Д.Оюунжаргал: Түрээсийн байранд орох иргэдийг 21-нээс бүртгэнэ
-Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан тушаалын дагуу иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гаргасан. Журамд ерөнхийдөө түрээсийн байранд хамруулах иргэд 21 нас хүрсэн, гэр хороололд амьдардаг, инженерийн дэд бүтцэд хамрагдсан орон сууцны үндсэн өмчлөгч биш зэрэг шалгуур тавьсан. Мөн орон нутагт байрлах орон сууцны квотын хувь хэмжээг тогтоож, энэхүү журмыг хэрэгжүүлэн ажиллах байгууллага нь ТОСК байхаар тодорхойлсон. Үүний үндсэнд ТОСК нь дотооддоо мөрдөх үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх журмыг энэ сарын 7-нд баталлаа.
-Яамнаас гаргасан журамд ямар өөрчлөлт нэмж оруулсан бэ?
-Журмыг өөрийн веб сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Бид хамгийн түрүүнд өмнөх журмын нэр томъёог тайлбарласан. Жи-шээл бэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуу гэр бүл гэх мэт долоон зорилтот бүлгийн ерөнхий нэр заасан ч тухайн нэр томъёоны тайлбарыг хийгээгүй байсан. Тухайлбал, залуу гэр бүл гэдэгт 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулсан, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр орно. Төрийн албан хаагч гэдэгт Төрийн албаны тухай хуулийн тодорхойлолтыг оруул сан. Мөн тус журамд гэр хороололд амьдардаг байх гэсэн заалт бий. Энэ нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө иргэний үнэмлэх дээр бичигдсэн оршин суугаа хаягийн тодорхойлолтоор гэр хороололд амьдарч байгаа эсэхийг нотолсон байхыг хэлж буй юм.
-Танай байгууллагаас баталсан журам нь яамнаас гаргасан ерөнхий журмыг дэлгэрүүлж, иргэдэд илүү ойлгомжтой болсон гэсэн үг үү. Эсвэл шаардлагыг илүү өндөржүүлсэн юм уу?
-Энэ журамд хувийн байгууллагад ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нэг зорилтот бүлэгт орсноороо онцлогтой. Манай журмаар бол иргэд яамны журам буюу ерөнхий журамд заасан нийтлэг шалгуур, бүрдүүлэх материалыг хангасан байхаас гадна зорилтот бүлгийн төрлөөс ха-маа руулаад нэмэлтээр бүрдүүлэх баримтыг оруулж өгсөн. Жишээлбэл, залуу гэр бүл гэрлэлтийн баталгаа, хөгж лийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр, эмнэлэг магад лах комиссын шийдвэр, аймаг дүүргийн Халамж үйл чилгээний хэлт сээс тухайн хөгжлийн бэрх шээлтэй иргэнийг түрээсийн орон сууцад хамруулах шаард лагатайг тогтоосон тодор хойлолт авах хэрэгтэй. Ерөнхийдөө бүх түрээс-лэгчийн сарын орлого нэг сарын түрээс, тухайн сард ашиглах ашиглалтын зардлын нийлбэр дүнгээс хоёр дахин их байна. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэгч нь сарын түрээс болон ашигласан цахилгаан, ус, байрны мөнгөнд300 мянган төгрөг өгөх бол тухайн өрхийн орлого 600 мянга буюу түүнээс дээш байх ёстой. Учир нь, тухайн иргэн түрээсийн бо-лон ашиглалтынхаа зардлыг төлөөд цаана нь амь-жиргааны зардал болох хоол хүнс, унаа, хүүхдийн сур галтдаа зарцуулах мөнгөтэй байх ёстой гэж үзсэний үндсэнд ийм шалгуур тавьсан. Мөн түүнчлэн түрээст хамрагдаж буй иргэдээс зээ лийн мэдээллийн сан-гаас лавлагаа авч ирэхийг шаардаж байгаа. Гэхдээ лав лагаагаар ямар нэгэн зээлтэй, орлоготой цаана нь түрээсийн болон ашиглал-тын зардлаа төлөхөд хүрэлцэхүйц байх гэсэн шалгуур тавьсан. Түүнээс зээлтэй бол түрээсийн орон сууцад хамруулахгүй гэсэн шалгуур байхгүй.
-Иргэдийн дунд түрээслээд 20 жил болсны дараа тухайн байраа өмчилж авах боломжтой гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ байр таван жилийн турш түрээсийнх байна. Тод руулбал, нэг өрхөд та-ван жилийн хугацаатай түрээс лүүлнэ. Ингэхдээ 12 сараар буюу жил тутамд гэ-рээг сунгана. Сүүлийн үед түрээсийн төлбөрөө төлөөд, энэ төлбөр нь байрны үнэд тооцогдоод, 20 жилийн дараа түрээслэгчийн нэр дээр уг байр шилжинэ гэсэн яриа тарсан байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Манайхаас албан ёсоор ийм мэдээллийг өгөөгүй. Бусад эх сурвалжаас тийм мэдээлэл тараасан бол манай “Буянт-Ухаа-2” хороололд ямар нэгэн хамааралгүй. Мөн дээрээс нь нэмж хэлэхэд энэ хороолол таван хувьд хамрагдахгүй.
-Түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийг хэзээнээс бүртгэх вэ?
-Түрээсийн орон сууцад хамруулах 929 байрны 350 нь Улаанбаатар хот, үлдсэн нь Дархан-Уул, Архангай, Увс, Ховд, Сэлэнгэ аймагт байна. Энэ сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймагт эхний бүртгэлээ явуулна. Бусад орон нутагт энэ сарын 21-ээс25-ны хоо ронд бүртгэнэ. Харин Улаанбаатар хотод энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд ерөнхий журамд заасан долоон бүлгийн түрээслэгчийг өдөр бүрээр хувааж бүртгэхээр боллоо. Тухайн газарт бүрт-гэл явуулаад квотын тооноос хэтэрвэл цахим хэлбэрээр сугалааны тохирол явуулна. Дээрх орон нутгийн түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийн тоо квотдоо таарч байвал бүртгэлийн дагуу шууд гэрээ байгуулж, түлхүүрийг нь өгөх юм.
-Сугалаагаар нэр нь тодорсон иргэдийг хэзээ байранд нь оруулах вэ?
-Сугалааны хяналтын комиссын бүрэлдэхүүнд ШӨХТГ, БХБЯ, бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл байх бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод төлөөллөө оролцуулах боломжтой. Сугалаагаар нэр нь тодроод байраа авах эрхтэй болсон иргэдэд тухайн байрны гурван сарын түрээстэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн барьцаа, эхний нэг сарын түрээсийн төлбөр, бүртгэлийн хураамж болох 10 мянган төгрөгөө төлнө үү гэсэн мэдэгдэл хүргүүлнэ. Орон нутагт түрээс хариуцаж ажиллах гэрээт ажилтан, Улаанбаатарт ТОСК-ийн Хөрөнгийн удирдлагын хэлтсийн түрээс хариуцсан мэргэжилтнүүд тухайн иргэдтэй гэрээ байгуулж, түлхүү-рийг хүлээлгэн өгөх юм.
-“Буянт-Ухаа-2” хороол лын борлуулалт хэдэн хувь тай явж байна вэ?
-Одоогоор захиалга 50 хувьтай байна. Үүнээс 350 байрыг төрийн түрээс рүү шилжүүлэхээр борлогдоогүй, худалдах боломжтой 400 гаруй байр үлдэж байна гэсэн үг. Ихэвчлэн гурван өрөө том талбайтай байрууд үлдсэн. Түрээсийг орон нутагт ам метрийг 4000, нийслэлд 5000 төгрөг байхаар тогтоосон. “Буянт-Ухаа2” хороололд 39.3 , 49.23 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголт бий. Тэгэхээр иргэд сард ойролцоогоор200-250 мянган төгрөгийн түрээс төлнө гэсэн үг.
Ц.Заяа
URL: