Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс

/2016 оны 02-р сар/

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 17.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -1.7 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4657 орон сууцны мэдээллийг хамрууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих