Залуу аялагч М.Дархижав: Аялалын 10 төрлөөр эх орноо тойрно
Залуу аялагч М.Дархижав эх орноо тун удахгүй ганцаараа тойрон аялах гэж байгаа юм. Тэрээр эх орныхоо үзэсгэлэнт байгаль, өвөг дээдсийн өв соёл болоод хөдөөгийн ард түмний амьдрал, зан заншилтай танилцахаар хоёр жилийн өмнөөс санаж сэдэж байсан аялалаа хийхээр ажил хэрэг болгохоор шийджээ. Энэ аялалынх нь тухай түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.
-Монгол орныг ганцаараа тойрон аялна гэсэн. Энэхүү аялалаа хэдий үеэс бодож, төлөвлөж эхэлсэн бэ.
-Одоогоос 4 жилийн өмнө спорт аялал гэх зүйлд шимтэн орж олон төрлөөр аяласан. Энэ олон төрлийг нэг дор болгож аялах юмсан гэж ойролцоогоор 2 жил гаруйн өмнөөс бодож бодлоо энэ жил ажил хэрэг болгохоор эхлүүлж байгаа минь энэ. Эх орноо ганцаараа бүтэн тойрох хэдий ч аялал тус бүр дээр нэг нэг хамтрагчид байгаа. Тэгэхээр энэ аяллын багийг 11 хүний бүрэлдэхүүнтэй гэж ойлгож болно.
-Аялалын ерөнхий төлөвлөгөө маршрут?
-Аялал маань авто, дугуй, тэмээ, мотоцикл, уул, явган, үхэр тэрэг, морь, завь, галттэрэг гэсэн үндсэн 10 төрлөөр өртөөлөн явах юм. Нийт 17 аймгийн нутгийн 100 гаруй сумын нутгаар дайран өнгөрнө. Үүнээс 6 аймгийн төв, 83 сумын төвөөр зочилж газрын зураг дээрээ очсон нь үнэн гэсэн нотолгоо болгон тамга дардас даруулах юм.
-Нийт хичнээн км замыг хэдий хугацаанд туулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Өртөө бүр өөр өөр туулах зайтай. Нийт 10.000 гаруй км замыг туулна. Энэ урт хугацааны аялалд гарах гэж байгаа болохоор эртнээс бэлдсэн байх.
-Ер нь аялагч хүн ямар бэлтгэл хийх ёстой байдаг юм
-Бэлтгэл амжилтын үндэс гэдэг дээ. Мэдээж сайн бэлдэхийг л хичээж байна. Олон төрөлт болохоор тухайн техник хэрэгсэл. Хувцас гээд л чамгүй бэлтгэл шаардаж бөйна шүү. Аялагч хүний хамгийн сайн бэлдэх зүйл бол маш сайн төлөвлөгөө мөн эрүүл бие, зориг тэвчээр юм даа
-Аялалын хугацаанд гарах төсөв санхүүгээ хэрхэн шийдсэн бэ?
-хаа сайгүй хямарчээ хэхэ. Олон байгууллагын үүд тогшлоо. Даан ч өнөөх хямарлаа урдаас ярьж байна. Яг одоогоор ивээн тэтэгэлэг алга аа. Найз нөхөд танилуудынхаа дэмжлэгээр л явах байхдаа. Хамтран ажиллах байгууллага бидэнтэй холбогдож болно шүү.
-Мэдээж аялалын хугацаанд саад бэрхшээл тохиолдоно. Бүр амь насанд ч халтай газраар явах байх. Тэгэхээр амь насны даатгал хийлгэнэ үү
-Аялал бүр өөр өөрийн эрсдэлтэй. Явах дөхүүлээд хийлгэнэ ээ.
Ярилцсанд баярлалаа таний алтан шар замд ерөөл өргөе.
|
Эх срувлаж www.bolod.mnЧ.Мөнхбат
URL: