Би гэдэг хүн чинь төрөв өө
Би гэдэг хүн чинь төрөв өө. Төрөхдөө бөөн паянтай. Эмнэлэгт очоод гаран гартлаа хүмүүсийн анхаарлын төвд байгаастай. Би ухаан орсноосоо хойш эмнэлэгт хэвтэж үзээгүй хүн, юм мэдэх биш. Төрөх гэж алаан болж байгаа юм чинь, цэвэрлэгч эгчийг хүртэл эмчээ зүгээр намайг төрүүлээд өгчих гэх нь наад захын юм. За ашгүй төрж 2 яс салаад өрөөндөө оров. Манай өрөөнд 3 эгч төрчихсөн, 1 эгч нь надтай адилхан оёдолтой төрсөн гээд тийм хүмүүсийн зовлон дуусах биш. Тэгээд би гэдэг хүн чинь эргэлт аваад л юмаар дутсангүй.
Эмнэлгийн коридороор хоол аваарай гээд л яваад байсан юм, би эмнэлгийн хоол идэж үзмээр санагдаад асуух санаатай босож алхав. Оёдолтой болохоор хамаагүй хурдан явж чадахгүй баацагнасан юм өрөөнийхөө үүд рүү очсоор байтал нөгөө хоол гээд байсан эгч 2 хаалганы цаана оччихож. Тэгээд л асуулаа ш дээ. (асуухаасаа өмнө юу гэж асуух вэ гэж их бодсоныг яана).
-Эгчээ аяга хоол нь хэд юм гээд. Тэгсэн нөгөө эгч аймар инээснээ -Үнэгүй ш дээ миний дүү ээ гэж үү. Юу би чинь бантаад ичээд хэлэх үггүй болчихсон хүн чинь аан ч гэх шиг. Авах юмуу миний дүү гэсэн аан зүгээр асууж үзсэн юм ч гэх шиг. Эмнэлгийн хоол үнэгүй байдаг гэдгийг мэддэггүй байсан юмаа чааваас, бас бэлэн мөнгө авч хэвтээгүй, үнийг нь мэдчихээд маргааш нь мөнгө авч байгаад аваад иднэ гээд бодож байсныг яана. Тэгсэн манай өрөөний эгч нар саваад уначихсан. Нөгөө надтайгаа адилхан эгч чинь гараараа хацраа шахаад нь хошуу нь цорвойчихсон Үүүхүүүхүү үүхүүхүү гээд инээж байдаг юм. (Тэгж инээхгүй бол оёдол задарчих гээд байгаа юм, амаа ангайж инээж болдоггүй юм байна лээ) Бас хажуу өрөөнд байсан хагалгаагаар төрсөн эгч инээгээд хүүе оёдол оёдол гээд. Би нөгөө өрөөнийхөө эгчийг харж шоолоод адилхан хацраа бариад л хошуугаа цорвойлгоод уйлаастай инээв шүү дээ.
За тэгээд энэ явдал дуусаад оройхон болов. Эмч орж ирээд оёдлоо угаалгаарай миний охин гээд. За эмчээ гээд араас нь дагаваа. Би чинь цагт 10 км цагийн хурдтай явж байгаа хүн чинь хоцроод нөгөө эмч түрүүлээд булан эргээд зүүн тийшээ алга болчихдог юм. Би гэж 1 хүн яст мэлхийний хурдаар коридорын төгсгөлд ирээд харсан эмч нилээн зайтай 2 3 палатны цаана жирэмсэн эхтэй яриад зогсож байнаа. Тэгээд эмчээ хаана угаалгах вэ гэсэн -Цаанаа гараад хэвтэж бай гэж байна. Эргээд заасан газар луу нь харсан чинь коридорт өндөрдүү дугуйтай төмөр тавцан. Өө дөш юу вэ энэ чинь гээд -Эмчээ энд үү гээд асуусан чинь -Тийм гараад байж бай, одоохон очлоо гэдэг юм. Ёоё би чинь бөөн бодол, шууд ингээд коридорт угаачихдаг юм байх даа, бүүр ийм сонин төмрөн дээр үү, арай л дэндүү юм гээд амандаа бувтнаж байгаад за дүүрч аягүй бол гараагүй байж байгаад загнуулна, их олон хүнтэй ажилладаг хүнийг уурлуулаад яахав, бүгд ингэж адилхан л угаалгаж л байгаа ш дээ нтр хаха. Дөхөөд очсон шатархуу юм түй ч алга. Өө энэ нэг юман дээр чинь хаанаас яаж гардаг юм болоо, ямар балай юм, ядаж шат мат хийчихэд яанаа гээд харж зогсож байгаад нөгөө эмчээс -Эмчээ энд юм уу гээд л ахиад лавлав ш дээ. Гайхаж байгаа юм чинь гарах газар байхгүй, миний бүсэлхийнээс дээш өндөртэй тийм төмөр тавцан. Тэгсэн эмч харснаа тиймээ эмч нь очлоо гэлээ. За за гаръя гаръя гээд унаад эсвэл хальт гишгээд оёдлоо задалчих вий дээ гэж бодсоор доод тавцан дээр нь гишгээд л нөгөө хөлөө өргөөд л аймар болгоомжтой хөдөлж байтал эмч цаанаас
-Хүүеэ миний дүү, наана чинь биш ээ, цаад өрөөнийхөө орон дээр…(аймар сандарчихсан наашаа гүйх нь холгүй ирж байнаа) Оо май гоод, дөш байхгүй би шоконд орчихсон, гацчихсан, доошоо ч үгүй дээшээ ч үгүй. Буугаад л бантаад нөгөө хамт яриад зогсож байсан жирэмсэн хүн саваад уначихсан, бараг төрсөн байх аа. Коридорт байсан хүмүүс хахахахаха гээд энд тэнд инээгээстэй, ядаж байхад манай өрөөний эгч нарын хэрэгт дуртайг хаалгаараа шагайгаад харчихсан. Нөгөө эгч ойлгомжтой хацраа бариастай инээгээстэй. Үүхүүхүү үүхүүхүү. Хагалгаатай байсан эгч босож ирээд харж чадах юм биш, хүнээр яриулаастай инээгээстэй ёоёо оёдол гээд .Тэгсэн өдөр хоол аваарай гээд яваад байсан эгчийн хоолны зөөврийн тавцан байсан байгаа юм даа. Яаж мэддэг юм, эмч цаанаа гараад хэвт гэсэн эргээд харсан тэр тавцан. Лавлаж асуусан тийм тийм гээд. Уг нь тэр тавцангийн цаана нь өрөө нь байсан юм билээ л дээ. Өө тэгээд өрөө рүү нь ороод угаалгаж байсан эмч унаж муначихсан бол яанаа, доороо дугуйтай нэг тийм эвгүй юм байдаг юм ш дээ гээд л. Би тэгсэн очиж очиж тэнд тавиад байхдаа яадаг юм гээд бодож байсныг хэлэхүү, эмч тэнд тэгж байж таардаг гээд инээгээд байгаа юм. За тэгээд өрөөндөө ороод ирсэн эгч нар бүүр инээгээд ёстой хөгжилтэй охин байна даа хамт төрж баймаар гэж үү. Гарчихсан бол яанаа, бууж чадахгүй нтр гээд намайг явуулж өгсөөн. Би өөрийгөө шоолж баахан инээв ш дээ. Үүхүүхүү үүхүүхүү гээд. Аргагүй л дээ үүнээс өөр зөндөө паян байгаа юм чинь. Бичвэл ном болох нь бараг. Нуршсан бол уучлаарай
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hehe
kkk hugjilyei yum aa