Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны ээлжит хурал амжилттай боллоо

Эгнээндээ 15 мянган гишүүдийг багтаасан их айл бол Хөвсгөл аймгийн МАН-ын хороо. Улиран өнгөрсөн жилийнхээ амжилт ололт, алдаа мадагийг шүүн хэлэлцэж сонгуулийн жилийн зорилтоо тодорхойлсон ээлжит 11 дүгээр хурлаа Хөвсгөлчүүд амжилттай зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны ээлжит 11 дугаар хурлын үеэр аймгийн ИТХ-д бие дааж ялалт байгуулан ажиллаж байгаа М.Тогтохдэмбэрэл, Б.Эрдэнэбаатар нар МАН-д элсэж намын бат илэрхийллээ гардан авч баяр дээр баяр нэмлээ.

Өнгөрөгч 2015 он Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны хувьд “Бид хамтдаа” аяныг өрнүүлж Төрийн бус байгууллага, үүсгэл санаачлагын клубуудын идэвхи оролцоон дээр тулгуурласан шинэлэг ажлын ундаргатай жил байсан байна.

Ээлжит 11 дүгээр хурлын үеэр бүтэн жилийн үйл ажиллагаагаараа манлайлсан байгууллагуудыг шагнаж урамшуулсан байна. 2015 оны аймгийн Шилдэгийн шилдэг МАН-ын хороогоор Галт сумын МАН-ын хороо шалгарсан байна. Галт сумын МАН-ын хороо болон НАМЗХ, “Галт ирээдүй хөгжлийн сан” ТББ-ууд хамтран сумандаа “Иргэдийн мэдээллийн төв”-ийг байгуулан санхүүжүүлж байгаа нь орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн чухал алхам болсон юм.

Мөн хоёрдугаар байрыг Тариалан сумын МАН-ын хороо эзэлсэн бол Ренчинлхүмбэ сумын МАН-ын хороо гуравдугаар байрыг эзлэж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

МАН-ын үйл хэргийг сурталчилж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон идэвхи санаачлагаараа манлайлж байгаа залуусын энгэр дээр МАН-ын үнэ хүндтэй шагналууд гялалзсан байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар

Хөвсгөл аймгийн МАН-ын дарга Л.Ганболд, Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч М.Очирхуяг


URL:

Сэтгэгдэл бичих