Чонон Монголын “СОРОНЗ” хамтлаг удахгүй тоглолтоо хийнэ
Монголын соёл урлагтай амьдарлаа холбоод 5-н хаврыг ардаа үлдээсэн “Соронз” хамтлагийн уран бүтээлч залуустай удахгүй 3-р сарын 26 нд “Тусгаар тогтнолын ордон”-д хийх гэж буй тоглолтынх нь талаар ярилцсанаа одоо танд хүргэе.
-Сайн байна уу? Залуусаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд уншигчиддаа “Соронз” хамтлаг анх хэдэн онд үүсгэн байгуулагдаж байв? Ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг талаараа болон хамтлаг байгуулах бодол яагаад төрсөн талаараа бидэнтэй ярилцаач?
-За сайн байна уу? Би “Соронз” хамтлагийн ахлагч Б. Пүрэвсүх байна. Манай хамтлаг нь Монголын анхны “Electro Dance” хамтлаг гэж нэрлэгддэг. Дууг бүжигтэй хослуулан уран бүтээлээ хийдэг гэсэн үг л дээ. Бид нар 13-р хорооллын унаган хүүхдүүд. Манай хамтлагийн Өгөдэй, Дээгий хоёр маань багаасаа бүжиглэдэг байсан ба бүжгийн хамтлагтай байсан. Миний бие СУИС-г Соёлын менежментээр төссөн. Тиймээс бид санаа нэгдэн хамтарч нэг цул хамтлаг болохоор шийдсэн.
-Танай хамтлаг ихэвчлэн өөрсдөө бүх зүйлээ гардаж хийхийг зорьдог их хөдөлмөрч залуус шиг санагдсан. Жишээ нь дууны үг, аяа өөрсдөө зохиохоос гадна хөтлөлт хийдэг гэсэн?
-Тиймээ. Манай хамгийн анхны дууны аяыг Гаанжоо гэх залуу зохиож байсан бол сүүлд гаргасан Чоно Монголдууны аяан дээр мөн Гаанжоо хамтран ажиллаж байсан. Бид ихэвчлэн өөрсдөө уран бүтээл дээрээ ажиллахыг хичээдэг. Тиймдээ ч баяр ёслол, шинэ жилийн арга хэмжээнд их уригдан оролцдог.
-Танай хамтлаг урын сандаа хичнээн бүтээлтэй вэ? Цомгоо хэзээ гаргах төлөвлөгөөтэй байна.
-Бид одоо тоглолтоо хийж дуусаад шууд цомгийнхоо ажил орох гэж байгаа. Энэ намартаа багтаат цомгийн баяраа хийнэ.
-“Чоно Монгол” тоглолтонд олон дуучид хамтлагууд уригдаж ирэх юм байна лээ. Тоглолтонд Үндэсний язгуур хөгжмийн Жонон хамтлаг, Мотиви хамтлаг, Extacyхамтлаг, Дуучин BX зохиолын дуучин Гэрэлт-чулуун, Beat box man, дуучин Амина зэрэг уран бүтээлчид уригдсан байгаа. Бид дандаа нэгэн үе тэнгийн СУИС-д хамтдаа суралцаж байсан найз нөхөд. Тиймээс биднийг дэмжин оролцохоор болсон. Мөн дуунаас гаднабүжгийн төрлийн олон гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн байгаа.
-Миний бодлоор бусад тоглолтуудаас нилээд онцлох болох нь. Учир нь тоглолтууд ихэвчлэн тухайн тоглогдох гэж буй дуучин , хамтлагийн нэгэн төрлийн дуучид хамтлаг оролцох нь элбэг байдаг л даа.
-Тиймээ. Учир нь хүмүүсийн сонирхол бүр өөр. Үндэсний язгуурт дуртай хүн байхад зохиолын дуунд дуртай хүн ч бий. Мөн дуучин Аминаа BX-ийн фенүүд ч тэнд байгаа учраас олон төрлийн дуучин хамтлагийг нэгэн дор урьсан. Манай тоглолт хоёр хэсгээс бүтнэ. Эхлэл хэсэг бол дан электро поп жанараар түс тас гэсэн мэдрэмжээс үндэсний язгуур урлаг, зохиолын дуу руу шилжих юм л даа.
-Тоглолтын нэр их өвөрмөц “Чоно Монгол” гэж байна л даа. Яагаад ингэж нэрлэх болов?
-Бидэнд тэр эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн, цусанд минь байдаг Чонон Монгол хийморьлог зан чанар, аархал гэдэг зүйл одоо их суларч хонь шиг болж байна. Тиймээс залуусаа одоо сэргэ, бос, хүчээ сэлбэ Бид чинь Бөртэ чоно, Гуа маралын удам шүү гэсэн мессэжийг хүргэхийг зорьсон юм.
-За баярлалаа. “Соронз хамтлаг”-н залуустаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч гэсэн ажлын амжилтыг хүсье.
URL: