Хариуцлагагүй Ш.Сайхансамбуу, хэнэггүй түрээслэгчид

2f21sd2f1

Нарантуул олон улсын худалдааны төв бол ил задгай талбайд хэдэн төмөр зангидаж, заримд нь мод, төмрөөр саравч хийж, ихэнхийг нь брезент, даавуугаар нар, салхинаас хамгаалсан төдий байгууламж. Гэсэн атлаа талбайн түрээснйн төлбөр, бусад татвар нь жил ирэх тусам нэмэгддэг. Ийм атлаа тус худалдааны төвийн удирдлагууд цахилгааны болоод бусад аюулгүй байдлаа байж болох хэмжээнд дөхүүлж ч үзээгүй гэхэд хилсдэхгүй. Тус худалдааны төвд ихэвчлэн шөнийн цагаар гал гардаг. Үүнийг эзэд нь “Санаатайгаар хэн нэгэн үл мэдэгдэх хүн гал тавьсан” хэмээгээд өөрсдөө хариуцлага хүлээлгүй үлдсэн хоёр ч тохиолдол бий.

Хэн ч тэдэнд хариуцлага хүлээлгэхгүй болохоор алдаа, дутагдал, буруугаа ч засахгүй бахь байдгаараа явсаар дахиад л галын улмаас олон хүн хохироод байна. Монголд хариуцлагатай хүн ховордсон бололтой. Хариуцлагатай байгаагүйнхээ төлөө ч хариуцлага хүлээдэггүй байдал газар авсны нэг жишээ нь Нарантуул олон улсын худалдааны төвд гарсан удаа дараагийн гал.
Бөс барааны гэх хэсгийг 400 гаруй хүн түрээслэдэг бөгөөд эдгээр түрээслэгчийн хэчнээнийнх нь бараа, эд материал шатаж устсан, хэд нь үлдсэнийг өнөөдрийг хүртэл албан ёсоор зарлаагүй байна. Гал, гарсан шалтгааны талаар янз бүрийн таамаглал байна. Түрээслэгчдийн хувьд “Ш.Сайхансамбууг чадахын тулд энгийн биднийг хоморгонд нь хорлож байна” гэж мэдэгдэж буй бол Нийслэлийн Онцгой байдлын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус худалдааны төвд шалгалт хийхэд галын аюулгүй байдал хангагдаагүй байсан учраас торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэг болгосон гэдэг тайлбар хийж буй. Мөн дээрх шаардлагатай холбоотойгоор түрээслэгчдийг газраас нь шахан зайлуулж, талбайд нь байр барин түрээсийн үнээ нэмэхийн тулд зориудаар гал тавьсан байхыг ч үгүйсгэх аргагүй” гэдэг таамаг ч байна.

Харин тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу “Нарантууп” зах шатаж байгаа нь анхны тохиолдол биш. Өмнө нь гарсан гал түймэр бас л үүрээр гарсан. Энэ бол хэн нэгний явуулга, санаатай хэрэг гэж үзэж байна. Энэ хэргийг хэн хийдэг, хорлон сүйтгэгчийг би мэдэж байгаа. Гэтэл цагдаагийнхан тэр этгээдийг олохгүй, ажлаа хийхгүй байна. Би өөрөө яваад гүйгээд ямар ч нэмэр тус алга. Харин түрээслэгч, худалдаачдын хохирлыг барагдуулах боломжгүй. Учир нь манайх тэдэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Хийж ч байгаагүй. Би тэдэнд бараагаа гадаа битгий тавьж бай гэж хэлдэг байсан” хэмээн өөрийн цахим хуудастаа жиргэсэн байв. Өөрөөр хэлбэл, түрээслэгчдийн өмнө хүлээсэн хариуцлагаасаа тэр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мултрахыг хичээж байгаа хэрэг. Мөн “Хэн нэгэн гал тавиад байгааг мэднэ. Гэхдээ цагдаа нар түүнийг олж, илрүүлж чадахгүй байна” гэсэн нь өөрт хүлээх хариуцлагаас мултарч, үл мэдэгдэх хэн нэгэн рүү чихээд орхих гэсэн оролдлого байхыг үгүйсгэх аргагүй хэмээн олон нийт үзэж байна.

Энэ гэхдээ нэг удаагийнх биш. Түүнээс гадна тус худалдааны төвийн түрээслэгчид ч “Шинжээч, мэргэжлийн байгууллагынхан албан ёсны мэдээлэл өгөөгүй учраас бидэнд ярих зүйл байхгүй галд алдсан бололтой. Хуулийн байгууллага шалгаад хариуцсан эзнээр нь хохирлыг барагдуулах ёстой. Үүнээс гадна нөхөн төлбөр олгох ёстой” хэмээж байна. Өөрөөр хэлбал, хэн хэнийх нь хариуцлагагүй, хэнэггүй байдал өөрсдийг нь эргээд хохироход хүргэж байна

8000 гаруй хүнд газраа хувааж түрээсэлчихээд тэднийг даатгалжуулаагүй, аюулгүй байдлыг нь хангадаггүй, бараа, материалыг нь найдвартай газар хадгалж, хамгаалаагүйгээрээ хамгийн түрүүнд түрээслүүлэгч эзэнтэй хариуцлага тооцох ёстой баймаар. Тус төвийн эзэн Ш.Сайхансамбуу Нарантуул худалдааны төвд зохион байгуулалтгайгаар удаа дараа гал тавиад байгаа эздийг мэдэж байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагынханд илчлэх хэрэгтэй. Хуулийнхан нууцыг чандлан хадгалж, гэмт хэрэгтнийг богино хугацаанд илрүүлэх үүрэгтэй. Үгүй бол түрээлэгчид буюу наймаачид хохирч үлдэнэ. Үнэхээр хэн нэгэн гал тавиагүй, Ш.Сайхансамбуугийн хариуцдаг байгууллагынхны буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болсон бол түүнд хариуцлага тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл, буруутай этгээдийг нэн даруй илрүүлж, түрээслэгчдийг хохиролгүй болгох шаардлага байна Тэд бол Нарантуул олон улсын хуцалдааны төвийн алга дарам газрыг мөнгөөр түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байсан л хүмүүс. Монголын ард түмний багагүй хэрэгцээг хангагчид. Тэднээс турээсийн хийгээд бусад төлбөр, татварыг авч ажиллуулж байснаараа эрсдлээс хамгаалах, аюулгүй орчинг нь бүрдүүлэх ажлыг тус худалдааны төвийн удирдлагууд л хийх ёстой. Гэвч тэд тэгж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээхгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хийгээд байж байгаа нь эмгэнэлтэй. Өмнө нь худалдааны төвүүдэд гарч байсан галыг эргэн сануулбал,
♦2007 онд Бөмбөгөр хуцалдааны төв бүхэлдээ шатсан. Зөвхөн Бөмбөгөр худалдааны төвд гэхэд гурван удаа гал гарчээ.
♦2013 оны наймдугаар сарын 22-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй харамсалтайгаар амиа алдав.

♦2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд Дэнжийн мянгад байрлах “Нарантуул 2” захад гал гарч, 20 гаруй лангуу шатсан байдаг.
♦2014 оны тавдугаар сард “Нарантуул” олон улсын худалдааны төвд хоёр чингэлэг шатжээ.
♦2014 оны тавдугаар сард “Барс-2” хуцалдааны захад мөн л гал гарав.
♦2015 оны аравдугаар сард “Сандэй” худалдааны төвд гал гарч, В1 давхар нь бүхэлдээ шатсан.
♦2015 оны аравдугаар сард “Нарантуул” олон улсын худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарсан.
♦2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногт дахин “Нарантуул” захын баруун хэсэг буюу торго, бөс барааны хэсэгт гал түймэр гарсан юм.

Гэвч эдгээр галын олонход түрээслэгчид л хохирч үлдсэн бөгөөд эзэд нь хариуцлага хүлээхгүй үлдсэн байдаг. Төрийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавьдаг хууль хяналтынхан юу хийж байна вэ. Хууль, хянатын байгууллагынхны шалгапт явуулж, үүрэг өгсөн нэрээр юм бүхний ард үлддэг байдал ч мөн хариуцлагагүйн нэг жишээ. Нарантуул олон улсын худалдааны төвд гарсан энэ удаагийн гал, түүнээс цааш гарсан эрсдэлийг хариуцагч эзэнтэй нь тооцдог болмоор байна. Үүний тулд түрээслэгчид ч эрх зүйн орчноо сайн бүрдүүлж, өөрсдөдөө эрсдэлгүй орчин бүрдүүлэхийн тулд шаардах, хүсэх зүйлээ илэрхийлж, хариуцлагажмаар байна. Үгүй бол иргэд хохирч, эзэд юу ч болоогүй мэт үлдсээр байдаг жишиг улам бат тогтох нь.

Б.Энхмарт

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Нэр: zch Огноо: 11 March 2016

harin tiin

Сэтгэгдэл бичих