Чадвал барьчихая!!!

Хүмүүсийн амнаас энэ бүх хуйвалдаан, хямрал, болохгүй байгаа бүхэн Нам гэдэг юмнаас болж байна. Нам шиг хэрэггүй юм алга гэх болжээ. За ингэж дүгнэвэл өрөөсгөл болно шүү. Монголын төр барьсан намууд муу ажиллаж байгаа болохоос нам гэдэг зүйлд буруу байхгүй шүү. Бусад улс орны намууд АНГЛИ, АМЕРИК, ГЕРМАН, ЯПОН, СИНГАПУР, Хятадын намууд сайн ажиллаад болоод байх юм. Сингапур улс ганц л намтай, ганц л удирдагчтай шүү дээ. Намгүй хөгжсөн улс орон дэлхийд байхгүй шүү. Барьсан ч болно шүү /1000$/.

Хүмүүсийн яриа судалгаагаар бие даагчид тэргүүлж ирэх сонгуульд бие даагчдыг сонгогчид сонгох магадлал өндөр гэх болжээ. За ингэж сонговол бас л алдаа болно оо. Ганц хоёр бие даагчид сонгогдож болно оо болно. Даанч бие даагчид улс орныг хөгжүүлсэн нэг ч түүх байхгүй. Бас л барьсан ч болно шүү.

Хүмүүст намууд санхүүжихийн тулд хээл хахуул, авилгал авахаас өөр аргагүй болсон гэж улаан цайм ойлгуулдаг болжээ. Ингэж ярьж болохгүй ээ. Улсын их хуралд суудалтай намууд жил бүр суудлын тоогоор 760 сая төгрөг хувааж авч байгаа шүү. Улсын төсвөөс сонгогчийн тоогоор 1000 төгрөг буюу тэрбум гариу төгрөг хувааж авсан шүү. Намуудын шунал ихдээд байгаа болохоос тийм их мөнгө хэрэггүй шүү дээ.

Хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болвол энэ 76 байхгүй болоод ерөнхийлөгч ганцаараа юм чинь өөртэйгөө хэрэлдэхгүй, ухандахгүй асуудлыг амархан шийдээд явна гэж ярих болжээ. За энэ чинь бас худлаа шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай бүх оронд нөгөө муу парламент буюу их хурал гэх ч хууль тогтоогч институци нь заавал байдаг юм шүү.

Хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтаар л монгол улсын эдийн засаг хямралаас гарна гэж улам хүчтэй ярьдаг болжээ. Энэ бас өрөөсгөл шүү. Бидний чадах юмыг гадныханд өгнө гэдэг бол луйвар, дээрэм, хуйвалдаан юм шүү. / Мобиком, Скайтел, Оюутолгой, Хаан банк, Говь, Централ таур… гээд бүх л салбарт гадныхан ноёлно доо / Бид өөрсдөө чадахгүй юмаа л гадныханд өгч болох юм.

Хүмүүст ардчилал, зах зээл хоёр байхад монгол улс аяндаа өөрөө хөгжөөд гоё болчихно гэж 26 жил ойлгуулсан. За энэ чинь хульхидалт шүү. Тэр ардчилал, зах зээл гэдгийг чинь хөрөнгөтний нийгэм гэдэг бөгөөд хөрөнгөтнүүд нь улам баяждаг,том нь жижгээ залгидаг тогтолцоотой юм даа. Баян хоосны ялгаа улам гаардаг гайтай энэ нийгэм зөвхөн өндөр хөгжилтэй империалист улсуудад одоогоор тохирч байгаа шүү. Яваандаа энэ нийгэм мөхнө шүү. Монголчууд харин галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөсний үлгэр болсон.

Хүмүүст улсын бүх өмчийг хувьчлах ёстой, хувьчилвал гоё болдог гэж итгүүлсэн. Энэ том луйвар болсон шүү. Дээгүүрээ гадна, дотны нөхдүүдийн бэлэн хоол болгож ард түмний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн хувааж авсан. Түүх, амьдрал гэрчилнэ.

За ингээд яриад байвал зөндөө муухай юм байна аа. Хэний буруу вэ?

Энэ бүх луйвар, дээрэм, тоглоомыг хийсэн манай удирдагчид түмэн нүгэл, буруутай.

Энэ бүхнийг болж байхад хараад сууж байсан гэнэн хонгор ард түмэн ч буруутай. Нэг л үнэн байна. Ард түмэн харин нүгэлгүй нь үнэн. Бүгдээрэнгээр нь барьсан ч чадна.


URL:

Сэтгэгдэл бичих