Л.Цог: Н.Энхбаяр дарга нэг сая доллар нэхсэн

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба ил захидал буюу “Нууцыг задруулсан захиа” бичиж, МАХН-ын санхүүжилт болоод тус намын дарга Н.Энхбаярын мөнгө нэхсэн тулган шаардалт, Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийг нь мэхэлсэн“хөшиг”-ний цаана өрнөсөн улс төрийн амьдралын зарим үзэгдлийг илчилсэн. Тэрбээр дараа нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Нууцыг задруулсан захиа”-г өөрийн гараараа бичсэн. Захианд дурьдсан зүйл үнэн гэсэн.

Тэгвэл саяхан УИХ-ын дэд дарга Л.Цог “E” телевизийн “Асуух эрх” нэвтрүүлэгт оролцохдоо “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж нэг сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин “Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй ”  гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” гэлээ. Тэрээр мөн авилга хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэж ярьдгаа зогсоох хэрэгтэй. Өөрөөсөө эхэлж шударга ёсыг тогтоох ёстой гэдгийг хатуухан хэлээд авсан байна.

Б.Төгөл


URL:

Нэр: Зочин Огноо: 14 March 2016

Энэ нөхөр АН-аас дэвшихээр шийджээ. АН тухай муу үг хэлсэнгүй. Үр удмаа ирээдүйгээ бодмоор юм ядахдаа эзэндээ үнэн ч бай.

Нэр: Зочин Огноо: 14 March 2016

Хулгайч царайтай юу хийж мэдэх нөхөр бна. Ярьж байгаа юм нь чинь сэтгэлээсээ биш бна.

Сэтгэгдэл бичих