Түрээсийн орон сууцны бүртгэл Дархан-Уул аймгаас эхэлнэ
Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу Барилга, Хот Байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлаад байсан юм. Харин түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпорациас баталлаа.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд гуравдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм.
Харин Улаанбаатар хотод ”Буянт-Ухаа2 хороолол”-ын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авна. “Буянт-Ухаа2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангиллалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах аж. “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл явагдана.
Бүртгэлийн ажиллагаа бүрэн дуусаж нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийн товыг олон нийтэд зарлана гэдгийг ТОСК-аас мэдэгдсэн.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх хуваарь:
№ |
Зорилтот бүлгийн ангилал |
БХБЯамны сайдын 2016.02.23-ны өдрийн 28 дугаар тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд Түрээсийн орон сууцанд хамрагдах квот
/хувиар болон тоогоор/ |
Бүртгэл явагдах өдрүүд |
||
Квот % | 2 өрөө
39.3 мкв |
2 өрөө
49.23 мкв |
|||
1 | Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан | 15% | 30 | 22 | 2016.03.21-22 |
2 | Залуу гэр бүл /2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүрэлх насны эхнэр нөхөр/ | 20% | 40 | 30 | 2016.03.23-24 |
3 | Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч | 30% | 60 | 45 | 2016.03.25,03.28 |
4
|
Төрийн албан хаагч | 15% | 30 | 23 | 2016.03.29 |
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх | 5% | 10 | 7 | ||
6
|
0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй | 10% | 20 | 15 | 2016.03.30 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл | 5% | 10
|
8 | ||
100% | 200 | 150 |
Орон нутгийн хувьд “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумдад баригдсан орон сууцанд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагд хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулах ажээ.
URL: