Дорнодынхыг доош нь хийсэн хүн нэр дэвших эрхгүй шүү эрхэм Сайдаа
Зам тээврийн яамны сайд гэсэн “сэтэртэй” М.Зоригтыг золбин сайд гэдгээр нь ард түмэн андахгүй сайн мэднэ. Хаа явсан газраа өөрийнхөө зургийг болон хүүхнүүдтэй хамт сэлфидсэн зургаа цахим хуудсандаа хийж, хаана юу хийж явдгаа тайлагнаж явдаг хэрнээ улс эх орныхоо төлөө ажилладаггүй гэсэн нэр зүүгээд удаж буй. Хаа явсан газраа хэл ам дагуулж, нам эвслээр нь бусдыг талцуулдаг М.Зоригт өнгөрсөн хоёрдугаар сард Дорнод аймагт очоод бөөн бужигнаан үүсгэжээ.
Чойбалсан хотын аймгийн АН-ын гишүүдтэй уулзаж хурал хийхдээ удахгүй болох УИХ-ын сонгуульд танай аймгаас нэр дэвшинэ гэсэн утга агуулгатай мессэжийг өгсөн ч түүнийг намын нөхдүүд болоод ард иргэд ойшоон сонсч, ойлгон хүлээж аваагүй юм. Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг навс унагасан аймгийн ИТХ дахь тус намын төлөөлөгч Г.Болдбаатар, С.Ганбат нарын хамтаар ирсэн нь намын гишүүдийн дургүй ихэд хүргэжээ.
Аймагтаа амжилт олохгүй хоёр сайд М.Зоригтоор халхавч бамбай хийж ирсэн бололтой. Угтаа бол дээрх хоёр этгээд эрүүгийн элементүүд бөгөөд АН-ын нэрийг барьж бусдаас хандив гуйсан, хуурамч данс нээсэн, намын тамга тэмдгийг хуурамчаар хийсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдож, одоо хэрэг нь шүүхийн шатанд явж байгаа аж. Уулзалт эхлүүлсэн М.Зоригт сайд Дорнодынхныг унаган нутаг Сүхбаатар аймагтайгаа жишиж, тус аймгийнхныг арчаагүй сэтгэлгүй залхуугаараа нь цолложээ.
Тэрбээр “Сүхбаатарчуудыг би замтай болгосон. Зам барьж байгаа залууст өдөр бүр үхэр аваачиж өгч, охид хүүхнүүдийг нь бүжиг цэнгээнд оруулсаар байгаад замаа амжилттай дуусгасан” гэж ичих ч үгүй ярьжээ. Харин Дорнодчууд ийм сэтгэл гаргаагүй сонин хүмүүс гэж ярьж нутгийн иргэдийн дургүй хүргэсэн бололтой. Яг үнэндээ Сүхбаатар аймагт тавигдсан замын ажлын тухайд хамтарсан Засгийн газрын үед хийж хэрэгжүүлсэн байдаг.
Үнэндээ сайд М.Зоригтын гар бие, хичээл зүтгэл оролцож хийсэн ажил биш юмаа. Засгийн нэр барьж, өөрийгөө төвийлгөж, аймгаа хөгжүүлсэн мэт ярьж явахаасаа ичээчээ эрхэм Сайдаа. М.Зоригтын хувьд Төрийн ордонд ажлаа хийгээд суухаас гадна гадаад дотоодоор аялсан тэмдэглэл, нүцгэн шалдан хүүхний зургийг дарж, цахим хуудсандаа байршуулах дуртай порно эрхэм сайдын хүүхнүүдийг үзэх үзэл нь ч бас ялгавартай байдаг юм шигээ.
Учир нь Дорнод аймгийн хойд сумдаар явж байхдаа “Дорнодын хүүхнүүд доошоо, Сүхбаатарын хүүхнүүд миний тавьсан зам дээр гунхаж байгаа” хэмээн хүний нутагт ирээд охид хүүхнүүдийг нь доош хийж доромжилсон байна. Түүнээс гадна сайдын буруу зөрүү ярьдаг зан нь хөдөлсөн үү зарим нэг аймгийн Засаг дарга нар жилдээ 1-2 хүнийг нам цохиж унагадаг гэж сийхгүй ярьсан нь Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны эмэгтэй намын даргатай Дорнод аймгийн суудлыг нь булааж, жилдээ хэд хэдэн хүнийг нам цохиж унагаадаг дарга ирэх ёстой гэсэн далд утгаа илэрхийлжээ. Мөн түүнчлэн тэрбээр, Засгийн газрын гишүүнээ өрөөнд цоожилж, түлхүүрийг нь цонхоор шидэж, хоёр цаг зодсон талаараа ч ам алджээ. Түүнээс гадна танхай балмад сайдын нэг хүмүүжил бусдыг үл хүндэтгэж харьцах явдал юм.
Хурлын үеэр нутгийн иргэд М.Зоригт сайдыг гараа халснаасаа авч байгаад ярихыг шаардахад “Би ярих уу, та нар дуугаа аяд, сонсвол сонс, сонсохгүй бол өрөөндөө ор” гэж хэнэг ч үгүй загнажээ. Түүний намын гишүүдтэй уулзах болсон хамгийн том шалтгаан нь гишүүдээс дэмжлэг авч улмаар намын хороог хуралдуулах, зарим нэг намын хороодын гишүүнийг өөрийн гарт оруулах гэсэн далд санаа байж. Ингэж бичсэний учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр М.Зоригт сайдын гарын бэлэг хэмээн дарс нобарыг иргэдэд өгөхийг оролджээ.
Бэлэг тараасан иргэд “Таныг маргаашийн уулзалтад ирж М.Зоригт сайдыг дэмжинэ гэж итгэж байна. Та заавал ирээрэй” гэж ухуулга явуулсан ч амжилтгүй болсон гэнэ. Ийнхүү өөрийн хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр хийх гэсэн хурал нь амжилтгүй болсон эрхэм сайд яг үнэндээ Дорнодынхонд хөөгдөж туугдаад явсан нь үнэн юм шүү.
Дэмжлэг авахгүй ээ гэдгээ мэдсэн хэрнээ “ дахин ирнэ шүү” хэмээн намын гишүүд болон нутгийн иргэдийг дарамталсан М.Зоригт сайдаа та Дорнод аймаг руу зүглэх эрхгүй ээ гэдгээ сайн ухаараарай. Үнэндээ төрийн ажлыг хийж чаддаггүй, мэддэггүй энэ мэтийн сайд Төрийн ордонд ч ганц өдөр байхад л боож үхэх мэт санагдан бачуурч, дотор муухай болдог хэмээн ярьдаг хүн Сайд хийх хэмжээний хүн мөн үү биш үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
М.Дорж
Зам тээврийн сайд М.Зоригт: Сүхбаатарын Засаг дарга жилдээ 2-3 хүн нам цохиж унагадагэнэ юу болжийн. Сүхбаатарын засаг чинь эрүүгийн гэмт хэрэгтэн болж таарав уу?
Posted by Gombosuren Unurbayar on Thursday, March 3, 2016
URL: