Өнөөдөр Г.Занданшатартай Х.Тэмүүжин мэтгэлцэнэ
Ардын намын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар “Ардчилалын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээний товлосон хугацаа нь өнөөдөр 14:00 цагт Мэдээлэл технологийн үндсэний парк дээр болох юм. Гэвч энэхүү бодлогын халз мэтгэлцээнд З.Энхболд дарга ирэхгүй бололтой. Харин өөрийгөө төлөөлүүлж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг явуулах гэнэ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин УИХ-аас гаргасан шийдвэр хамгаалахаар Г.Занданшатартай мэтгэлцээнд орохоор болжээ. Хоёр намын залуу лидерүүдийн мэтгэлцээн олны анхааралыг татаж байна.
Л.Ану
Эх сурвалж:tonshuul.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Занданшатар сонгуулийн өмнө пиар хийх гэж Энхболдыг ашиглаж болно гэж эндүүрчээ Би энэ 2 хүнийг яг ажил дээрээ хэрхэн ханддаг талаар амьд жишээ бичье 1. Занданшатар: гадаад хэргийн сайд байв ОХУ -Эрүүл мэндийн сайд бүсгүйн боловсоруулсан журмаар Монголоос импортийн бүтээгдэхүүнийг зөвхөн Баянтүмэн ,Увсын боомтоор оруулна Хаягтыг хасна гэв Бид энэ асуудлаар байр сууриа илэрхийлээчээ ,ядахдаа ОХУ -н Элчин Сайдд асуудал тавиачээ гэж удаа дараа асуудал тависан боловч авч хэлэлцээгүй өөрөө Эрхүүгийн УУДС хүндэт доктор болохоор хаяаад ниссэн 2. Энхболд : Монгол тэмээ -999 үед тэмээн сүүний ач холбогдолыг дэлхийн хэмжээнд судалж баталгаажуулсан ӨМӨЗО докторыг зөвөлгөөнд илтгэл тавих байсаныг аймгын удирдлагаас хасуулаад үзэгч хэмжээнд явж байхад нь Энхболд санаачилан олж 30 минут уулзаж ингэн сүүн бүтээгдэхүүн Японд гаргасан туршлагыг нь яриуулан Монголд хэрхэн хэрэгжүүлэх талаар судлах үүрэг өгчөө Үнэн мөн чанар нь ийм Дүгнэх эрх нь та бүхэнд хэрвэв хотын иргэн бол 50% эрх ,хөдөөний бол 100% эрх Энэ бол МАН бидэнд өгмөн хаан сонголт Магадгүй АНУ нэр хүндтэй сургуульд ингэж заасан байх хүний эрхийн талаар
Мэтгэлцээн мэрэгжлийн хуульчдын дунд хийгдэх ёстой тэнцвэргүй мэтгэлцээн хийж УИХ -ын хууль зөрчсөн үйлдэл, хууль бус тогтоолыг зөвтгөн ард түмэнд буруу ойлголт төрүүлэх нь байна хууль зөрчсөн алдааг засах бус эрх мэдэлд шунасан этгээдийн тоглоом болох гэж байгаад их харамсаж байна