Г.Баттайван: Цагийн өнгө
Өнөө цагийн хүмүүс хуурамч гэдгий нь яанаа
Өнгө мөнгө дагаж хувьсаж амьдардаг хорвоо болж дээ
Өөрчлөлт шинэчлэлт гэдэг нь энэ юм байхдаа
Өглөө уулзсан хүн инээж байгаад салах юм
Өчнөөн сайхан зөгнөл ярьж амаар цатгаад салавч
Цаашаа эргээд оргүй мартдаг болтой юм
Цаг нарт хавчигдсан завгүй хүмүүс л байх юм
Цаанаа харин тиймгүй болтой байна аа
Цагаан захтанд зүүгдээд наргиж байдаг янзтай
Цаад нарийн учирыг нь би ямар мэдэх биш дээ
Олон сайхан найзуудтай танилцаж нөхөрлөж үзлээ
Орон улсын талаар санаа бодлоо хуваалцлаа
Орчин цагийн хөгжил дэвшилийг ярилцаж мэдлээ
Одоо л ажил болгоё гэтэл ор сураггүй болчих юм
Орчлон хорвоо тэгэхээр худалчаар дүүрсэн болтой
Хотын олон найзууд хог шиг байна аа наадад
Хоолонд оруулъя гэвэл хошуурч шуураад л ирнэ
Хожим нь харин хэрэг болоход тэд нар
Хов базаж ажил ярьсан завгүй амьтад
Уулзаж ярих нь бүү хэл утсаа ч авах завгүй
Уг чанартаа харин бар кароки хэссэн зугаацагчид
Ууж идэж тансагласан хоосон дэмий чалчигчид
Улсын ажил цалгардуулж хувийн жаргал хөөгсөд
Улаанбаатараар дүүрэн байна би мэдэрлээ.
Хан аавынхаа сургаалд хүмүүжиж өөдлөсөн болохоор
Хатан ээжийхээ хайранд хөлбөрч өссөн болохоор
Хатуу хүтүү ажилд нухлагдаж дэвжсэн болохоор
Хариу нэхэхгүй амьдалд дадаж хэвшсэн болохоор
Худалчууд дүүрсэн энэ орчинг гайхаж л сууна даа
Хууль цааз ч яамай би л болж байвал гэсэн
Хувиа хэчээсэн амьдралыг жигшмээр л бодогдож байна
Гэвч би тэгэхгүй ээ хүн чанар зулгааж байна
Гэм бурууг хэлцэхгүй ээ хүн л юм чинь ухаажна
Бидний цөөхөн Монгол ухаантай байж л хөгжинө
Бие биенээ хүндлэж дээдлэж байж л нэгдэнэ.
Хувиа хичээсэн хэн ч нэг л амьдрах болно
Худал хуурмаг явах нь насны эцэст гэмтэй
Суутан болох гэсэндээ би гэдэг хүн
Сургаал айлдаагүй юм шүү
Суларсан нийгмийн задарсан нугачаанд
Сугараад үлдчихвий дээ гэж сэрэмжлүүлэв
URL: