Монгол уртын дуучны “хоолой”-г Аватар кинонд ашиглажээ
Алдарт найруулагч Жемес Камероны бүтээл “Аватар” кинонд “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэний дуу хоолойг зөвшөөрөлгүй ашигласан болохыг ажиглагчид хэлж байна. Кинонд харь гарагийнхан янз бүрийн дуу авиа гаргадаг хэсэгт Монгол уртын дуучны хоолойг ашиглажээ.
Гадаадын нэгэн студийн продюсер Абдул гэгч 2008 онд “Шуранхай” хамтлагийн тоглолтыг үзээд “Монголд брендийн дэлгүүр нээнэ. Түүний өнгө төрхийг харуулсан хөгжмийн бичлэг хэрэгтэй байна” гэж Б.Номин-Эрдэнээс гурван цагийн хоолойны бичлэг хийлгэж авчээ. Уг бичлэгээ “Аватор” киноны багт худалдсан байж болзошгүй аж.
Мөн өмнө нь “Энигма” хамтлагийн дуунд манай дуучдын хоолойг ашигласан нь барууны хөгжмийн зах зээлд байр суурьтай уран бүтээл болсон юм. Түүнийг мөн л хулгайд алдсан ч манайхан заргалдаад дийлээгүй билээ.
Киноны дуу шуумууд…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дэлхийн дулаарлын тухай Гэр гэж баримтат кинонд Норовбанзад гуайн хоолойг ашигласан байсан зовшоорол аваагуй байхаа