгч буй бөгөөд хар жагсаалтдаа оруулаад байна.
Н.ЗОЛЖАРГАЛЫН АЖЛЫН ХОЁР ТОМ АЛДАА
Нэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд дараах 4 дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран батлаж, хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрт
• “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” 167 тэрбум,
• “Өргөн хэргэлээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” 303 тэрбум,
• “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” 248 тэрбум,
• “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” 1608 тэрбум Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар дэд хөтөлбөрүүдийг баталсан.
Эдгээр хөтөлбөрийг харгалзах салбарын яамдтай хамтарч хэрэгжүүлж эхэлсэн байна. Ийнхүү гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нэрийн дор 3 их наяд төгрөгийг төсвөөс гадуур тодорхой улс төрийн бодлогын хүрээнд зарцуулсан боловч шатахуун, мах, гурил, барилгын материал, орон сууцны буураагүй өсчээ.
Уг нь үнийг “тогтворжуулж” байгаа хэмээн их хэмжээний мөнгийг төсвөөс гаргасан ч:
• шатахууны бөөний үнэ 170 төгрөгөөр нэмэгдэж,
• “Атар” талхны үнэ 620 төгрөгөөс 820 болж,
• Гурилын үнэ 20 хувиар, махны үнэ 15 хувиар,
• цахилгааны үнэ 22, халаалт 27 хувиар өссөн.
Энэ үнэ тогтворжуулах хөтөлбөр монополийг дэмжсэн бодлого болсон гэж иргэд гомдол гаргасан байна.
Хоёр. Ам.долларын ханшийг гэрлийн хурдаар өсгөв
Ам.долларын ханшийг 1400 төгрөг байхад Төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Одоо харин ам.доллар 2050-д хүрээд байна.
Н.ЗОЛЖАРГАЛЫН “НО”-НУУД
• Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван нартай хэтэвчээ нэгтгэн, хууль бус эрх зүйн чадамжгүй шийдвэрүүдээрээ Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг өөрсдийн болгох гэж бусдын өмчинд эрээ цээргүй халдсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан.
• Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн талаар судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Мон Хидро” компанийг хүчээр шалгаруулсан гэлцдэг.
• Арилжааны банкуудтай хамтарч ханшийн зөрүүнээс мөнгө цохиж хөлжсөн гэх нь бий.
• “Буцалтгүй тусламж” нэрээр Монголбанкны “ядарсан” удирдлагуудад 3 тэрбум гаруй төгрөг тарааж “Санта Клаус” болсон гэх нь бий. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Г.Уянга хөндөж, түүнийг АТГ-т өгч байсан ч эдүгээ уг хэргийн талаар яригдахаа байж. Энэ мэтээр түүнийг хууль бус үйлдэлд холбогддог тухай олон хардлага бий. Гэвч түүнтэй хариуцлага тооцохгүй байсаар л…
Энэ тухай болон бусад асуудлаар үргэлжлэлд дэлгэрүүлэн өгүүлэх болно.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Unen gej bdag Bol ene nohor shorond oroh estoi