2007 он: Олон нийтэд ил болсон авлигалын болон хууль зөрчсөн томоохон хэргүүд
Олонд ил болсон хээл хахууль, авилгын 45 жагсаалтыг ємнє нь нийтэлж байсан билээ. Харин одоо энэхvv жагсаалт 93 болж уртассаныг нийтэлж байна.
1. Айбекс-Моламын том хэрэг-
1995 онд МАХН дангаараа Засаг тєр барьж байх vед гарсан.
- Айбекс гэгч группэд Монгол улсын газар нутаг, тэр дотроо байглийн баялаг бvхий бvх нутгийг 90 жилийн хугацаатай эзэмшvvлэхээр Засгийн Газар шийдэж, гэрээ байгуулан гарын vсэг зурцгаасан байлаа. Тэр группийг тєлєєлж арабын нэгэн урт нэртэй нєхєр гарын vсэг зурсан ба нєгєє талд нь Монгол Улсын Засгийн Газрыг тєлєєлж тухайн vед Хууль зvй дотоод хэргийн дэд сайд асан, єдгєє Тєрийн ємчийн Хорооны дарга Сугар мутраа хайралсан байна. Гэрээний заалтаас vзвэл Айбекс групп гэгч Монголын бvх газар нутгийг 90 жилийн хугацаатай худалдаад авчихсан гэхэд болно. Байглын баялаг ашиглах бvх хvн зєвхєн энэ группээс зєвшєєрєл, лицензээ авна. Итгэхэд хэцvv боловч ийм гэрээ хийгдсэн нь vнэн билээ.
- Молам гэгч группэд Монголын агаарын бvх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшvvлэх гэрээ, мєн л 1995 онд Засгийн Газар байгуулж, гэрээнд тухайн vеийн Дэд бvтцийн сайд Сандалхаан мутраа зурчихсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран єнгєрєх, телевиз, радио, гар утасны шугам, сvлжээг ашиглах бvх зєвшєєрєл мєн л Моламын гарт тєвлєрєх байв. Аз болж МСДН-ынхан ноцтой гэхэд ч дэндvv багадах энэ vйлдлийг сєхєн гаргаж , хэвлэл мэдээлээр цацан, УИХ, Ерєнхийлєгч, VАБЗ-д хvртэл хандан байж цуцлуулаагvй бол юу гээч болох байсныг хэлэхэд бэрх.
2. “Ургамал-ЗМ”-ийн гэх 1 000 000 сая долларын хэрэг.
МАХН-ын Тєв хорооны гишvvн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Бямбаноров автобусны компани байгуулах нэрээр тєсвєєс ямар ч хvvгvй мєнгє “зээлж” аваад зувчуулсан болох нь цагдаа, шvvхийн байгууллагаар тогтоогдсон боловч янз бvрийн шалтаг гарган сунжруулсаар сураг тасарсан байдаг. МАХН гэмт vйлдэлд холбогдсон гишvvнээ ємгєєлдєє аваад зогсоогvй Улсын нєєцийн Газрын даргаар дэвшvvлсэн юм. Бямбаноровын “Ургамал ЗМ”-ын данс Улсын нєєцийн Газарт тєвлєрсєн тєсвийн болон тусламж, тєслийн хєрєнгєтэй хутгалдан ашиглагдсан болохыг тогтоосон баримтууд хангалттай бий. Тєрийн энэ их мєнгє єнєє хvртэл тєлєгдєєгvй.
3. Дарханы гурилын vйлдвэрийн хувьчлалтай холбоотой авилгын байх магадлалтай бvлэг хэрэг.
УБХ-ын гишvvн асан, МАХН-ын гишvvн Балдан-очир холбогдсон. Дарханы гурилын vйлдвэрийн 51 хувийг, єдгєє УИХ-ын гишvvн сайд “Эрэл”-ийн Эрдэнэбат болон єєрийн ах Улсын нєєцийн Газрын дарга Бямбаноровтой vгсэн 1997 онд 600 сая тєгрєгєєр ямар ч тендергvй худалдаж авсан. “Эрэл” 400 саяыг нь гаргахаар тохирсон байдаг. Балданочир энэ vйлдвэрийг ашиглах зорилгоор аваагvй нь богино хугацаанд тодорхой болсон юм. Ингэмэгц “Эрэл” мєнгєє татаад авчихаж. Хамаг ажилчид, мэргэжилтнvvдийг нь халж дампууруулсан хойноо тус vйлдвэрийн зєвхєн нэг элеваторыг нь эргvvлээд Улсын нєєцийн Газарт 1 тэрбум 100 сая тєгрєгєєр худалдсан ноцтой хэрэг байдаг. Тухайн vедээ хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байсан боловч шийдвэр гаргалгvй эргэж буцсаар мартагдсан.
4. Эрдэнэт vйлдвэртэй холбоотой олон хэргvvд-
Эрдэнэт vйлдвэрийн дарга асан, хожим УИХ-ын гишvvн асан нэгэнтэй холбоотой “Зууны луйвар” хэмээх нэвтрvvлэг телевизээр цацагдаж байв. Тухайн vед буюу 1999 онд Эрдэнэт уулын баяжуулах vйлдвэрт хийгдсэн шалгалтаар нийт 50 сая долларын зєрчил илэрсэн юм. Харамсалтай нь уг зєрчлийг хариуцах учиртай эзэн холбогдогч нь нас барсан учир тэгэсхийгээд замхруулсан. Vр дvнд нь уг vйлдвэрийг хамтран эзэмшигч Монгол Улс 50 сая доллараа ор мєргvй алдсан гэсэн vг.
5. Тєв бараан захын хууль бус хувьчлал-
УИХ-ын гишvvн асан Баасанжав, одоо УИХ-д МАХН-аас нэрээ дэвшvvлэхээр тодорсон “Наран туул” захын босс Сайхансамбуу нар холбогддог. Тэд гуя базууд гэдгийг мэдэх хvн цєєнгvй. Тєв бараан захыг худалдсан дуудлага худалдаа гэгчид хоёр компани єрсєлдсєн тухай протокол байдагч єрсєлдсєн “Бумбат” гэх компани ерєєсєє олдоогvй. Єєрєєр хэлбэл нэг л компани хуурамч компанитай єрсєлдсєн гэсэн vг л дээ. Vлдсэн ганц нь Батаа гэх эзэнтэй “ Наран туул” компани. Дуудлага худалдаа явуулах тухай хууль журмыг зєрчиж амралтын єдєр буюу ням гаригт явагдсан худалдааны дvнд Батаа биш Сайхансамбуу эзэнтэй компани болж хувиран ялалт байгуулсан сонин тvvх бий. Тухайн дуудлага худалдаа гэгчийн зохион байгуулсан хvн нь нийслэлийн ємч хувьчлалын комиссын дарга Баасанжав байлаа. Сайхансамбуу гэх овсгоотой энэ босс дараа нь Богдын музейн баруун талд боксын ордон барина гэж хотын дарга асан Ж.Наранцацралтаар 1998 онд А 246 тоот захирамж гаргуулж Богд хааны сvм музейн урд талд газрын зєвшєєрєл авснаа зvvн болгож засаад Оргил рашаан сувилалын ундрага дээр байшин барьж чадсаныг тайлбарлаж чадаагvй єдий хvрсэн.
6. Улаанбаатар паласийн будлиантай хувьчлал –
МАХН-ын гишvvн, VХХБГ-ын дарга Долгормаа холбогддог. Энэ байгууламжийг хоёр жилийн хугацаатай менежментийн гэрээгээр хувьчлах шийдвэр гарч дуудлага худалдаа явагдсан. Ингээд “Vvvрэг трейд” гэх компанийн Баяраа авсан байна. Хоёр жилийн дотор єєрийн хєрєнгєєр барьж дуусгаад гэрээгээ дvгнvvлсний эцэст хувьдаа авч болох эсэхийг шийднэ хэмээн гэрээнд заагдсан. Гэтэл дуудлага худалдаа явагдсанаас хойш дєнгєж 14-хєн хоногийн дараа VХХБГ-ын дарга Долгормаа “УБ палас” бол Баяраагийн ємч мєн гэсэн гэрчилгээ олгосон байдаг. Ийнхvv Баяраа нєгєє гэрчилгээгээ vзvvлээд “Голомт” банкнаас 250 сая тєгрєгийн зээл авч дуудлага худалдааныхаа мєнгийг тєлєєд барилгыг хувьдаа бvрмєсєн авчихсан тvvхтэй. Vvнийхээ хариу болгосон уу яасан Долгормаа хатагтайн хувийн хуучин жип машиныг Баяраа 54 400 доллараар “худалдаж” авсан ажээ. Бас болоогvй УБ паласийн ресторан байх хэсэг нь Долгормаа хатагтайн мэдэлд шилжсэн тухай ч яригддаг.
7. УИД-ийн хууль бус хувьчлал
– Тухайн vеийн УИХ-ын даргын нэр холбогдон ажилчид нь єлсгєлєн, суулт зарлаж байгаад болиулж байв. Хожим хэд дахин буцсаны эцэст УИХ-ын гишvvн Шагдарсvрэн нэг л єдєр хувьчлаад авчихсан байдаг.Ганц Шагдарсvрэн ч биш УИХ-ын гишvvн болмогцоо бизнес нь геометрийн прогрессоор дээшилж, олон дэлгvvр, байшин худалдан авах чадвартай болсон, доктор, профессор болсон, гавьяат цол хvртсэн тvшээ цєєнгvй. Мэргэжлийн ажлаа огт хийгээгvй мєртлєє шvv дээ. Олон хувьцаа эзэмшигчтэй улсын их дэлгvvрийг єнєєдєр Шагдарсvрэн нарын цєєн хэдэн хvн хувьдаа авахаар арга саам зохиож байгаа тухай хэвлэлээр бичигдсээр байна.
8. Чингис зочид буудлыг тєсвийн хєрєнгєєр аваад єрєє тєлєєгvй том хэрэг
– УИХ-ын гишvvн, сайд асан Сv.Батболд холбогддог. Тєрийн хянан шалгах Хорооноос МИАТ компанид хийсэн нэг шалгалтаар 5 тэрбум тєгрєгийн зєрчил илэрсний дотор “Чингис” зочид буудлыг барихад зориулж МИАТ компаниас гаргасан 500 саяын асуудал орсон байдаг. Тєрийн хєрєнгєєр боссон уг зочид буудал нэг л єдєр Сv.Батболдын хувийн ємч болчихсон. Шалгалтын материалаас харвал Батболд авсан єрєє тєлсєн тухай баримт олдоогvй. Харин єрєндєє 100 шахам сая тєгрєгєєр vнэлсэн угаалгын машин, хими цэвэрлэгээний машин хоёрыг “шахсан” тухай тэмдэглэгдсэн байдаг ч нєгєє машинуудыг нь хайгаад олоогvй гэдэг.
9. Улсын нєєцийн, болон батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн олон зуун саяын будлиан
– УИХ-ын гишvvн Гvррагчаа холбогддог. Сансарын баатар Гvррагчааг тус газрын даргаар ажиллаж байх vед Тєрийн хянан шалгах Хороо шалгалт хийжээ. Тусламжийн буудай, элсэн чихэр, гутал хувцас, бэлэн мєнгє гээд олон тэрбум тєгрєгийн зєрчил дутагдал илэрсний ихэнх нь хувьдаа завшсан учир тєлж барагдуулах тухай заалт тайланд нь бичигдсэн байгаа. Энэ мэдээлэл хэвлэлд гарсны дараа Цагдаагийн Газрын харьяа Хэрэг бvртгэх Газар сvр дуулиантай татан авсан боловч таг чиг байсаар єдгєє мартагдсан.
10. МИАТ компанийн 5 тэрбумын хэрэг зєрчил
– МАХН-ын гишvvн Баатарсайхан, Баатарсvрэн, Баярсайхан, УИХ-ын гишvvн Сv.Батболд, УИХ-ын гишvvн Арвин нарын нэр шалгалтын тайланд тусгагдсан байдаг. УИХ-ын ТББХ-ноос єгсєн чиглэлийн дагуу Ерєнхий сайдын 58 тоот тушаал гарч 2002 оны тавдугаар сард ЗГХЭГ-ын дарга Б.Шатараар ахлуулсан ажлын хэсэг МИАТ-ын vйл ажиллагааг шалгасан байна. Шалгалтын тайланд МИАТ-ын хєрєнгє хэрхэн гарын салаагаар урсаж байдгийг тодорхой тусгасан байгаа. Харамсалтай нь уг тайланг Засгийн Газар авч хэлэлцэлгvй хав дарж нууцалсан юм. Эдгээр зєрчил дотор МИАТ-ын захирал асан Нямдаваа болон тvvний орлогч нар єєрсєддєє 55 сая тєгрєгєєр vнэлэгдэх байшин бариулсан, нисэх онгоцны сэлбэг авах нэрээр мєнгє зувчуулсан, ажиллаж байсан онгоцуудыг ОХУ-д аваачиж машины vнээр худалдсан, гvйцэтгэх захирал Баярсайхан жилийн хэрэгцээнээс 3 дахин илvv “Графикс” гэх вино єєрєє Германиас оруулж ирээд илvv vнээр шахсан, ажилчдын орон сууц бариулах нэрээр УИХ-ын гишvvн Арвины удирдаж байсан компанид орон сууц бариулах нэрээр 250 сая тєгрєг “зээлvvлсэн” гээд олон олон зєрчил дурдагдсан. Ямар ч арга хэмжээ авагдаагvй. Тєр хохирсон хэвээр vлдсэн. Зарим эх сурвалжийн бичсэнээр бол энэ єр тєлбєр єсч 105 тэрбум хvрсэн ажээ. Зарим vйлдэлд ТЄХ-ны дарга асан єдгєє УИХ-ын гишvvн Пvрэвдоржийн нэр ч дурдагдсан байна. Хугацаа богино байсан учир асуудлыг нарийвчлан шалгаж чадаагvй гэсэн тайлбар тайлангийн эцэст бичигдсэн. Нарийвчлан шалгавал М.Энхсайхан Ерєнхий сайд байхдаа гэрээ хийж тvрээсээр авсан “Аэробус 310-300” онгоц ч асуудалтай болох нь харагддаг.
11. Дархан цаазтай газрыг зєвшєєрєлгvй олгож олон зуун саяын авилга авсан хэрэг.
– МАХН-ын нарийн бичгийн дарга Барсболд, МАХН-ын гишvvн Тvмэнхvv нар холбогдсон. Энэ тухай хэвлэл мэдээллээр хангалттай гарсан ба хууль хяналтын байгууллага Тvмэнхvvг баривчлан шалгаж байгаад мєн л мартагнуулсан. Эдгээр эрхмvvд дархан цаазат Богд уул болон Тэрэлж горхийн орчимд 700 гаруй га газрыг хэдэн арван компанид дур мэдэн олгосон баримт байдаг. Газрын нэг зєвшєєрєл олгоход 40 сая тєгрєгийн шан харамж авдаг болохыг гэрчvvд мэдvvлсэн тухай хэвлэлийн хуудаснаас харж болно. Єнєєдєр Тvмэнхvv, Барсболд нар тєрийн албан хаагчийн “цалингаараа” олон зуун саяаар vнэлэгдэх хауст амьдарч, зуу орчим саяын жипvvд хvлэглэн тансаглаж байгааг дээрх баримттай холбохоос єєр аргагvй.
12. Спорт цогцолборийн барилга барихаар авсан 450 саяын авилгын хэрэг
- УИХ-ын гишvvн Бадамжунай, УИХ-ын гишvvн Занданшатар, Ерєнхий сайд М.Энхболд нар холбогдсон. Энэ мєнгєний тодорхой хэсгийг МАХН-даа хандивлахаар тушаасан хэмээн Бадамжунай мэдvvлсэн байдаг. Харин vлдсэн нь хаа орснийг цагдаагийнхан олох учиртай. Энэ хэрэг мєн л мартагнах тийшээ явж байна.
13. Хадгаламж банкны 14,5 тэрбумын хэрэг – УИХ-ын гишvvн Хvрэлсvх , Занданшатар, Бадамжунай, АСЗХ-ны тэргvvлэгч асан Чимэдцэрэн нар холбогддог. Энэ тухай Монголчууд бvгд мэдэх болсон учир илvv тайлбар хэрэггvй байх. Хэвлэлд бичигдсэн эх сурвалжуудаас vзвэл дээрх 4 хvнээс гадна УИХ-ын гишvvн Бат-эрдэнэ, МАСЗХ-ны нэг идэвхтэн аварга Єсєхбаяр, “Алтай констракш”-ны Бат-эрдэнэ, МАСЗХ-ны тэргvvн асан Мєнхбат нар ч холбоотой болох нь тодорхой байдаг тухай хэвлэлээр зєндєє л бичигдэж байгаа. Зарим нь ч баривчлагдан хоригдоод авсан нь бий.
14. МИ-8 онгоцны осол-
УИХ-ын гишvvн, МАХН-ын гишvvн С.Батаа холбогдсон. Олон зуун саяар vнэлэгдэх нисдэг тэргээр vнэг хєєж яваад унагааж эвдэлсэн уг хэрэгт Батлан Хамгаалахын сайд Сономпилын нэр ч холбогддог.
15. МИ-8-ийн дараагийн том осол
– 15 эрдэнэт хvний амь насыг авч одсон туйлын хариуцлаггvй энэ осолд ОБ-ын сайд Отгонбаяр, дэд бvтцийн сайд Цэнгэл, ХЗ-н сайд Одбаяр, БХ-ын сайд Сономпил, Онцгой байдлын Газрын дарга генерал Даш нар албан тушаалын хариуцлага хvлээх учиртай бєгєєд, уг МИ 8 нисдэг тэргийг хуучин муу онгоцоор сольсон асуудалд УИХ-ын гишvvн Нямдорж ч холбоотой тухай хэвлэлд олонтаа бичигдсэн. Одоо шалгагдаж дуусаагvй гэх боловч мєн л мартагнуулах аргадаа шилжээд буй.
16. Гадаадад ажиллах хvч гаргах нэрээр олон хvн хохироосон залилангийн хэрэг
– УИХ-ын гишvvн асан Ши.Батбаяр, НХХЯ-ны дэд сайд Чинзориг нар холбогддог. Эхний хэрэг нь солонгосын иргэн Со-ян-жу гэгч зальт этгээдэд зєвшєєрлийн гэрчилгээ олгож олон Монгол иргэдээ хохироосон бол, дараа нь “Зєєлєн эх” гэх ТББ-д мєн л зєвшєєрлийн гэрчилгээ шан харамж нэхэн байж олгоод бичиг баримт нь бvрдэж виз гаргахын ємнєх єдєр уг зуучлалыг хариуцагч Амарсайн гэдэг залууг баривчлуулан шоронд хорьж, энэ хугацаандаа гэрчилгээгээ буцаан хvчингvй болгосноор мєн л олон арван иргэнийг хохироосон байдаг. Энэ хэргийн улмаас Амарсайн арван жилийн хорих ял аваад давж заалдах єргєдєлийнхєє хариуг авч чадалгvй шоронд зодуулан нас барж, эхнэр Цэрэндэжид нь гурван хvvхдээ айл айлд тарааж орхиод найман жилээр шоронд хоригдсон эмгэнэлт явдал гарсан юм. Нэгэн сайхан гэр бvл vндсэндээ тєрийн данснаас хасагдсан гэхэд болно.
17. Замын тендер будилуулсан хэд хэдэн удаагийн хэрэг
- ДБ-ийн сайд асан Жигжид, УИХ-ын гишvvн Буд , Цэнгэл нарын нэр холбогддог. Мянганы зам барих нэрээр зарлагдсан тендерvvдэд эдгээр сайд дарга нар дандаа єєрсдийнхєє талын хvмvvст ялалт байгуулах боломж бvрдvvлж байсан тухай маргаан будлианыг хэвлэлийн хуудаснаас уншсан буйзаа. Зам барьж огт vзээгvй, мэргэжлийн ажилчид, техник хэрэгслэл ч vгvй компанид “ялалт” єгсєн тохиолдол цєєнгvй. Нэгэнт мєнгєє салгасан нєгєє компаниуд баахан хятатууд хууль бусаар оруулж ирээд замын ажил эрхлvvлдэг. Зарцуулах ёстой мєнгє нь хурдан морь, жип, тансаг орд харш зэрэгт зарцуулагддаг учир нєгєє замаа нарийсгах ч юм уу эсвэл нимгэлэн танах болдог гээд олон баримтууд хэвлэл мэдээллээр хангалттай цацагдсан. Буд Цэнгэл, Жигжид нар єєрсдєє гардан хийдэггvй ч тэдний ємнєєс ЗТАЖ-ын яамны Газрын дарга Очирбат, Энхтєр нар зохион байгуулдаг байсныг яамныхан нь андахгvй. Тєрийн алба хашиж байхдаа саятан болсон эдгээр сайд, дарга нарыг Авилгатай тэмцэх Газар шалгаад vздэгсэн бол булхайтай олон тендерийн сэжvvр олдоно доо.
18. Газрын хууль бус наймаа, авилгаар єгч авалцсан олон олон хэрэг
– Ерєнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишvvн Бадамжунай нар болон МАХН-ын гишvvн дvvргийн Засаг дарга нар холбогддог. Энэ тухай олон баримт дурдаж болох боловч МАХН-ын 25 дугаар их хурал дээр нийслэлийн ИТХ-ын дарга Болормаагийн М.Энхболдод хандаж хэлсэн vгийг уншваас тодорхой болно. Ялангуяа орон сууцнуудын эзэмшилд байх учиртай хvvхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хvрээлэнгvvд шєнє ухагдаж, оршин суугчид єглєє босоход хашаа хатгагдсан байх ба удалгvй хамаг цонхийг нь vvрд хаасан барилга сvндэрлэнэ. Бас улсын мэдлийн том эмнэлэгvvдийн эзэмшлийн газар нэг л єдєр хуь хvнд худалдагдчихсан дэлгvvр, буудал баригдах нь ердийн vзэгдэл. УКТЭ, Хавдар болон халдвартын тєв, ЭНЭШТ, 3-р эмнэлэг, Гэмтлийн хуучин болон шинэ эмнэлэгийн орчныг хараарай.
19. Єрхийн эмнэлэг барих нэрээр газар аваад орон сууц барьж худалдсан хэрэг
– УИХ-ын гишvvн асан Шийрэвдамба, БГД-ийн Засаг дарга асан Зориг нар холбогдсон. Баян гол дvvргийн 18,19 дvгээр хорооны нутагт єрхийн эмнэлэг барьж єгєхєєр газар авч оронд нь зургаан давхар орон сууц барин зарсан баримт бий. Єрхийн эмнэлэг нь байргvй хэвээрээ хоцорсон. Уг газрын зєвшєєрлийг олгосон мэргэжилтнvvд гаргасан дvгнэлт зєвшєєрєлдєє “…зєвхєн эмнэлэгийн зориулалтаар…”, “ …хоёр давхраас илvvгvй…” гэхчлэн онцолсон байдаг ч vvнийг vл харгалзан барилгаа барьчихсан байна. Хууль хяналтын байгууллага авч хэлэлцсэн боловч тодорхой шийдвэр гаргаагvй, УИХ-ын гишvvний зєв гэх байдлаар хаасан.
20. Єндєр цалинтай ажилд зуучлана гэх нэрээр монгол охидыг гадаадад гаргаж худалдсан хэрэг
– Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн агентлагийн дарга асан, одоо яамны ТНБдарга Шийлэгдамбын нэр холбогддог. 2003 онд болсон энэ ноцтой vйлдлийг тэрээр гардан хийгээгvй ч тvvнийг Аялал жуулчлал хариуцсан агентлагийн дарга байхад тvvний орлогч Лхагвасvрэн эхнэр Гэрэлмаа нарын байгуулсан “Сайто” гэх хувийн компани радиогоор зар гарган оюутан охидыг бvртгэж шалгаруулаад Японы Осака хотод аваачиж, садист хvмvvст vйлчилдэг янхны газарт худалдсан байдаг. МАХН-ын тєв байранд байрлах энэ компанийн шугамаар явж худалдагдсан 8 охиноос нь тав нь сайн санаат хvмvvсийн тусламжаар хэдэн сарын дараа оргон ирснээс энэ хэрэг мандсан. Гэвч єнєє хvртэл хэнд ч ямар ч арга хэмжээ ноогдуулаагvй тєдийгvй Шийлэгдамбыг дэвшvvлэн Зам тээвэр аялал жуулчлалын Яамны дэд сайд болгосон байна. Ноцтой энэ хэрэгт “Тvмэн эх” чуулга, Тємєр замын замчин чуулгын удирдлагууд ч хамсаатан болсон баримт бий. Тэд эдгээр охидод чуулгын бvжигчин гэсэн vнэмлэх бичиж олгожээ. Дашрамд дурдахад энэ компанид гадагшаа охидыг гаргах зєвшєєрлийн гэрчилгээ олгож НХХ-ийн сайд Ши.Батбаяр мутраа зурсан байдаг.
21. ОХУ-д тєлсєн 250 сая доллараас алга сох дутсан 50 сая долларын асуудал-
Ерєнхийлєгч Энхбаяр, УИХ-ын гишvvн Улаан, МАХН-ын дарга Баяр нарын нэр холбогддог. Энэ их єр гэгчийг тєлєх асуудлыг Ерєнхийлєгч Н.Энхбаяр гэнэтхэн гаргаж ирсэн бєгєєд Чехийн нэгэн компаниар жуучлуулан тєлсєн гэдэг авч єнєє хvртэл 50 сая доллар хаашаа, юунд зарцуулагдсан нь тодорхойгvй єнгєрсєн. Энэ тухай “Vг” сонинд цувралаар гарч байсан “Аалзны тор” нийтлэлvvдэд тодорхой бичигдсэн.
22. САПУ-гийн хохирол болон шvvхийнхэнд авилга єгсєн хэрэг
– МАХН-ын гишvvн Алтан, УИХ-ын гишvvн Бадамжунай нарын нэр холбоотой. САПУ –д гарсан хохиролыг єнєє хvртэл шалгаж дуусаагvй сунжирсаар буй. Энэ худалдааны тєв барих газрыг хэрхэн олгосон тухай баримтаас vзвэл мєн л хууль бус зєрчил илэрдэг. “Алтжин” компанид найр тавин олгосон газрын зєвшєєрєл дээр УИХ-ын гишvvн Бадамжунай, хотын дарга асан М.Энхболд нарын гарын vсэг байх аж. САПУ-гийн хохирогчид энэ болон бусад баримтыг хангалттай цуглуулсан байна. САПУ шатсан болон олон зуун иргэдийг хохироосон хэрэг шvvхийн хаалгаар ормогц нам гvм болдог. Хохирогчид vvнийг авилгатай холбог тайлбарлах тєдийгvй шvvгчид авилга єгсєн баримт цуглуулж байна. Vvнийг Алтангийн нєхєр асан Жамьянсvрэн баталж, шvvхээр асуудал орох vед єєрийн биеэр гэрчийн мэдvvлэг єгнє хэмээн мэдэгдсэн.
23. СЗХ-ны даргын амь насын хєнєєсєн хэрэг
– МАХН-ын гишvvн, МАСЗХ-ны тэргvvлэгч асан, Нийслэлийн ИТХ-ын гишvvн асан Тvмэнгэрэл холбогдсон. Хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх боловч яг ямар шалтгаанаар хvн алах болсныг тодорхой гаргаж мэдээлдэггvй.
24. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг
– 2003 онд МАХН дангаараа УИХ-ыг бvрдvvлж байхдаа баталсан цоорхой хуулиас vvдэлтэй.Олон мянган иргэдэд 67 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан энэ хэрэгт тєрийн тvшээд, цагдаагийн ажилтнуудын нэр ч холбогдсон болохыг хэвлэлд бичсэн нь бий. Хуулийн байгууллага шалгаж байгаа. ХЗХ-ны хохирогчдийн хохиролыг тєсвийн хєрєнгєєр барагдуулж, хоршооны мєнгийг их хэмжээгээр зээлж аваад тєлж барагдуулаагvй хvмvvст ял завших боломж олгосон тухай шvvмжлэл тасраагvй байдаг. ХЗХ-ноос хамгийн их зээл аваад тєлєєгvй бултсан хvмvvсийн манлайд МАХН-ын ахмад зvтгэлтэн Лантуугийн хvv Дамдинсvрэн тодорсон байдаг.
25. 10 сая доллар алдсан хэрэг
– МАХН- ын гишvvн, Монгол Банкны ерєнхийлєгч асан Чулуунбат холбогддог. Банкны тухай хууль журам зєрчиж ОХУ-ын “Кредит транс” гэх дампуурч буй банкинд Монгол банкны нєєцєд байсан 10 сая долларыг шилжvvлээд алдсан ноцтой зєрчил гарсан. Чулуунбат 10 саяаа буцаагаад авсан гэж олон нийтийг хуурдаг боловч одоо хvртэл олж авч чадаагvй.
26. Чеченvvдэд алдсан 10 сая долларын хэрэг
- Худалдаа хєгжлийн банкны хувьчлал ид яригдаж байх vед ОХУ-ын “Альфа” гэх банкны тєлєєлєгч гэх хоёр чечень хvн Монголд иржээ. Тэд уг банкийг хамтран худалдаж авах саналаа Монгол Банкны ерєнхийлєгч Чулуунбат, Ерєнхий сайд Н.Энхбаяр нарт тавьсан байна. Урьдчилгаа болгон хоёр талаасаа арав арван сая доллар гаргах санал гаргаж. Манай хоёр саналыг уухайн тас зєвшєєрч Монгол банкнаас 10 саяыг шилжvvлчихэж. Бас ОХУ-ын хvнсний захыг махаар хангах гэрээ ч хийгээд авч. Vvнийхээ шанд ОХУ-ын Москва хотноо Кутузовын гудамжинд байрлах том байшинг чеченvvдээсээ авч Н.Энхбаярын тєрсєн дvv Энхтуяад бэлэглэж орхисон байна. Тэгсэн нєгєє хоёр чечень нь манай хоёрыг хулхидаад 10 сая доллар аваад алга болчихож. Мэдээж тэр 10 саяаасаа дээрх байшинг авч єгсєн биз. Ингээд хэрэг мандаж. Манай элчингийнхэн Кутузовын гудамжинд байх нєгєє байрыг ядаж олж авья гээд очсон чинь Энхтуяа байраа зараад сураггvй болчихсон байна. Ингээд 10 сая доллар сох дутах нь тэр. Одоо ч эргэж тєлєгдєєгvй гэх. Харин нєгєє Энхтуяа маань УИХ-ын гишvvн Цэнгэлийн хvvгийн хамт Сингапурт далбаа зардаг бизнес эрхэлж буй сурагтай. Монголын далбааг хууль бус ажиллагаа явуулдаг хєлєг онгоцнуудад зардаг гэх юм билээ.
27. “Ард”,”Даатгал”, “Сэлэнгэ”, “ Монгол хоршоо” гээд арав гаруй банк дампуурсан хэрэг
- МАХН тєрийн бvх эрх мэдлийг атгаж байх vед тєрийн мэдэлд байсан эдгээр банкууд яг л єнєєдрийн хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдээс их хэмжээний мєнгє аваад эргэж єгєлгvй “дампуурсан” байдаг. Тухайн банкны захирал, дарга нарын учруулсан хохирол болох наад зах нь 50 сая гаруй долларыг тєрєєс гаргаж зарим иргэдийн хохиролыг барагдуулснаас хэсэг дарга нар завшиж, баяжаад єнгєрсєн юм. Хэн ч арга хэмжээ авагдаагvй. Жишээ нь “Ард” банкийг зориуд дампууруулсан нєхєд тус бvр 50 сая тєгрєг хувааж аваад явцагаасан тухай ярьдаг.
28. Таван сая доллар Германчуудад алдсан хэрэг
- МАХН дангаараа тєр бєрьж байх vед Германий “дойчи банк”, Берлин банк, кредит банк гэх 3 банкинд байршуулаад алдсан 5 сая долларын єрийг мєн л тєсвийн мєнгєєр барагдуулснаа тухайн vеийн эрх баригчид тас нуусаар єнєє хvрсэн.
29. УИХ-ын нэр бvхий таван гишvvн орон сууцны “шагнал” авсан хэрэг
- Бороо гоулдийн захиалгаар гаалиар гарах алтны онцгой татварыг хvчингvй болгосон хуулийг МАХН дангаараа засгийн эрх барьж байхдаа гаргаж, vvнийхээ шанд УИХ-ын нэр бvхий таван гишvvнийг орон сууцаар “шагнасан” баримт байдаг. Хууль хяналтын байгууллага шалгаж байсан тул баримт нь тэнд дарагдаж буй.
30. 27000 га газар бvхий САА-г vнэгvйгээр хувьдаа авсан хэрэг
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, УИХ-ын гишvvн асан Содхvv албан тушаалаа урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Баруунбvрэн, Орхон сумын нутагт 27 мянган га талбай бvхий тариалангийн газрыг хувьдаа авчээ. Содхvvгийн “Орхон далай” компани богино хугацаанд концерн болж томорсон ба аймгийн дарга нартай vгсэж тус аймгийн газар тариаланг хєгжvvлэх нэрээр улсын тєсвєєс 17,4 тэрбум тєгрєгийн тєсєл авч дєнгєсєн байдаг. Ийм боломжийг бvрдvvлэхэд нь тухайн vед Хvнс хєдєє аж ахуйн сайд асан Насанжаргалын хувь нэмэр их.
31. Швейцарийн банканд хадгалагдаад эргэж авах боломжгvй тvгжигдсэн 20 сая доллар-
УИХ-ын гишvvн асан Отгонбаяр агсны нэр дээр Швейцарийн банкинд хадгалагдсан 20 сая доллар ямар нэг гэрээслэл vлдээгээгvйн улмаас тэндээ vvрд шингэжээ. Энэ талаар талийгаачийн эхнэр УИХ-ын гишvvн Туяагийн гаргасан єргєдєлд бичигдсэн байна. Тєрийн албан хаагч байсан хvн цалин орлогоо нэг ч ашиглалгvй бvх насаараа хураагаад ч 20 сая доллар цуглуулах боломжгvй нь ойлгомжтой. Энэ хэний мєнгє байсан бэ.
32. 40 сая доллараар тєр хохирсон хэрэг
- УИХ-ын гишvvн Жаргалсайханы “Буян”, УИХ-ын гишvvн Б.Эрдэнэбатын “Эрэл” мєн “Эрдэнэт концерн” гэх хувийн компаниудад зээлийн баталгаа гаргаж єгсний барьцаанд тєрийн мєнгєнєєс олгосон 40 сая доллар єнєє болтол тєлєгдєєгvй хэвээр байдаг. Хариуцах эзнээ олохгvй мэдэн будилсаар л.
33. Японы засгийн газраас єгсєн 60 сая доллар хаачив – Дотоодын vйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Японы Засгийн Газраас 1993 онд 30 сая, 1995 онд мєн 30 сая нийт 60 сая доллар єгчээ. Монголын Засгийн Газар энэ мєнгийг жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчдэд бага хvvтэйгээр зээлvvлж эргэлдvvлэн аривжуулах болзолтой байж. Энэ болзлоороо явсан бол єдгєє энэ мєнгє 100 орчим тэрбум тєгрєг болсон байх учиртай. Харамсалтай нь МАХН-ын Засгийн Газар 1996 онд засаг хvлээлгэн єгєхдєє энэ 60 сая доллар байтугай тvvнийг хэрхэн зарсан тухай нэг ч баримт vлдээгээгvй байдаг. Хэний гараар хаашаа урссан бэ?
34. Хятад улсаас зээл болгож єгсєн 100 сая юань алга болсон тухай
- Жижиг дунд vйлдвэрийг дэмжих зориулалтаар БНХАУ-аас 1993 онд 50 сая юань, 1995 онд єгсєн 50 сая юань мєн л дээрхийн адил ор сураггvй. 1999 онд энэ мєнгє хаашаа орсон тухай шалгавал дийлэнх нь ямар ч бичиг баримтгvй цацагдсан нь тогтоогдсон байна. Тэр ч байтугай бичиг баримтуудаа устгасан байж болзошгvйг шалгалтынхан илтэгэлдээ тэмдэглэсэн байдаг.
35. 10 сая дойчмарк алга болсон хэрэг
- Монголд дотоодын vйлдвэрлэлээ дэмжих зорилгодо нь тусалж Германий Засгийн Газар 1995 онд 10 сая дойчмаркийн зээл бэлэн мєнгєєр олгожээ. Уг мєнгийг хариуцан хувиарлаж байсан Vндэсний хєгжлийн Газрын дарга, сайд асан нєхєр єдгєє УИХ-ын гишvvн болчихсон сууж байна. Тэрээр 10 сая дойчмарк хэний шийдвэрээр хаашаа одсон баримт олддоггvй юм хэмээн хэвлэлд ярилцлага єгчээ.
36. Хил давуулан хvн хулгайлсан хэрэг
– УИХ-ын гишvvн Тэрбишдагва, МАХН-ын гишvvн Онон, тухайн улсад дипломатчаар суудаг Батбуян нар холбогддог. Батсvх гэх монгол иргэнийг С.Зоригийг хєнєєсєн хэрэгт сэжиглэж байна гэх нэрээр Франц улсад амьдарч байхад нь тухайн улсын цагдаа хvчний байгууллагад мэдэгдэлгvйгээр хулгайлж, унтуулах тариа хийгээд Германи, ОХУ-аас дамнуулан нисэх онгоцонд нууж авчирсан ноцтой хэрэг гарсан. Хvн хулгайлсан энэ хэрэгт дээр нэр дурдсан эрхмvvд оролцсон байдаг. Vvний улмаас Франц улсад консулын ажилтнаар сууж байсан ямар ч гэмгvй нэг эмэгтэй дипломатч хилсээр зэм хvлээн “персона нон грата” болон хєєгдєж, харин элчин сайд асан Тэрбишдагва “сайн дураараа” татагдан ирж, сайд, УИХ-ын гишvvн болсон юм. Тухайн улсуудаас эсэргvvцлийн нот бичиг манай Гадаад хэргийн Яаманд ирж байлаа. Ямар хариу єгч хэнд арга хэмжээ ноогдуулсныг хэн ч vл мэднэ. Харин Батсvхийг сайн ємгєєлснийхєє тєлєє ємгєєлєгч Санжаасvрэн хорих ялаар шийтгvvлсэн тухай олон нийт мэднэ.
37. Асгатын мєнгєний ордийн нууц
- Байглын асар их баялагатай энэ орд газрыг ОХУ-д тєлєх их єрєнд оруулан єгєх гэсэн, тэрчлэн тєрийн хэсэг тvшээд хувьдаа хэрхэн авсан тухай материалууд хэвлэлээр зєндєє гарсан. Монросцветмет нэгдэлтэй ч холбогдсон уг дуулианд Ерєнхийлєгч Н.Энхбаяраас гадна ТЄХ-ны дарга Сугар, УИХ-ын гишvvн Улаан, Монросцветметийн захирал асан Эрдэнэ нар холбогдож хэсэг дуулиан дэгдээгээд мєн л бусад ийм хэргvvдийн нэг адмл замхарсан.
38. Шивээ овоог зарсан хэрэг
- Шивээ овоогийн нvvрсний орд газрыг УИХ-ын гишvvн Хvрэлсvх, сайд асан Ганзориг нар хувьдаа авсан тухай баримт АМХЭГ-т бий. Эрхэм гишvvн, сайд хоёр “Шинэ шивээ овоо” гэх хувийн компани байгуулж уг орд газрыг худалдаж аваад дараа нь Японы нэг компанид vнэ єсгєн худалдсан байдаг.
39. Хил дамнуулан хар тамхи болон хууль бус бараа наймаалсан хэрэг
– МАХН-ын гишvvн дипломатууд / Шатарбал, Бямбаа, Адилбиш г.м / Эдгээрээс зєвхєн Шатарбал илчлэгдэн шийтгvvлээд байна. Ер нь МАХН-ын Засаглалын vед гадаадын элчин сайдуудыг шагналын албан тушаал болгон хувиргаснаас Монгол Улсын нэр хvндийг багагvй унагаасан хэмээн мэргэжлийн хvмvvс байнга шvvмжилдэг. Тухайлбал БНХАУ-д элчин сайдаар сууж байсан барилгын инженер Амарсанаа Хятадын радиогоор ноцтой алдаатай vг хэлж, олныг алмайруулсан тєдийгvй элчин сайдын яамны хєрєнгийг эхнэрийнхээ хамт зvй бусаар зарцуулсан тухай хэвлэлээр удаа дараа шvvмжлэгдэж байв. Єдгєє энэ эрхэм МАХН-ын нарийн бичгийн дарга болсон байгаа.
40. Казиногийн гэх дуулиант хэрэг
- 1999 онд Казиногийн тухай хууль УИХ-аар батлагдав. Ийнхvv хуулийн дагуу тендер зарлагдаж Монголд анхны казино байгуулах сонирхолтой хэд хэдэн компани єрсєлдлєє. Тэдний дотор Макао, Хонконгийн компаниуд ч байв. Макаог 60 жилээр тvрээсдvvлсэн хугацаа нь дуусч Хятадын мэдэлд буцаж ирэх vетэй энэ хууль давхцан гарсан нь нарийн учиртай байж. Казиногийн эх орон болох Макаогийн баячууд хуримтлуулсан хєрєнгєє коммунист засаглалтай Хятад улсад бус ардчилал хєгжсєн оронд шилжvvлэх сонирхолтой байсан нь мэдээж. Энэ сонголт нь Монгол байлаа. Тендерт оролцогч компаниуд Монголын нєлєє бvхий хvмvvстэй уулзаж, лобби бvлэг байгуулахаар хєєцєлдєж эхэлсэн нь бусад улс оронд байдаг л ердийн vзэгдэл. Албан ёсоор байгуулагдаж амжаагvй байсан тэр бvлэгт УИХ-ын гишvvд хамгийн тvрvvнд бvртгэгдэх байсан нь мэдээж. Тэд л хууль, журмыг батлана. Хууль батлагдаад гурван сар ч болоогvй байтал УИХ-ын гишvvн Нямдорж, Хулан | МАХН-ын дарга С.Баярын эхнэр асан |, Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хvчингvй болгох хуулийн тєсєл санаачилж УИХ-д орууллаа. Уг хуулийг УИХ дахь МАХН-ын гишvvд, АХЭ-ийн “элсний 13” уухайлан дэмжиж баталжээ. Казиног хамгийн их эсэргvvцсэн гишvvнээр УИХ-ын гишvvн Шаравдорж тодорсон протокол байдаг юм билээ. Харин єдгєє Шаравдорж гишvvн єнєєдєр Казиногийн тухай хууль санаачлаад цаад талаа ХУД-ийн Засаг дарга Загджаваар тvлхvvлэн зvтгэж байгаа. Нэгэнт хууль хvчингvй болсон учир єнєєх лобби бvлэг байгуулах ажил ч зогссон биз. Vр дvнд нь АХЭ-ийн гурван гишvvний эрхийг тvдгэлзvvлэн шалгуулахаар хуулийнханд илгээсэн чинь Казиногийн хэргийг шалгах явцад илэрсэн гэх татварын зэрэг огт єєр хэргээр эрvv vvсгэн шоронд суулгасан. Хачирхалтай нь Казиногийн хэрэгт нэр нь холбогдон бас ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишvvн ямар ч ял зэмгvй єнгєрлєє. Тэдний ємнєєс МАХН-ын нарийн бичгийн дарга асан Энхмандах гэгч нєхєр 25 саяыг авилгаар биш зээлээр авсан гэж гvрийсээр, тvvнд нь хуульчид “итгэж” мань хvнийг суллан тавиад зогссонгvй Англи улсад дипломат ажил эрхлvvлэхээр шагнасан нь олон хvний нvдийг орой дээр нь гаргасан явдал болсон. Єдгєє казино Энхмандах нэг яамны дэд сайд, МАХН-ын 25 дугаар их хурлын тєлєєлєгч хийчихсэн тууж яваа. УИХ-ын гишvvн биш мань эрийн цаана УИХ дахь МАХН-ын бvлгийн дарга бєгєєд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн Содхvv, Баяртсайхан нарийн нэр дуулдаж байгаад намжсан билээ. Бодвол ямар нэг юм авсан нь нотлогдоогvй байх л даа.
41. Бас л казиногийн хэрэг-
Дэд бvтцийн Яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Сvрэнхор гэгч нєхєр тєрийн мєнгийг хулгайлан авч мєрийтэй тоглоод алдчихсан гэх боловч vнэхээр тоглоод алдсан уу эсвэл намдаа хандивласан уу бvv мэд. Ямар ч гэсэн тєрийн олон арван сая тєгрєгтэй хамт Сvрэнхор ч єєрєє хил дамнаад алга болсон хэрэг хуулийн байгуулагад очоод мєн л сураг алдарсан.
42. Баянхонгор аймаг хоёр дахь Хонгор болсон хэргийн сэжvvр
- Энэ аймагт алт хайж газар сэндийчих, эргээд сэргээлгvй хаях явдал ердийн vзэгдэл болсон. Тэнд нинжа нарийн бvхэл бvтэн арми ажиллаж, тэдний олсон алтыг цуглуулж авдаг хятад эзэнтэй ченжvvд ч зохион байгуулалтанд орсон байдаг. Хэдэн жилийн ємнє хэсэг хятадууд тухайн vеийн эрх мэдэл бvхий хvмvvстэй хамтран Зээргэний vйлдвэр гэж байгуулан хууль бусаар хар тамхи vйлдвэрлэж байсан хэрэг мандсан. Тухайн vедээ сvр дуулиан болж байснаа эзэн холбогдогч нар нь дээшлэх тусам дуу нь суларсаар чимээ тасарсан. Харин одоо бол мєнгєн ус, цианит натри хэрэглэн хvн ам газар нутаг хордуулах болжээ. Ингэж дур зоргоороо авирлах боломжийг бvрдvvлж єгсєн хvмvvсийн нэг нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын дарга, МАХН-ын 25 дугаар их хурлын тєлєєлєгч Д.Мєнхсайхан аж. Тэрээр зєвхєн газрын наймаагаар мэргэшээд зогсоогvй ємнє нь аймгийнхаа ИТХ, Засаг дарга нартай сvжрэн “Баянхонгор газар” гэх компани байгуулж замын сангийн хєрєнгєнєєс сая тєгрєг “зээлж” аваад луу унжсан нєхєр л дєє. Мєнхсайхан 2005-2007 оны хооронд их хэмжээний газрыг дур мэдэн хувь хvмvvс болон хятадын голдуу хєрєнгє оруулалттай компаниудад олгож сар бvр лицензийн тєлбєр 300 мянган тєгрєг татаж авч байжээ. Мань хvн мєнгєн усаар ажиллах хоргvй технологи гэгчийг санаачилсан гэх агаад тэр технологиор ажиллаж байгаа хэмээн зєвшєєрлєє цагаатгадаг байж. Албан ёсоор баталгаажаагvй энэ технологийнх нь уршгаар єдгєє Баянхонгор аймагт гол ус ширхэг хєрс бохирдон хоёр дахь Хонгор болохоор тvгшvvр зарлаад байгаа тухай орон нутгийн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, холбогдох газруудад хандаад байна.
43. Хандивийн телевиз хувьд шилжсэн хэрэг
- Японы хэсэг сvсэгтнvvд Монголын буддийн шашинт иргэдэд зориулж иж бvрэн телевизийн техник хэрэгслэл хандивлажээ. Энэ тухай Бурхан шаны тєв Гандан тэгчлэн хийдийн хамба Чойжамц хэвлэлд удаа дараа ярилцлага єгсєн нь бий. Гэтэл уг телевизийн техник нэгэн айлын хашаанд хадгалагдаж байснаа нэг л єдєр Бурханы буюу Ерєнхий сайд Н.Энхбаярын телевиз болчихсон гарч эхэллээ. Нэг ч гэсэн телевиз олон тvмний оюун ухааныг хєгжvvлж байгаа нь сайн л хэрэг. Гагцхvv яагаад хандивийн эд хєрєнгє хувьд шилжсэн нь л анхаарал татна. Ерєнхий сайд бєгєєд МАХН-ын дарга маань нэг хэсэг минийх биш, надад хааагvй гэж гvрийж байснаа гэнэтхэн ємнєх vгээ мартсан уу яасан энэ телевизийг надад хувьд маань бэлэглэсэн юм аа. Яаж ажиллуулдаг юм билээ гэж толгойгоо гашилгаж байсан чинь ашгvй манай Мєнх-оргилд сувгийн зєвшєєрєл байж таараад хувийн телевизээ гаргачихлаа гэдэг байгаа. Чойжамц хамба болохоор …уг нь ч …хэмээн дvлэгнэсээр. Хууль ёсоороо бол тєрийн тvшээд сарын цалингаасаа илvv гарсан бэлэг, сэлтийг тєрийн санд тушаах эсвэл зохих vнийг нь тєлєєд худалдаж авдаг учиртай. Японы тэр эрхэм сvсэгтэн Энхбаярт ганцааранд нь зориулсан юм гэж бичээд бэлэглэсэн байж болох л доо.
44. Нийслэлийн хєрєнгє хувьд шилжсэн ноцтой хэрэг
– Єдгєєгийн Ерєнхий сайд М.Энхболдыг хотын мэр байх vед Улаанбаатар телевиз, Улаанбаатар радио, Улаанбаатар даатгал, Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар … гээд олон сайхан газар нийслэлийн иргэдийн татварын мєнгєєр байгуулагдав. Бидний амьдрал ахуйг єєд нь татах, нийслэлээ утаа, хогноос нь салгах, замын тvгжрэлийг арилгах, гэр хороололд дэд бvтэй бий болгох гээд олон сайхан ажил хийх санхvvжилт босч байна л гэж хvлээн авч байлаа. Харамсалтай нь их санаан газар есєн шєнє хоосон гэгч л болов. Нєгєє сайхан газрууд чинь уван цуван хувьд шилжсэн байх юм. Нийслэлийн иргэдийн ихэнх энэ хуудуутай хувьчлалыг огтхон ч мэдээгvй байгаа. Харин сая хуралдсан МАХН-ын 25 дугаар их хурлын индэр дээрээс Нийслэлийн ИТХ-ын дарга хатагтай Болормаа л бvгдийг нь дэлгэж тавьлаа даа. Vvнээс илvv баримт нотолгоо гэж хаа байхав. Манай шударга хуулийнхан уухайн тас шvvрч аваад шалгаад эхэлсэн байлгvй яав гэж. Авилгатай тэмцэх газрынхан ч гэсэн анхааралдаа асан байж таарна. Болормаа даргын хэлсэн vгэнд М.Энхболд даргын олгосон газрын хууль бус зєвшєєрлvvд хэрхэн зовоодог тухай ч дурдсан. Газраас хувьдаа ашиг олдог хэд хэдэн арга байдгаас нийтэд ил болсон нэг арга нь хотын тєвийн, инженерийн шугамдаа ойрхон нэг газрыг хоёр гурван хvнд давхардуулаад олгочихдог юм байна. Мэдээж зєвшєєрєл єгсний хариу болгож муусайн эмч нарын авдаг бэлэг шиг шоколадны набор, шил архихан аваагvй нь хэнд ойлгомжтой. Нэг ийм газар авахын тулд таван саяаас эхлээд бvр 100 хvртэл сая тєгрєгийн “гарын бэлэг єгдєг” жишиг байдаг гэх. Дараа нь нєгєє хvмvvс газраа булаацалдаад зарга заалхай болно. Шvvхийнхэн нэгэнд нь газар эзэмшх боломж олгож таарна. Эсвэл маргаантай учир газар хураагдана. Би газар авахын тулд тэдэн тєгрєгийн авилга єгсєн гээд зарга хийлтэй биш. Єєрєє шийтгvvлнэ. Хагас хугасыг нь олж аваад л єнгєрєєс єєр гарцгvй. Явж явж ємнєхєєсєє арай дордсон єєр нэг газар олж авбал дээдийн заяа. Бас болоогvй байшин барих зєвшєєрєл авахын тулд арав гаруй хvн дээр орж гарын vсэг зуруулна. Тийм хууль журамтай гэнэ. Тэр гарын vсэг болгон тодорхой жишиг ханштай. Энэ талаар барилга байшин барьдаг хvн бvр л мэднэ дээ. М.Энхболд дарга мэдээж єєрєє газар олгоод л бэлгээ аваад л байхгvй нь ойлгомжтой. Газрыг нь дамжуулж борлуулдаг, vнэ хvргэдэг гол хvн нь “Монгол газар”-ын Мянганбаяр гэхчлэн хэд хэдэн хvмvvс байдаг.
45. Ядуурлыг бууруулах сангийн хєрєнгє хаашаа урсдаг байсан бэ
– Хэдэн жилийн ємнє олон улсын банк санхvvгийн байгууллагуудаас Монголд ядуурлыг бууруулах зориулалтаар єчнєєн олон зуун сая тєгрєгийн буцалтгvй тусламж, хvvгvй зээл олгодог байлаа. Одоогоос арваад жилийн ємнє гаргасан нэгэн судалгаагаар бол Монголын иргэн бvрт сая тєгрєг ноогдохоор буцалтгvй тусламж авсан байдаг гэх. Ядуурлаас гардаггvй. Энэ байгууллагыг єдгєє Европийн нэг оронд элчингээр сууж буй Онон гэх хатагтай олон жил удирдсан юм. Ядуурлыг бууруулах сангийн хєрєнгийг хувиарлан тараадаг байв. Эндээс их зvйл харж болно. Жишээ нь ядуурлыг бууруулах нэрээр хувиарласан мєнгє нь хугацаа дууссан аминдэм, Монголд огт ашиглагддагvй нэхмэлийн машин, эсвэл зах зээлийн vнээс бараг арав дахин илvv vнэтэй цахилгаан єрєм, харуул болж хувирсан байхын дээр гадаадаас урьж ирvvлсэн мэргэжилтэн, тvvний орчуулагч, жолооч, vйлчлэгч нарын цалин шатахуун, буудлын зардалд ихэнх нь зарцуулагдсан байдаг. Шалгалт ирвэл аминдэмийг нь ядууст тараагаад уулгачихсан. Бусад багаж нь энэ байна гээд хэдэн ажилдаггvй зvйл vзvvлнэ. Хэсэг хугацааны дараа хаашаа алга болсныг хэн ч мэдэхгvй. Цаасан дээрх тайлан л vлдэнэ. Ерєнхийдєє иймэрхvv л жишиг тогтсон байлаа. Хийсэн ажил, сайн vйлс мэдээж байлгvй л яахав. Иймэрхvv зєрчил, шамшигдал их байсан учир Онон хатагтайг 1998 онд ажлаас нь єєрчлєх сайдын тушаал гарсан байдаг. Гэтэл нєгєє мєнгєнєєс нь хувь хvртэж амьдардаг олон улсын байгууллагын ажилтнууд эсэргvvцэж бараг л Ононг буцааж ажилд нь тавихгvй бол зээл тусламжаа зогсооно гэж мэдэгдэж байсан гээд бод доо. Тvvнээс хойш тун ч удалгvй МАХН-ын Засгийн Газар, Ерєнхийлєгч Онон хатагтайг Европийн нэг оронд элчин сайд болгон “шагнаж” дэвшvvлэн зайлуулсан тvvх байдаг юм.
46. Шангрелла зочид буудал буюу газрын наймаа
- Нийслэлийн бараг хойморт Шангрелла гэх том зочид буудал барих газар олгожээ. Хэн хэрхэн, хэн гагчид олгосон болохыг єнєє болтол олон нийт мэддэггvй. Хятад ажилчид нэг хэсэг бужигнаж, иргэний хєдєлгєєнийхєн УИХ-ын гишvvн Гvндалайн хамт эсэргvvцэн тэмцээд амжилт олоогvй. Одоо харин зочид буудал биш гадаадын нэгэн байгууллага ч юм уу хувь хvн албан єрєєний зориулалтаар ашиглах бололтой тvрээсэлж болно гэх зар тавьчихсан байгаа. Яаж ч бодсон хотын дарга, одоогийн Ерєнхий сайд энэ тухай мэдээгvй, хараагvй гэвэл vнэнд нийцэхгvй. Онцгой обьект болох тєв талбайг хувьчлаад авч чадсан тэр хvн хэн бол оо. Авилгатай тэмцэх Газрынхан анзаарч байгаа бизээ хэмээн найдна.
47. Монгол банкнаас алга болсон 200 сая долларын асуудал
- Банкны тухай УИХ-ын нэг Байнгын Хороогоор хэлэлцэх vед сєхєгдсєн. Телевиз, радио, сониноор чамгvй олонтаа гарсан болохоор нурших нь илvvц биз. Ямар ч гэсэн Монгол банкны Ерєнхийлєгч, Гадаад валютын Газрын дарга Одонгоо нар эрх мэдлээ хэтрvvлэн, дур зоргоороо Монгол банкны мєнгийг гадагш нь хэдэн арван сая доллараар нь шилжvvлдэг, заримыг эргvvлэн олж авч чаддаггvй эртнээс тогтсон жишиг vргэлжилж байгаа нь тодорхой болсон. Хэн хариуцлага хvлээх нь одоогоор тодорхойгvй.
48. Хонгор сумыг Чернобыл болгосон хэрэг
- Сумын засаг даргын зєвшєєрлєєр хэсэг хятад иргэд, зєвшєєрєл єгсєн засаг даргатайгаа нийлээд мєнгєн ус ашиглан алт угааж, хаягдлаа ундны усанд хийснээс vvдэлтэй. Засгийн Газар сайдууддаа vvрэг єгч нууцлахыг оролдсон боловч улам ил тод болсоор байгаа энэ ноцтой хэргийг єдєєгч нь МАСЗХ-ны идэвхтэй гишvvн тус сумын Засаг дарга асан Батнаран гэгч. Засаг дарга энэ эрхэм аав , ээж, ах , худуудтайгаа нийлээд 10 гаруй хvн сумынхаа ИТХ-ын ихэнх суудлыг эзэлдэг. Нэг ёсондоо ємчлєєд авчихсан гэхэд хилсдэхгvй. Нам нам дамжиж явсаар эцэст нь МАХН-д урваж сумын Засаг дарга болсон. Хонгорыг хордуулсан алтны vйлдвэр гэгч нь эдний гэр бvлийнх гэдгийг сумынхан андахгvй.
49. Нэг тэрбум тєгрєгийг 250 саяаар vнэлж худалдсан хэрэг.
2004 оны УИХ-ын сонгуулийн ємнєхєн Дарханы Засаг дарга Хаянхярваа энэ хачирхалтай наймааг амжуулан хийсэн байдаг. Дархан хотын тєвд хуучин ОХУ-ын Зарубежстрой компанийн эзэмшилд байгаад тєрийн мэдэлд шилжиж ирсэн асар том обьект байдаг. Vйлдвэрийн барилга л даа. Тухайн vеийн ханшаар нэг тэрбум гаруй тєгрєгєєр vнэлэгдсэн. Гэтэл Хаян дарга албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдан яг сонгуулийн ємнє амжиж энэ том обьектийг ямар ч тендер, дуудлага худалдаа зарлалгvйгээр нэгэн хамтрагчдаа 250 сая тєгрєгєєр худалдсан байдаг. Сонгуульд бэлтгээд хаана хаанаа зав зай муутай байх сиймхийг овжин ашигласан энэ хэрэг сонгуулийн дуулианд дарагдан сураг алдарсан юм. Хаян дарга эдийн засагч хvн болохоороо бизнесийн талдаа сvрхий байж таарна. Одоо ч гэсэн Хонгор сумын нутагт хамгийн vржил шимтэй газруудыг нь эзэмшиж хувь хvртэн суудаг нь нууц биш болсон. “Цайдам” гэдэг нэртэй компанийн хамтран эзэмшигч нь аймгийн Засаг дарга. Тэд буудай тариалахаа больж хятадуудын захиалгаар арахис гэх самар тарьж ємнєт хєршид гаргадаг. Гурилын vнэ єсгєгчдийн л нэг гэсэн vг.
50. Эмнэлэгт эвдэрхий аппарат “шахсан” хэрэг-
МАХН дангаараа тєр барьж байх 1994 оны vед байх тухайн vед сайд байсан эрхэм хиймэл бєєрний хоёр аппарат гаднаас оруулж хоёр том эмнэлэгт “шахсан” байдаг. Нэг нь л 400 шахам сая тєгрєгєєр vнэлэгдсэн нєгєє хоёр аппарат нь ажилладаггvй. Дахин дахин хєрєнгє мєнгє гаргаж засаад ч нэмэргvй эвдэрчихдэг тухай хэвлэлээр бичигдэж байв. П.Нямдаваа гэх энэ эрдэмтэн сайд эрvvл мэндийн салбарыг олон жил удирдсан МАХН-ын ємнєє барьдаг сайдуудын нэг яах аргагvй мєн. Эрvvл мэндийн салбарт хэрэгжихээр гадны улс орнуудаас ирсэн олон зуун сая доллараар хэмжигдэх хєрєнгє эрхэм сайдын vед vр ашиг багатай цацагдаж дууссан нь vнэн. Эрхэм сайдын vед зарлагдсан тендерvvдийг Авилгатай тэмцэх Газар татаж аваад шалгавал ч …Ер нь сайдын алба хашиж байхдаа дэд доктор, доктор, академич цол хvртэж болдог жишигийг Нямдаваа сайд тогтоосон гэх юм билээ. Манайхаас бусад улсад бол хэн нэгэн сайд дарга єєрийнхєє удирдаж буй салбарын чиглэлээр эрдэмтэн, мэргэн болохыг хориглосон байдаг.
51. Тусламжийн буудай тєрєл арилжсан хэрэг-
2000-2004 оны хооронд болсон энэ хэрэг хэвлэл мэдээллээр цацагдаж, хууль хяналтынхан шалгаж байна гэсээр намжсан. Гол холбогдогч нь тухайн vеийн Хєдєє аж ахуй, vйлдвэрийн сайд Насанжаргал болон тvvний хvv, Улсын нєєцийн Газрын дарга Бямбаноров, “Цагаан залаа агвет” гэх компаний захирал Бямбаа гэхчлэн єєр хоорондоо сvлжээгээр холбогдсон бvлэг хvмvvс байлаа. Энэ сайдын vед Монголын мал сvрэг 10 орчим саяар хоргодож, сайдын хувийнх нь “Номуун далай” компаниас бусад бvх газар vр тарианы ургац хатаж, малчдын амин зуулга ноолуурын vнэ буурсан, малчдаас авах малын хєлийн татвар нэмэгдсэн хvнд жилvvд байж билээ. Харин эрхэм сайд тєрєєс газар тариаланг дэмжихээр тєсєвлєсєн зээл тусламжийг хамгийн тvрvvнд єєрийн хувийн компанид шилжvvлдэг, гаднаас ирсэн техник тєхєєрємжийн аль єнгєтэйг нь мєн л тийшээ хувиарладаг тухай яамныхан нь дургvйцэн шvvмжилдэг ч сайдынхаа царайг хармагц дуугаа хураан тал засдаг байв. Тэр vед АНУ-ын Засгийн Газраас буцалтгvй тусламж болгон олон мянган тонн vрийн буудай ирvvлсэн юм. Дарханы гурилын vйлдвэрийн элеваторт хадгалах шийдвэр гаргаж зєєвєрлєхдєє Насанжаргал сайдын хувийн компаний чанар муутай хорчгор буудайгаар сольсон болохыг хожим мэдсэн байдаг. Ийнхvv хавар тариалалтын ажил эхлэж газар тариалангийн компаниуд тусламжийн буудайнаас эргэж ургацаараа тєлєхєєр гэрээ байгуулан авч намар нь ургацаа хураасан чинь олигтой ургац авсангvй. Тэд цаг агаараас л боллоо хэмээн ойлгосон байх. Аз таарч гайгvй vр авсан компаниуд ургацаа хурааж зээлээ тєлсєн байдаг юм. Энэ бизнес нь амжилттай болж амташсан сайд дараагийн удаад малын євчнєєс урьдчилан сэргийлэх тарилга ємнєт хєршєєс оруулан єєрийнхєє яамны Мал эмнэлэгийн Газрын дарга Бямбаагийн тєрийн ажилтайгаа давхар амжуулдаг “Цагаан залаа агвет” гэх компаниар дамжуулан малчдад шахаж мєнгє унагаагаад зогсохгvй малын євчин тархах нєхцєл бvрдvvлсэн байдаг. Тэр ч бvv хэл урьдчилан сэргийлэх тарилга гэх нэрээр ургамалын хор их хэмжээгээр авчран аймгуудад тарааж хєгєлсєн нь ч бий. Энэ хэргээр тус яамны Тєрийн нарийн бичгийн дарга Дамдиндорж тендер будилуулсан хэргээр хуулийн байгууллагад шилжсэн боловч удалгvй “тєрийг тогтвортой байлгах “ МАХН-ын уриаг хэрэгжvvлэх vvднээс мартагнуулсан юм.
52. “Монгол газар”-ын Мянган баярын газарын наймаа-
Мянганбаяр гэх энэ зайтай эрийн баян болсон гараа нь нийслэлийн дарга нартай нийлж хийсэн газрын наймаа. Энэ тухай баримт материалыг САПУ-гийн хохирогчид болон тэдний ємгєєлєгчид хангалттай бvрдvvлсэн байгаа. Хотын дарга М.Энхболд, ерєнхий менежер Бадамжунай, Цэнгэл гээд жинхэнэ эзэд нь ихэвчлэн ар талд нууц ноёнтон байдлаар vлдэнэ. Харин Мянганбаяр хотын тєвийн гол гол газруудыг авах эзэнтэй уулзаж тохироод гэрээ хийж мєнгєє бэлнээр авна. Мєнгєнийхєє тодорхой хэсгийг дээр нэр дурдсан боссуудад сэм хvргэж єгєєд уг газрыг олгосон тухай шийдвэр гаргуулж гэрчилгээ авна. Ерєнхийдєє маш нарийн зохион байгуулалттай ийм сvлжээ нэлээд эртнээс улбаатай. Цугларсан материалаас vзвэл ийм байдлаар зєвхєн Алтжин компанийн захирал Алтан хатагтайд 63 газар олгосон гэрчилгээ байх бєгєєд доод талд нь хотын дарга М.Энхболд, ерєнхий менежер Бадамжунай гэсэн гарын vсэг байх ажээ. Мэдээж 63 “Алтжин” биш л дээ. Охин компани гэж байгуулаад л гэрчилгээ авчихдаг ажээ. Баримт нотолгоо цуглуулсан эх сурвалжийн олж мэдсэнээр Мянганбаяр, Алтан хатагтай нарын унагасан мєнгєний тодорхой хэсэг МАХН-ын сонгуулийн санхvvжилтэнд явсан гэнэ. Алтан хатагтайг хаана хаанаа хамгаалаад байгаагийн учир энэ бололтой.
53. Сонгуулийн хуулийг ноцтой зєрчсєн хэрэг-
Ийм хэрэг зєндєє. Харин тэдний дотроос УИХ-ын сонгуульд ялагдсан атлаа арга саам хэрэглэж дахин сонгууль гэгчийг зохион байгуулаад хоёр гуравхан саналаар ялсан болгож бичиг баримтыг бvрдvvлэн УИХ-ын сэнтийд заларчихсан тохиолдол гурвын зэрэг байх. Эхнийх нь 1996 онд Євєрхангай аймагт болсон юм. АХЭ анх удаа ялалт байгуулж 50 суудал авсан жил л дээ. Євєрхангайн тєвийн тойрогт МАХН-аас Ши.Батбаяр нэр дэвшиж АХЭ-ийн Тvмэн-єлзий гэдэг эмчтэй єрсєлдсєн байна. Сонгуулийн эцсийн дvн гарахад Тvмэн- єлзий эмч 30 гаруй саналын илvvгээр ялалт байгуулж, тэр мэдээлэл нь цацагдчихсан байсан гээч. Тэгсэн Ши.Батбаяр болон аймгийн МАХН-ын Хорооны дарга нар хэл ам хийж Сант сумын сонгуулийг дахин явуулахаар “хvчиндсэн” байдаг. Гэхдээ дахин санал хураалт ч явагдсангvй. Харин нэгэнт тоолоод лацадчихсан саналын хайрцагийг МАХН-ын ажилтнууд дангаараа шахам задалж тоолоод 3 саналаар МАХН-ын нэр дэвшигч ялсан болгож дєнгєсєн юм. АХЭ-ийнхэн уг асуудлыг шvvхэд єгчихєж. Аймгийн анхан шатны шvvх хуралдан дээрх асуудлыг шалгаад МАХН илэрхий хууль зєрчсєн болохыг тогтоосон шийдвэр гаргажээ. МАХН-ынхан давж заалдана, заалдахгvй гэсээр цаг алдуулж нэг л мэдсэн анхан шатны шvvх буруу шийдвэрлэсэн гэсэн дvгнэлт гаргуулчихсан байгаа юм. АХЭ-ийнхэн 50 суудал авсандаа нэг талаас “ханасан”, нєгєє талаас Засгийн Газраа эмхэлэн байгуулах гэж бужигнасаар тэр тойргийг анхаарлаасаа гаргаж, зєнд нь орхисон тvvхтэй. Ийнхvv Ши.Батбаяр УИХ-ын гишvvнээр сонгогдсон нэр зvvв. Уг нь АХЭ энэ нэг суудлаа авсан бол 51 гишvvнтэй болж авиваа асуудлаа хориг саадгvй шийдээд явах боломжтой байжээ.
54. Барилгын цэргийн анги алга болсон хэрэг-
2004 оны сонгуулийн дараа хоёр дахь Засгийн Газар байгуулагдахад Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишvvн Сономпил тодров. Угаасаа бизнес ч бараг эрхэлж байгаагvй. Тєрийн албыг бол огтхон ч хааж vзээгvй эрхэм нэг л єдєр сайд болчихдог. Сайдтан бvх насаараа л энэ суудал суух юм шиг тєсєєлсєн байх. Армийн хєрєнгийг баруун солгойгvй цацаж эхэлсэн тухай баримтууд шил шилээ даран хєвєрсєєр. Тэр салхинд нь Армийн томоохон салбар болох Барилгын цэргийн анги, бvх эд хєрєнгє, техник тєхєєрємжтэйгєє хамт худалдагдан алга болсон байна. Ажиллагсадыг нь эхлээд халаад явуулчихсан гэж байгаа. Ерєєсєє л хуучин хувцасаа зарж байгаа юм шиг л танил талдаа vндсэн єртєгєєс нь хэд дахин хямд vнээр зарчихсан байгаа юм. Энэ бол сайдын тарьсан балгийн зєвхєн нэг нь.
55. 10 сая доллар агаарт замхарсан хэрэг-
1995 онд Азийн хєгжлийн банкны шугамаар Монголын жижиг дунд vйлдвэрийг дэмжих 10 сая долларын хvvгvй зээл, буцалтгvй тусламж орж иржээ. Энэ тєслийг хэрэгжvvлэгч нь Эрvvл мэнд , нийгмийн хамгааллын яам байв. Яамны сайд нь уг тєслийн удирдагч байхаар зохион байгуулчихаж. Тэгээд нєгєє 10 саяыгаа хувааж эхэлсэн байдаг. Ингэхдээ шалгалтын хvнд vзvvлэх юмтай байхын тулд цаасан дээр баахан хvний нэр, ХЭАж ахуйн хаягаар бичээд сайд нь гарын vсгээ зуран тамгаа дарчихсан байдаг. Vнэн хэрэгтээ тэнд байгаа нэрс бvгд зохиомол. Тодорхой хаяг, гэрээ хэлцэл ч байхгvй. Зvгээр л гулгачинд єглєг тарааж буй буянтан шиг 10 саяаас эхлээд 50 сая хvртэл тєгрєг “зээлээд” явуулчихсан гэвэл итгэх хvн олдох болов уу. Яах аргагvй л ийм замаар тэр 10 сая доллар буюу 20 шахам тэрбум тєгрєг алга болсон байдаг юм.
56. Ядуурлыг бууруулах сангийн мєнгийг хувиарласан хэрэг
– Нийслэлийн засаг дарга Батбаяр Багахангай дvvргийн засаг дарга байхдаа хамгийн тvрvvнд тvрийвчээ зузаалсан эх vvсвэрээ тус тойрогт хувиарлагдан ирсэн Ядуурлыг бууруулах сангийн хєрєнгєєр эхлvvлжээ. Эрхэм дарга энэ мєнгийг ядуу хvн гэдэг нэрийн дор єєрийнхєє танил тал, хамаатан саднуудад єгсєн байдаг. Ингэж хувиарлахдаа илvv дутуу зvйл яриулахгvйн тулд Тамгын газрын ажилтнууддаа 100 мянгаас 800 мянга хvртэл тєгрєг тарааж єгсєн баримт бий. Улмаар хотод 50 дугаар дэлгvvрийн ард дvvгийнхээ нэр дээр барилгын компани байгуулж 6 давхар барилга бариулж, тийшээ боломж л гарвал мєнгє шилжvvлдэг байж. Тэгээд нийслэлийн засаг дарга М.Энхболдтой сvжрэн оросын цэргийн ангийн ашиглаж байсан махны зоорийг хєрєнгє зузаарах бєєн боломж бvрдvvлжээ.
57. Бєхєг компани буюу шувуун фабрикийн єргєтгєл салхинд хийссэн тvvх
- Нийслэлийниргэдийг єндєгєєр бvрэн хангадаг байсан энэ vйлдвэр 1994 оны 11 дvгээр сарын 2 –нд Нийслэлийн ємч хувьчлалын комиссын дарга Баасанжав, комиссын гишvvн Ойдовсамбуу нарын гарын vсэгтэй дуудлага худалдаа гэгч єрсєлдєгчгvй, цаасан дээрх худалдаагаар орж бараг vнэгvй худалдагдаж, Пvрэвдорж гэж тус vйлдвэрийн даргын ємч болсон байна. 500 гаруй ажиллагсадтай 500 мянга орчим тахиатай, адуу, хонины том аж ахуй, авто бааз, клуб, конторын болон ажилчдын сууц гээд бvхэл бvтэн тосгон байлаа. 1985 он орчмоос эхлэн єргєтгєж барилгын цэргийн 1000 гаруй цэрэг арав шахам жил барьсан байгууламж шvv дээ. Фабрикийн єргєтгєл л гэхэд 12 том агуулах буюу єндєглєгчийн байртай байсан. Нэг байр нь л 25 метр єргєн, 100 метр урт 64-ийн цементэн хавтангаар боссон байжээ. Нэг байрыг задалж зарахад 60-70 сая тєгрєг хvрч байсан гэж тус фабрикийн МАХН-ын vvрийн дарга байсан Чоймаа гэдэг хvн харуусан ярьдаг. Гэтэл бvхлээр нь 30-хан саяаар зарчихсан гэж байгаа. Энэ ноцтой vйлдлийг Эдийн засгийн цагдаа, ЧД-ийн мєрдєн байцаах тасаг шалгаж байгаад орхисон. Хууль зvй дотоод хэргийн сайд Нямдоржид хандан тvvний заавраар ЧД-ийн прокурорт очоод хав дарагдсан хэрэг байдаг. Энэ том байгууламжийг vрэн таран хийхэд УИХ-ын гишvvн Гvррагчаа оролцсон баримт ч байдаг.
58. Монполимет хєл дээрээ амархан боссон нууц
- 11 тонн алтны нєєцтэй Заамарийн тосонгийн энэ газрыг Монполимет гэх компанид 2000 онд ямар нэг тендер, дуудлага худалдаа зохион байгуулалгvй нэг л єдєр шилжvvлчихсэн байдаг. Ингээд зогссонгvй Багануурын уурхайгаас 4 сая долларын vнэтэй алхагч экскаватор э/ш 10/70-ийг 100 орчим сая тєгрєгєєр vнэлэн “шилжvvлсэн” боловч vнэ нь одоо болтол тєлєгдєєгvй байдаг. Дараа нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд байдаг Монросцветметийн алтны уурхайгаас хєвєгч машин буюу ДРАГ, ЭШ экскаваторын хамт мєн л vнэгvйдvvлэн шилжvvлж авсан байдаг. Нарийн шалгавал их зvйл гарах тєдийгvй ийм боломж олгодог ивээн тэтгэгч нь нилээд дээгvvр байгаа гэдэг.
59. Хар тємрийн контбандийн хэрэг
- Ерєнхий сайд асан Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн Ч.Улаан , МАХН-ын н/б дарга Ё.Отгонбаяр, гаалийн Х.Баатар нарын нэр холбогддог. Улсын хилээр тар тугалга гэх нэрээр гаалийн хуурамч бvрдvvлэлт хийж оронд нь их хэмжээний тємєр ємнєт хєрш рvv гаргасан энэ ноцтой асуудлыг хуулийнхан шалгаж байгаа гэх боловч єнєє болтол шийдвэрлээгvй. Энэ хэргийн улмаас улсад учирсан хохирол 107 тэрбум тєгрєг байна гэсэн тооцоог мэргэжлийн хvмvvс гаргажээ. Тємєр голдуу Бичигтийн боомтоор хил давдаг нь тогтоогдсон.
60. Авто замын татвараас чєлєєлж завшсан 30 сая долларын хэрэг-
Зам барьдаг гэх Хятадын хэд хэдэн компанийн лоббид автаж тэдгээр компанийн хилээр оруулж ирэх барилгын материалыг татвараас чєлєєлєх хууль УИХ-аар батлуулсан. Vvнийхээ хариуд авсан авилга, шагнал нь 30 сая орчим доллар болсон тухай хэвлэлээр бичигджээ.
61. Мянганы замаас унагаасан 7 сая долларын асуудал
– Хятадын зуу хувийн хєрєнгє оруулалттай Нарны зам” гэх компанид 79 км зам барих зєвшєєрлийг ямар ч тендергvйгээр олгосн байна. Vvний хариу болгож 7 сая доллар єгснєє тус компанийн удирдлага мэдээлсэн ба энэ мєнгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр улс тєрийн зориулалтаар авсан гэжээ.
62. “Эрдэнэ зам” УVГ-ын авилгын хэрэг- Замын тендерт тун тvвэггvй ялчихдаг компанийн нэг. Компанийн захирал нь УИХ-ын гишvvн Ц.Нямдоржийн дvv болохоороо тэгдэг гэнэ. Замын тендерт ялсны шан гэж vзэхээр баримтууд хэвлэлийнхэнд ирсэн байна. Тухайлбал энэ компани нэг тендерт ялсны дараа Нямдоржийн хувийн том хаус баригдаж эхэлсэн ажээ. Тус компанийн ивээлд орогсдын нэг нь УИХ-ын гишvvн Улаан хэмээн бичигдсэн байна.
63. Хоёр тэрбум тєгрєгын авилга авсан тухай – Яг ийн бичсэн шалгуулах єргєдєл ЦЕГ-т иржээ. Замын болон бусад тендертэй холбоотой УИХ-ын гишvvн Будийн авсан авилга 2 тэрбум тєгрєг болсныг дурдаад шалгаж єгєхийг хvссэн байна. Єргєдєлийн хvлээж авсан боловч шалгах эсэхээ шийдэж чадалгvй єнєє хvрсэн байна. Дарагдуулж буй гол эзэн нь Цагдаагийн дарга асан Сандаг-очир агаад дарагдуулах vvргийг Нямдорж гишvvн єгсєн гэх.
64. Сонгуульд зориулж єгсєн авилга – Ийм мэдээлэл хэвлэлд олон гарсан. Шалгасан ч бий, шалгалгvй орхисон нь ч бий. Улаан, Буд нарыг УИХ-д нэр дэвшин сурталчилгаандаа мордоход нь их хэмжээний “хандив” єгсєн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдав. Тухайлбал нэг дvvргийн Засаг дарга Ч.Улаанд “хувиасаа” 7 сая тєгрєг, “Авзага трейд” ХХК Улаан, Буд хоёрт тус бvр 3 сая тєгрєг, Гаалийн Ерєнхий Газар 10 тонн шатахуун “хандив” болгон єгснийг авилга гэж vзэж байна.
65. Эрчимхvчний тендер гэх булхай-
Энэ салбарт бєєн будлиан бугшиж байдаг. Бvр Жигжид сайдын vеэс л улбаатай. Эрчим хvчний олон салбар нэгж хувьчлагдаж ихэвчлэн тухайн салбарт ажиллаж байсан дарга, инженерvvдэд шилжсэн. Мєн энэ салбар vндэсний аюулгvй байдалд хамааралтай гэх нэрээр гадны зээл тусламжийг харамгvй єгч, асар олон тєсєл хєтєлбєр хэрэгжvvлэхээр мєнгийг хэдэн зуун саяаар нь хувиарладаг. Харин тэр мєнгєний тодорхой хэсэг тус салбарыг удирдаж асан Жигжид, Цэнгэл, Газрын дарга Энхтайван , УИХ-ын гишvvн Улаан нарын нэр холбогддог бєгєєд цагдаагийнхан ч мэддэг. Авилгын энэ том сvлжээг таслан илчлэх сонирхол лав л энэ тєрийн нvvрэнд байхгvй бололтой.
66. ИНЕГ-аас алга болсон 800 саяын хэрэг-
Хууль бусаар алга болсон нь холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон тєдийгvй энэ хэрэгт дэд бvтцийн сайд асан Жигжид, тус газрын дарга Дагва, Даваа нарын нэр ч тодорхой болсон байдаг. Гэвч єнєє хvртэл арга хэмжээ тооцоогvй, 800 саяаа ч олж аваагvй.
67. Гаалийн газраас “бэлэглэсэн” 150 сая тєгрєгийн хэрэг
– Гаалийн газрын ажилтнуудад зориулж барьсан орон сууцнаас УИХ-ын гишvvн Улаан, Цанжид, Нямдорж, Энхтvвшин, гишvvн асан Ши.Батбаяр, Базархvv, сайд асан Ганзориг, ЗГ-ын ХЭГ-ын ажилтан Ганбаатар, СЭЗЯ-ны Газрын дарга Ванчиндорж , сайдын туслах Оюунчимэг нарын 14 хvнд найр тавин олгосон нь авилгын vндэслэлтэй. Цагдаагийн байгууллагад шалгагдахаар очсон байдаг.
68. Алтны хэрэг
– Монгол Улс олборлосон бvх алтаа Монгол банкаар дамжуулах шийдвэр гаргасан. Гэтэл жилд олзворлодог нийт алтны 30 хувь нь хил даваад алга болсон байдаг. Гаалийн бvртгэлд оролгvйгээр шvv дээ. Жилд хамгийн багаар бодоход 560 сая тєгрєгтэй тэнцэх алт ийн гарчээ. Энэ хэрэгт Гаалийн Баатар, сайд асан Ганзориг, УИХ-ын гишvvн Идэхтэн ч нэр холбогдсон байх юм. Жишээ нь Х.Баатарын хvргэн дvv, цагдаагийн ажилтан байсан З.Баяраа гэгч 2002.10.21-нд 7 кг алт хил давуулсан атал зєвхєн ажлаасаа халагдсан болоод єнгєрчээ. Хууль хяналтын байгууллага татаж аван шалгаад илрvvлсэн хэрэгтнvvдийн дотор Буянт ухаа гаалийн Газрын дарга Доеддорж, СЭЗЯ-ны дэд сайд Энхтайваны дvv Отгонпvрэв , Баатарын дvv Ганбаатар, Мєнхбаатар, Ємчийн Газрын дарга Дэлгэрнарангийн дvv Жанцанхорлоо, дэд сайд казино Энхмандахын дvv Батболд нарын нэр оржээ. Том сvлжээ байгаа биз.
69. Гаальд тогтсон “нууц цалин” – Энэ асуудлыг гаалийнхан бvгд мэддэг боловч ам ангайхаас эмээнэ. Ийм ашигтай ажлаас салах сонирхолгvйдээ тэр. Ажилтан бvр дээрээ 1-2 ивээн тэтгэгчтэй. Тvvндээ сар тутам 1- 10 хvртэл сая тєгрєгийн “нэмэлт цалин” дугтуйд хийж авчраад чимээгvй атгуулна. Энэ цалингийн хэмжээ албан тушаалын зэрэглэлээсээ хамаардаг аж. Ийм байдлыг єєгшvvлэн зохион байгуулагчид нь Гаалийн Газрын боловсон хvчин, Баатарын хамаатан Батсуурь, сайд Энхтvвшингийн хvргэн Баяржавхлан нарыг гэдэг.
70. “Родопи” тамхинаас унагасн 280 сая тєгрєг
– Сири улсын иргэн Жамал гэгч хилээр оруулж ирээд гаалийн агуулахад хураагдсан байсан 7 контейнер “Родопи” тамхийг хотын гаалийн дарга Дариа, дэд дарга Энхбаяр, Лхагвадорж , хэлтсийн дарга Гэндэнцэвээн, Тvвшинжаргал нар vгсэн хуйвалдаж нар гаргаад заруулсан ба тогтоогдсон нийт мєнгєн дvн нь 280 сая болсон байдаг. Цагдаагийн Газар шалгаж байгаад замхруулсан.
71. Тарваганы арьс хил давсан хэрэг
– 2000 оны 12 дугаар сард Ємнєговийн хилийн нэг боомтоор 6 камаз 300 мянган ширхэг тарваганы арьс хил даван арилжээ. Vнийн дvн нь хамгийн багаар тооцоход 965 сая тєгрєг. Энэ хэрэгт Ємнєговийн гаалийн дарга асан Адьшаа, ГЕГ-ын дэд дарга Батбаяр, Хэлтсийн дарга Энхтуяа, Тvвшинжаргал нарын зэрэг бvлэг хvмvvс холбогдон шалгагдсан ч учрыг олж, тэрбум шахам тєгрєгєє олж авч чадаагvй.
72. Ноолуураас унагаадаг доллар
– Мєн л гаалийн эрх мэдэлтнvvдтэй холбоотой. Хилээр хууль бусаар гаргасан ноолуураас жилд дунджаар 4 тэрбум орчим тєгрєг завших боломж гардаг хэмээн мэргэжлийн хvмvvс тооцоолжээ. Ганц жишээ авахад л 1999 оны дєрєвдvгээр сард Ємнєговийн гааль дээр ГЕГ-ын боловсон хvчин Батсуурь 14 тонн ноолуур гаргах гэж байгаад баригдсан боловч ямар ч арга хэмжээ авагдалгvй єнгєрч байв. Гаалийн байгууллагад том сvлжээ байдаг бєгєєд уг сvлжээнд УИХ-ын гишvvн асан Бямбадорж, Дэмбэрэл, Долгор, Сугар, Идэвхтэн, Баяртсайхан, Улаан зэрэг эрхэмvvд холбогдсон тухай хэвлэлд бичигджээ. 2002.06.06-нд Гашуун сухайтын боомтоор 400 сая тєгрєгєєр vнэлэгдсэн 100 гаруй тонн ноолуур ямар ч бvрдvvлэлт, татваргvй гарсан баримтзєвхєн нэг л жишээ.
73. Єєртєє зориулж боомт нээдэг жишиг
- Эрх мэдэлтнvvд, зарим тєрийн тvшээд єєрийнхєє бизнест зориулж хилийн боомт нээх шийдвэр гаргуулдаг ажээ. Ийм байдлаар Говь алтайн Бургастай, Дорно говийн Ханги мандал, Увсын Боршоогийн боомтууд нээгдсэн гэж гаалийнхан єєрсдєє сэм шvvмжилдэг. Боомтыг хєєцєлдєн байж нээлгэсэн эхмvvдийн дотор тухайн аймгаас сонгогдсон тєрийн тvшээд сайд нарын нэр дурдагджээ. Энэ боомтуудаар тємєр, ноолуур, нефьт, спирт, тамхи зэрэг гvйлгээтэй бараа татваргvй нэвтэрдэг болохыг хууль хяналтынхан удаа дараа шалгаж тогтоодог авч арга хэмжээ авсан нь ховор.
74. Vл хєдлєх хєрєнгийн бvртгэлийн Газрын дарга холбогдсон хэргvvд
b>- Долгормаа гэж хатагтай байдаг. УИХ-ын гишvvн Нямдоржийн ивээлд багтдаг тухай хэвлэлээр бичигддэг. Социализмын vед Шаазан баарны vйлдвэрийн дарга байхдаа эд хєрєнгийн асуудалд холбогдон шалгагдаж байсан баримт цагдаагийн архивт байдаг. Хожим Хvнс хєдєє аж ахуйн Яаманд ажиллаж байхдаа мєн л спиртын лиценз хууль бусаар олгосон асуудалд холбогдож ажлаасаа халагдан хэсэг сураг тасарсан. 2000 оны сонгуулийн дараа VХХБГ-ын дэд даргаар томилогдсон. Албаны хэрэгцээнд машин авахаар 17 сая тєгрєг зєвшєєрvvлж, 15 саяаар хуучин бенз “шахсан” тухай ажилчид нь мэдээлж байсан. Учир нь уг бензийг 10,5 саяаар авснаа ийн єсгєн шахсанаас vvдэлтэй. Долгормаа хатагтайн гол бизнес нь эд хєрєнгийн vнэлгээ хийх хvн болон компанийг сонгон тулгах эрх мэдэл. Тухайн vед ХЗдХ-ийн сайд асан Нямдоржийн тушаалаар vл хєдлєх хєрєнгєт гурван тєрлийн vнэлгээ хийх эрхийг ганцхан Долгормаад олгосон байна. Ийнхvv vнэлгээ хийсэн газраас тодорхой хувийн “шагнал” авдаг ажээ. Энэ тухай хэл ам гарч хуулийн байгууллагад очсон ч хав дарагдсан. VХХБГ –аас ХЗДХ-ийн яаманд мєнгє дахин дахин шилжvvлээд байдгийн цаана булхай бий хэмээн ажиллагсад нь vздэг. Ганц жишээ дурдахад УИХ-ын гишvvн Нямдоржийн гадаадад сурдаг нэг хvvхдийнх нь сургалтын тєлбєр 1600 долларыг VХХБГ тєлсєн нь vvний нотолгоо гэх. УБ паласын хэргийг бодвол бага мэт боловч vvнийг лавшруулан шалгах шаардлагатай асуудал мєн.
75. БЗД-ийн Газрын албаны дарга Батжаргал газар наймаалдаг-
Энэ хатагтайн тухай иргэдийн гомдол санал тасардаггvй. Дvvргийн Засаг дарга ч тэдгээр гомдол гаргагчдын заримтай уулзсан боловч шvvхэд хандахгvй юу гэхээс єєрийг хэлдэггvй. БЗД-ийн зєвхєн хоёрдугаар хорооны нутагт л гэхэд их олон айлын газрыг Батжаргал мэдэлдээ авч тэнд буусан айлуудаас сая тєгрєг нэхдэг. Єгч чадаагvй тохиолдолд єєр хvнд газрыг нь худалдчихдаг ажээ. Дарь эхийн овооны орчимд ингэж газраа алдсан айлууд цєєнгvй. Энэ бол иргэд гомдол гаргасан ганц жишээ. Газрын наймаа иймэрхvv маягаар єргєждєгийн нэг жишээ энэ мєн.
76. Тосон Заамарыг ємчлєгч Паушок-
Тєв аймгийн Заамар сумын нутаг vнэн хэрэгтээ Паушок гэх орос эрхэмийн мэдэлд шилжээд долоон жилийн нvvр vзэв. ОХУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Алтан дорнот Монгол” гэх энэ компанийн тухай бичсэн сэтгvvлчдэд заналхийлсэн захидал ирж байсан удаатай. Таджик улсад баахан газар сэндийлж алтыг аваад авдрыг нь хаясан учир хєєгдсєн гэдэг. Одоо Манай оронд дураараа дургиж байна. ОХУ-ын Ерєнхий сайд асан Черномердын ард нь байдаг учир Паушок том толгой гаргадаг гэх нь ч бий. 2000 онд Н.Энхбаяр Ерєнхий сайд байхдаа л зохион байгуулсан гэдэг. Сумын ИТХ удаа дараа хуралдаж сум орныхоо газар нутгийг хамгаалах шийдвэр хэд хэдэн удаа гаргасан боловч аймгийн Засаг дарга хvрч ирээд Ерєнхий сайд vvрэг єгсєн юм. Тэр газрыг нь єг хэмээн мундагддаг. Оросын энэ компани хамгийн хоцрогдсон аргад тооцогддог усан буугаар буудах аргыг хэрэглэдг ажээ. Энэ дархан эрхтэй компани зєвхєн Заамарт 6000 га газар эзэмшээд зогсохгvй Сэлэнгийн Єлєнт, Архангайн Цэнхэрт мєн ийм хэмжээний газар авчихаад байна. Уг компанийн ажилчдын 70 гаруй хувь нь оросууд байдаг. Жилдээ 2 тонн гаруй алт олборлодог боловч татвар, тооцоогоо бvрэн хийдэг эсэх нь эргэлзээтэй. “Газпром”-ын эзэдтэй байнгын холбоотой. Паушокийн эзэмшиж буй энэ газар уг нь тусгай хамгаалалттай газар нутаг байсан юм. Гэтэл аймгийн ИТХ хуралдаж тусгай хамгаалалтаас гаргасан байдаг. Монголд дураараа дургигч Паушок, Громов, Фрейдленд гээд олшроод л байдаг.
77. “Тэмээн дээр ямааны гарз” буюу Марубений 90 сая доллар-
МАХН дангаараа засгийн эрх барьж байх vед БНН-ын дарга Жаргалсайханы хувийн “Буян” компанид Засгийн Газар зээлийн баталгаа гарган єгч Японы “ Марубени” гэх компаниас 90 сая доллар авхуулжээ. Зээлээ тєлєх хугацаа аль хэдийнээ єнгєрсєн ч ноён Жаггалсайхан єрєє тєлєєгvйгээр vл барам баталгаа гаргасан газар нь тєлнє биз. Надад хамаагvй хэмээн гэдийх нь тэр. Цаад тал арга буюу олон улсын шvvхэд єгч. Ингээд Монгол Улс анх удаа олон улсын шvvхэд дуудагдан ємгєєллийн хєлс гэж 1,5 сая доллар нэмэж тєсвєєс гарган давхар хохирсон байна. Єнєє хvртэл энэ мєнгє тєлєгдєєгvй. Харин Жаргалсайхан УИХ-ын гишvvн, VХ-ны сайд болмогцоо “Таван толгой” –н орд газрыг тодорхой хэсгийг эзэмших лицензийг Японы нэг компанид олгохоор шийдвэрлэснийг дээрх 90 саятай холбон тайлбарладаг.
78. Гаальд хураагдсан спирт мєнгє болон урссан хэрэг-
2001 оны зургаадугаар сарын 27-нд СЭЗЯ-ны Тєрийн нарийн бичгийн даргын тушаал гарч Гаалийн ерєнхий Газарт хураагдсан байсан 73691 литр техникийн болон бусад спиртийг УБОК-т шилжvvлжээ. УБОК-ийн удирдлагууд / Ж.Гvррагчаа, О.Vржин/ энэ спиртийн 30005 литрийг “Золбоот инвест” ХХК-д , 43686 литрийг “Алтан єргєє” ХХК-д тус тус худалдаж, 88 сая 262 мянга 900 тєгрєг авчээ. Уг мєнгєєрєє бараа худалдан авч аймгуудад хувиарласан тухай тайлан гаргачихаж. Гэвч аймгуудад тийм хэмжээний бараа хvлээн авсан баримт байдаггvй. Сонирхолтой нь “Алтан єргєє” ХХК-аас авсан мєнгє “Ургамал ЗМ” гэх компанийн татварын єрєнд шилжсэн болохыг шалгалтынхан олж тогтоосон байна. Энэ хэргийг Цагдаагийн Газрын Хэрэг бvртгэх Газар татаж аваад мартуулсан.
79. Євсний vнийг “тэнгэрт хадааж” мєнгє унагаасан баримт-
Улсын нєєцийн Газар, УБОК хоёрын дунд болсон явдал. 2001 оны есдvгээр сарын 11-нд УОБК-ийн 33 тоот шийдвэр гарч хадлан бэлтгэх зориулалтаар улсын тєсєвєєс 300 сая тєгрєг гаргаж єгчээ. Улсын нєєцийн Газрын дарга “Экспресс би” гэх компанитай шууд гэрээ байгуулж 2001 оны есдvгээр сарын 10-наас / шийдвэр гарахаас нэг хоногийн ємнє гэрээ байгуулсан байгаа биз О.Ш / аравдугаар сарын 10-ны хооронд 2000 тонн / 87 000 боодол / євс боодол бvрийг нь 1000 тєгрєгєєр vнэлж авахаар тохирон тооцоо хийжээ . Энэ хадлан Булган аймгийн Баян нуур сумын “Тамсаг” гэдэг бэлтгэхээр гэрээнд дурджээ. Эхнээсээ ямар нэг єє сэв харагдахгvй байгаа биз. Харин яг тооцоо хийж мєнгєє єгч авалцахдаа 1956 тонн буюу 85099 боодол євсний vнэ хэмээн 85 сая 100 мянган тєгрєг , тээврийн хєлс гэж 163 сая 500 мянган тєгрєг бvгд 248 сая 500 мянган тєгрєг бэлнээр єгсєн байна. Vvнээс нь тооцвол нэг боодол євсийг 1651-5125 тєгрєгєєр бэлтгэсэн гэж харагдаж байна. Гэтэл тухайн vед нэг боодол євсийг 500-550 тєгрєгєєр худалдан авч байсантай харьцуулвал 10 дахин илvv vнэ цаад хvмvvстээ єгєєд явуулчихаж. Єєрєєр хэлбэл 75 сая 800 мянган тєгрєг наад зах нь илvv авсан хэрэг. Цагдаагийн Газар татаж аваад сураг алдарсан хэрэг дотор орно.
80. Тусламжийн бараа буруу замаар урссан хэрэг
– Ийм хэрэг олон байдаг. Нэгийг жишээ болгож авлаа. 2000-2001 оны хооронд Монгол улсын гаалиар 800,6 сая тєгрєгийн тусламжийн бараа орж ирсэн бvртгэл байна. Албан ёсоор бvртгэгдсэн нь энэ. Гэтэл уг барааг хvлээж авсан УБОК-ийн тайланд болохоор 671 сая тєгрєгийн бараа гэж тусгагдсан байна. 21 сая тєгрєг сох дутаж байгаа биз. Бас болоогvй УБОК-ийн тухайн жилийн эцсийн тайланд ердєє л 21 сая тєгрєгийн бараа гээд биччихэж. Энэ мэтчилэн тусламжийн бараа мєнгє болон хувь хvний халаасанд орсон баримт цагдаагийн газарт мєн л дарагдсаар буй.
81. Нарны гэрлийн тендер ба “Баян констракшн”-тай холбоотой будилаан-
УИХ-ын гишvvн, сайдын vvрэг гvйцэтгэгч Б.Эрдэнэбат, УИХ-ын гишvvн , сайдын vvрэг гvйцэтгэгч Баяртсайхан нарын нэр холбоотой. Малчдыг нарны зайн гэрлээр хангахад зориулсан тендерийг ТЭХЯ зарласан, зарлаагvй хэмээн будилуулсаар хэдэн жилийн нvvр vзсэн. Шалгалтын явцад уг тендерийг зохих журам, зааврын дагуу зарлан явуулаагvй, ногоон гэрлээр “Баян констракш” компанид ялалт єгсєн нь тогтоогджээ. Ємнє нь “100 000 нарны vvсгvvр нийлvvлэх тендерт ногоон гэрлээр ялж хэдэн тэрбумыг авсан нь мєн л сэжигтэй хэвээр. Ямар ч гэсэн Сангийн сайдын vvрэг гvйцэтгэгч Баяртсайханы гэгддэг “Баян констракшн” компаниад 21500 ширхэг нарны гэрлийн урьдчилгаа 1,8 тэрбум тєгрєг шилжvvлэхийг сайдын vvрэг гvйцэтгэгч Эрдэнэбат шахаж, Тєрийн нарийн бичгийн дарга Цэрэнпvрэв татгалзаж, эцэстээ эрхэм сайд зохих хууль журам зєрчин Тєрийн нарийн бичгийн даргын эрхийг 2007.11.06-ний єдрийн 85 тоот тушаалаараа тvдгэлзvvлж, нэгдvгээр гарын vсэг зурах эрхийг єєрийн хvн болох ТЗУГ-ын дарга Санжаадоржид шилжvvлэх тушаал гаргасан, яг энэ vетэй нь давхцан Цэрэнпvрэв дарга “золгvй тохиолдол”-оор автын осолд орж хvнд гэмтсэн vйл явдал єрнєв. Хууль хяналтын байгууллага яг энэ асуудлыг шалгаж буй эсэх нь тодорхойгvй.
82. Хуурамч баримтаар 60 сая тєгрєг шилжvvлсэн хэрэг-
УОБК-ын Эдийн засаг санхvv, хєрєнгє оруулалтын Хэлтсийн дарга асан Г.Доржрагчаа Ємнєговь аймгийн Улсын нєєцийн Газарт тэжээл ачуулсан гэх хуурамч баримт бvрдvvлж 60 сая тєгрєг шилжvvлсэн, Дундговь аймгийн галын депогийн барилгын ажлын гvйцэтгэлийн баримт бичгийг хуурамчаар бvрдvvлж 129 сая тєгрєг шилжvvлсэн, “Энрико сервис” гэх компанид улсын нєєцийн шатахуун нийлvvлэх гэрээний vнийг зохиомлоор єсгєн баримт бvрдvvлж 200 сая тєгрєгийн хохирол учруулсан зэрэг олон ноцтой зєрчил гаргасан боловч тодорхой арга хэмжээ авагдаагvй єдий хvрсэн. Энэ тухай сайд дарга нар нь мэдсэн ч УБОК-ийн дэд дарга бєгєєд дэд комиссар болон дэвшvvлсэн нь цаанаа учир шалтгаантай болохыг холбогдох байгууллагууд шалгаж буй гэх боловч тодорхой арга хэмжээ авагдаагvй.
83. УБОК-т нvvрлэсэн ноцтой хэргийн бас нэг баримт- Тус байгууллагын Хангалт vйлчилгээний Хэлтсийн дарга Г.Сугарбат тендер будилуулдгаараа толгой цохидог нэгэн. Тухайлбал хорт утаанаас хамгаалах баг гэх нэрээр ийм гамшгийн vед ашиглах ямар ч боломжгvй их хэмжээний гологдол баг “шахаж” улсад 149,5 сая тєгрєгийн хохирол учруулсан, 2007 оны тєсєвт нь аврах тоног тєхєєрємж авах хэмээн тусгагдсан зардлаас 53 сая тєгрєгийг хууль зєрчин гаргаж “Мерседес бенз” машин авсан зэрэг олон зєрчил гаргасан боловч арга хэмжээ авагдалгvй сайдын нємєрт хаацайлагдан хоцорсон.
84. Хотын мер Батбаярын зургаан давхар орон сууцнуудын тухай-
Хотын мертэй холбоотой газрын хууль бус наймаа М.Энхболдын vед хамгийн их цэцэглэсэн баримт хангалттай бичигдсэн байдаг. Тvvний халааг авсан Батбаяр дарга ч энэ ашигтай бизнесийг vргэлжлvvлсэн баримт бас хангалттай. Эрхэм дарга нийслэлийг гартаа аваад гуравхан жилийн нvvр vзэх гэж байгаа ч хувьдаа зургаан давхар хос орон сууцны барилгыг хотын тєв, нэгдvгээр зэрэглэлийн газарт босгож амжсаныг хянах, шалгах ёстой газрууд хараагvй царайлдаг. Тэрээр хотын тєвийн хаа нэгтээ, ихэвчлэн хvvхдийн тоглоомын талбай, тєрийн мэдлийн эмнэлэг, сургуулийн орчин, спортын талбай зэрэг газруудад “цохолт” хийж мэргэшээд байна. Хамгийн сvvлд олгосон газар нь хотын зураг тєлєвлєлтєд тусгагдаагvй байсан учир наймаа буцаж, хотын тєсвєєс эрхэм мерийн шахалтаар олгочихсон 147 сая тєгрєг тєлєх эзэнгvй шvvхийн хаалга татаад буй.
85. “Эгийн голын УЦС-ын тендер”-ийн будилаан -
1996-1997 оны хооронд болсон энэ явдал цагдаа, тагнуулын байгууллагад шалгагдаж байсан ч бусад ноцтой хэргийн сvрд даргадсан уу чимээ тасарсан. Энэ станц барих тендер 1995 онд зарлагдаж Малайз улсын Засгийн Газрын оролцоотой нэгэн компани ялж барихаар болсон байна. Гэтэл 1997 онд Малайзын тєрийн тэргvvн Махатир Монголд албан ёсны айлчлал хийхээс хэдхэн хоногийн ємнє нєгєє тендер Ерєнхий сайд М.Энхсайханы Засгийн Газрын шийдвэрээр цуцлагдаж, Чехийн “Техно арт” гэх хэн ч vл мэдэх компаниар бариулахаар солигдсон байлаа. Тухайн vедээ чамгvй маргаан, будлиан болж байсан vед Засгийн Газар солигдож, бас уг тендерийг хамгийн их эсэргvvцэж байсан дэд бvтцийн сайдын vvрэг гvйцэтгэгч, УИХ-ын гишvvн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар алагдсан аймшигт хэрэг зэрэг vйл явдал єрнєж аажмаар мартагдсан. Чехийн єнєєх компани ч сураг тасарсан. Энэ бvгдийн цаана олон олон асуудлын учиг нуугдаж байгаа гэж хэвлэлээр цєєнгvй бичигдэж байв.
86. 17 чингэлэг спиртийн хэрэг –
Олныг шуугиулсан бас гайхшрал, эргэлзээ тээж vлдсэн том хэргvvдийн нэг. Хилээр татвар тєлєлгvй орж ирсэн учир гаалийнханд илчлэгдэн “Билиг” компанийн мэдлийн гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байгаад нэг л шєнийн дотор алга болсон энэ хэргийг цагдаа, тагнуулынхан єнєє ч шалгаж байгаа гэх боловч ямар нэг сураг ажиг гараагvй. 17 шил биш, бvр 17 машин ч биш 17 чингэлэг спирт шvv. Асгалаа гэж бодоход томоо нуур болохоор спирт. Лав л айлын гэр хашаанд нуух боломжгvй эд. Шалгаж байгаа учир цагдаа, тагнуулд хvмvvс итгэсээр. Эцэстээ хошин шогчдын тоглолтын нэр болох тєдий л vлдсэн.
87. “Нэмэлт цалин”-гийн сvлжээ тогтсон тухай
– Энэ тухай хэвлэлийн хуудаснаа олон олон шvvмж, нийтлэл, зарим нэг баримт ч бичигдсэн байдаг. Єєрєєр хэлбэл хамгийн том дарга тодорхой албан тушаалд хэн нэгнийг томилсон, эсвэл доод албан тушаалтандаа “хvсэлт” тавьж томилуулсан бол тэдгээр хvмvvсээс албан бус “ цалин” авдаг сvлжээг хэлсэн хэрэг. Ийм сvлжээ тогттсон тєрийн байгууллагын тоонд Гааль, цагдаа, татвар, мэргэжлийн хяналтын алба, АМХЭГ гээд гол гол газрууд орох бєгєєд бvр доошлоод тєвийн том эмнэлэг, сургуулиуд ч хамаардаг ажээ. Эдгээрээс Гаалийн ийм сvлжээ хагас хугас илэрч, цєєвтєр хvн шийтгэгдсэн. Албан тушаалд томилогдсон хvн даргадаа сар бvр 1 саяаас 10 сая хvртэл тєгрєгийн “нэмэлт цалин” єгдєг тухай хэвлэлд бичигдсэн байгаа. Харин цагдаагийн байгууллагад одоо ч vргэлжлэн байх энэ сvлжээний тухай зориглон дугарах цагдаа байгаа эсэхийг бvv мэд. Хэдэн жилийн ємнє “Цагдаа мафид эзлэгдэж дууслаа” гэх нийтлэл тєвийн нэг сонинд гарч байсан удаатай. Уг нийтлэлийг цагдаагийн хурандаа хvн бичсэн байсан болохоор худлаа гэх аргагvй. Ийм сvлжээг хамгийн их єєгшvvлсэн хvн бол Сандаг-очир генерал гэж хэд хэдэн чєлєєт сонинд гарч байсан. Авилгатай тэмцэх Газар анхааралдаа авсан байж таарна.
88. Гэмгvй хvнд эрvv vvсгэн шоронд хийсэн баримт
– Иймэрхvv тєрлийн ноцтой vйлдэл цєєнгvй гарч байсан гэж эх сурвалжууд хэлдэг. Тухайлбал Эрдэнэт хивсний хэрэг vvний нэг жишээ гэх. 1990-ээд оны vед зохиолч , сэтгvvлч Барамсай яг энэ сэдвийг хєндєн бичиж чамгvй дуулиан vvсгэсэн тєдийгvй бугшин байсан булхайг зоригтой илчилж арга хэмжээ авхуулсан анхдагч тохиолдлын нэг байлаа. Прокурор Отгонбаярын хэрэг гэх дуулиан энэ vед гарсан байдаг. Уг хэргийн улмаас нэг иргэн хоёр дахин цаазаар авхуулах ял сонсож, эцэст нь цагаадсан эмгэнэлт тvvх бий. Єєр нэг баримт. 2000 он хавьцаа л байх. Амарболд генералыг цагдаагийн дарга байх vед энэ хэрэг гарчээ. Хэнтий аймгийн нутагт нэгэн иргэн газар авч тариа, будаа тарих зэрэг ажил эрхэлж эхэлжээ. Гэтэл уг газрыг нь цагдаагийн том дарга єєрийн мэдэлд авахаар арга сvвэгчилж эхэлж. Нєгєє хvн бvх зvйлээ хууль номын дагуу хийсэн болохоор зvгээр булаагаад авчих боломж байсангvй. Єєр арга бодож олсон байна. Тэр аргынх нь уршгаар ямар ч гэм хийгээгvй нєгєє хvн нэг л єдєр эрvvгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж, шоронд суусан тєдийгvй бvр ял сонсохдоо хvрсэн байдаг. Асуудал єєр тийш эргэж эхэлсэн тул цагдаагийн дарга шуналаа орхисон ажээ. Баримтыг устгаагvй бол цагдаагийн архивт байх учиртай.
89. Эмч нарын гэх нэртэй авилгын том хэрэг
– 1980-аад оны дундуур гарсан хамгийн дуулиантай хэргийн нэг энэ байлаа. Хvн амины ноцтой хэрэг vйлдсэн Сэлэнгэ аймгийн Зvvнхараа хотын харьяат нэг этгээд сэтгэл мэдрэлийн эмч нараар хэрэг хvлээх чадваргvй гэсэн дvгнэлт гаргуулан ял завшсан тухайгаа бусдад сайрхан ярьснаас улбаалан Шар хадны эмнэлэгийн арваад эмч баривчлагдан шалгагдаж дєрєв таван эмч хорих ялаар шийтгvvлсэн байдаг. Ийм дvгнэлт гаргаж єгснийхєє шанд 10 литр сvv, хонины мах авсан нэг эмэгтэй эмч хоёр жил шахам шоронд суусан тухай баримт бий. Уг нь энэ хэргийг эмч нар дангаараа биш шvvх, цагдаа, прокурорын хvмvvстэй хамсан vйлдсэн нь тогтоогдсон боловч эмч нараас гадна ямар хуульч шийтгэл хvлээснийг хvмvvс тєдийлєн мэддэггvй. Зарим судлаачид социализмын vед буюу иргэд хувийн ємчгvй, єєрєєр хэлбэл баян хvн гэж байгаагvй цаг vед авилга гарах нийгмийн болон бусад шаардлага байдаггvй. Тэр vеийн идэшний мах, нэхий дээл, савхин цамц зэрэг бол зулгуйдал, зусардал гэх нэр томьёонд хамаарах бєгєєд харин 1990-оноос хойш л авилга жинхэнэ утгаараа цэцэглэн хєгжсєн гэж vздэг.
90. Аваргад єгсєн 10 сая тєгрєгийн “авилга” гэгч
– 2003 онд хэвлэлээр хэсэг бичигдсэн энэ хэрэг нотлох баримтаар тогтоогдоогvй гэх vндэслэлээр замхарсан. Харин энэ тухай ярьсан хvнд хvн гvтгэсэн гэх ял тулгаагvйг бодвол эргэлзээтэй хэвээр vлдсэн байдаг. “Зєєлєн эх “ гэх ТББ Японд ажиллагсад гаргах эрхийн гэрчилгээ авах гэж НХХЯ-аар жил шахам хєєцєлдєєд бvтдэггvй. Сайд, дарга нар нь мєнгє “зээлэх”, гар утасныхаа тєлбєрийг хийлгэх, сонгогдох тойрогтоо євс ачуулах зэргээр шан харамж нэхээд шийддэггvй. Тэгээд аргаа барсан ТББ-ынхан сайдтай нэг нутгийн манай нэр хvндтэй нэг аварга бєхєєр дамжуулан 10 сая тєгрєг єгvvлсний хvчинд нєгєєх гэрчилгээгээ олж авсан байдаг. Бусад vйл явдал нь тусдаа бичигдсэн учир шалгавал зохих энэ тохиолдлыг онцлон дурдав. 10 саяыг єгсєн тухайгаа тус ТББ-ын тэргvvн хэвлэлд хэд хэдэн удаа ярилцлага єгч бас шvvхийн байцаалтандаа ч єчсєн байдаг. Єєрт нь хаа хамаагvй нэгэн хvндтэй хvнийг улаан цайм гvтгэнэ гэж баймааргvй.
91. “Тан-луу”-ийн таг дарагдсан хэрэг
2001 онд “Тан- луу” гэх хятад эзэнтэй компанид болсон vйл явдлаас vvдэн том хэрэг мандав. Уг хэрэгт цагдаагийн хэд хэдэн хурандаа нэр заагдан орж, бvр эрvv vvсгэн шалгагдсан. Шалгагдаж байсан гэвэл илvv vнэнд ойр байх. Сvр дуулиантай эхэлсэн энэ хэрэг цаг єнгєрєх бvр суларсаар, нєгєє хурандаа нар ч нэг нэгээрээ “гэмгvй болох нь тогтоогдсоор” эцэстээ “Тан- луу” гэх компанийн реклам байжээ гэх шахам болоод л мартагдсан. Авилгатай тэмцэх Газрын шалгах хэргvvдийн жагсаалтанд орсон гэх.
92. Центр поинтийн гэх хэрэг-
Єнгєц харвал хэсэг бизнесменvvд халамцсан vедээ маргалдаж зодолдсон ердийн л гэмт хэрэг мэт боловч цаанаа нарийн учир шалтгаантай гэж цагдаагийнхан хvртэл хvлээн зєвшєєрдєг. Хэрэгт авагдсан баримтаас vзвэл алтны орд газрын лицензтэй холбоотой их хэмжээний мєнгєний маргаан байжээ. Цагдаагийн томчуулын гар хєл хамрагдсан тухай ч мэдээлэл бий. Гарсныхаа дараахнаас хэвлэл мэдээллийн бvх хэрэгслэлээр янз бvрийн єнцєгєєс бичигдэж, цагдаагийн ажилтнууд хvртэл энэ хэргийн учрыг олж шийдвэрлэнэ гэх ярилцлага єгч байв. Бусад хэргvvдийн адил хугацаа сунган сунжирсаар сvvлдээ хэрэг биш мєн нь мэдэгдэхээ больж замхарсан.
93. Гvнтийн буудалцаан гэх адал явдалт хэрэг –
Сонин, телевизээр ид шуугиж байх vедээ америкийн адал явдалт кино шиг л тєсєєлєгдєж байлаа. Мафийн боссууд хєрєнгє мєнгєє булаацалдан маргаж, харилцан буу шийдэмдээ тулсан гэх боловч єєр том сонирхол хєндєгдсєн тухай ч зарим хэвлэлд бичигдсэн нь бий. Хэрэг бvртгэж эхлэх явцад авагдсан баримтаар бол Чингис зочид буудалд хууль бусаар ажиллаж байсан казинод том том бооцоо тавин зугаацдаг хєрєнгє мєнгєтэй нєхдvvд бооцооноосоо vvдэн зєрчилдсєн болох нь харагддаг. Энэ казиног vvсгэн байгуулагч нь цагдаагийн ажилтан байсан, єдгєє УНН-ын дарга Батболд . Казино тухайн vедээ эрх мэдэл бvхий хvмvvс авилгаа єгч авалцдаг гол газар болдог тухай зарим хэвлэлд бичигдэж байв. Єєрєєр хэлбэл авилга єгєх эрх мэдэлтнээ урьж ирvvлэн єндєр бооцоо тавьж тоглоод “хожигддог” аж. “Цагаан шонхор”-ийн Энхтайваныг шоронд суулгасныг эс тооцвол буудалцааны эцсийн шийдвэр хэрхэн гарч, хэн гол буруутан болсон нь тийм ч тодорхой биш байсаар мартагдсан.
94. Улаан мєнгєн усны гэх хэрэг-
1993 оны vед байх Цагдаагийн дарга асан генерал Пvрэв хил дээр хураагдсан их хэмжээний улаан мєнгєн усыг Засгийн Газрын зєвшєєрєлгvй дур мэдэн хятадуудад дамалсан хэрэг гарав. Хэд хэдэн хуулийн заалт зєрчсєн энэ хэргийг цагдаа биш жирийн иргэн vйлдсэн бол тэр дороо л баривчлагдан шоронд суух байсан нь тодорхой. Улаан мєнгєн ус гэгч энэ бодисийг яг юунд ашигладаг болохыг иргэд тєдийлєн сайн мэддэггvй ч их vнэ хvрдэг, ховор бараа гэдэг нь тодорхой байдаг. Хэвлэлд бичигдэж байснаас vзвэл хєлєг онгоцны доод хэсгийг буддаг бололтой. Мєнгєн усыг хятадуудад худалдах ажлыг зохион байгуулсан хvмvvсийн нэрс дотор XLT компанийн захирал Батболдын нэр гол vvрэг гvйцэтгэгчээр бичигдсэн нь бий. Тєрийн эрх мэдэлтнvvд тухайн vедээ том том дугарч байсан ч тэгэсхийгээд л нам болсон.
95. “Монгол хоршоо” банкыг дампууруулсан хэрэг-
Энэ хэрэг мєн л МАХН дангаараа засгийн эрх барьж байх vеэс л хэвлэлээр мэр сэр бичигдэж байгаад дарагдсан. Банк дампуурахад хvргэсэн хэд хэдэн шалтгаан байсан бєгєєд тэдний дотроос хоёрыг онцгойлон бичиж байлаа. Энэ банкинд Нийгмийн даатгалын сангийн 4,3 тэрбум тєгрєг байршдаг байв. 1998 онд Засгийн Газрын шийдвэр гарч тєрийн мэдлийн сангуудыг нэг банкинд тєвлєрvvлэх шийдвэр гарчээ. Нийгмийн даатгалын сангаас бусад нь мєнгєє татаж нэг банкинд тєвлєрvvлсэн байна. Учир нь итгэж байршуулсан нєгєє банкинд нь 4,3 тэрбум тєгрєг байсангvй. Зєвхєн цаасан дээр л бичээстэй байсан хэрэг. Энэ их мєнгєний цаана юу нуугдаж, тэр мєнгєний хvv, хvvгийн хvv хэнд очиж байсныг тогтоох боломжгvй болчихсон байжээ. Банкны захирал, Нийгмийн даатгалын Газрын дарга нар vгсэж 4,3 тэрбум тєгрєгийг арилжааны зорилгоор олон жил ашиглаж байсныг шалгалтынхан тогтоосон ч шийдвэрээ удаашруулсаар 2000 он гаргасан ажээ. Сонирхолтой нь УНДГ-ын дарга асан их хэмжээний мєнгє хаян сонгуульд ялж УИХ-ын гишvvн болсон байдаг. Нєгєє нэг шалтгаан нь УИХ-ын гишvvн, сайд Эрдэнэбатын хувийн “Эрэл” компанитай холбоотой. Эрэл банкний дvрмийн санд 400 сая тєгрєгийн хєрєнгє оруулалт хийчихээд сар гаруйхны дараа хийснээсээ хоёр дахин их мєнгє зээлээд авчихсан байна. Ингээд уг мєнгєє тєлєлгvй луу унжиж эцэст нь цагдаа, шvvх болмогц дvрмийн санд нийлvvлсэн мєнгєнєєсєє суутгаж ав гэсэн хариу хэлээд гэдийчихэж. Дээгvvрээ хvзvv сээрээрээ холбоотой энэ хэргийг шийдэж чадалгvй унжсаар. Эрэлийн эзэн мєн л УИХ-ын гишvvн болчихов. Харин нєгєє банк нь дампуурсан.
Ийнхvv авилгын болон ємч хєрєнгийн холбоотой хэргvvдийг жагсаавал асар олон тоо гарна. Дээр дурдсанаас гадна улаан мєнгєн усны, сонгуулийн будлианы, СИТИ таксины, автобусны 2 дугаар баазын, Монгол банкнаас алдагдсан 55 сая долларын, ХХБанк болон Говь компанийн хуудуутай хувьчлал, тугалга нэрээр хил давуулсан хар тємрийн, Барилгын цэргийн, гээд хэвлэлийнхний бичиж байсан гэмт хэргvvд хангалттай олон. Аймаг дvvргийн болон сум, хорооны засаг дарга албан тушаалтнуудын холбоотой хэргvvдийг оруулалгvйгээр шvv.
Vргэлжлэл бий.
Авилгатай тэмцэх чєлєєт сэтгvvлчдийн клуб
/ АТЧСК / Олхонууд ШААБАР
————————-
Жич:
Манай сайт хээл хахууль, авилга хvнд сурталын талаарх мэдээллийг цаашид ч гэсэн нийтлэх бєгєєд та бvхнийг энэхvv бусармаг vйл явдалтай хамтран тэмцэж мэдээлэл єгєхийг уриалж байна.
2007-11-19
http://archive.olloo.mn/News/76927.html
URL: