Ө.Чагнаадорж улсын рекордыг дахин шинэчиллээ
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж өндөрлөсөн. Тэгвэл энэ үеэр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр огцмоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа ахиулсан юм. Мөн ”Аврагч” спортын хорооны тамирчин, ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэр дүнгээр 251 оноо авч жиндээ аваргын алтан медаль зүүлээ
URL: