Гэрээрээ эм борлуулсан эрийг илрүүлэв


Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн гэртээ их хэмжээний эм тариа байрлуулж худалдаалж байсан аж.  Холбогдох хэргийг цагдаагийнхан шалгасан бөгөөд шалгалтын явцад тус тоотод суух 45 настай эрэгтэй У нь гэртээ зохих зөвшөөрөлгүй хайрцагтай 43 төрлийн эм тариаг зарж борлуулах зорилгоор хадгалж байсан нь илэрчээ.Хэргийг эд мөрийн баримтаар түр хурааж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих