Бензин цацаж хоёр иргэнийг түлж гэмтээжээ

Баянгол дүүргийн 7 дугаар хороо “ГССҮТөвд Төв аймаг Заамар сумаас түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, Төв аймаг Заамар сум “Со” бригадын төв байранд Хөвсгөл аймаг Мөрөн сумын харьяат 37 настай эрэгтэй Б, төрсөн ах 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байхад Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын харьят 33 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ амбаарт байсан 5 литр шатахууныг цацаж гал тавьж танхайрчээ. Галын улмаас иргэн Ч, Б нар 40 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих