“Өмнөд Солонгосыг чөлөөлөх” төлөвлөгөө боловсруулжээ

Умард Солонгос “Өмнөд Солонгосыг чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө” боловсруулсан байна. Энэ тухай өнөөдөр эхэлж буй Америк-Өмнөд Солонгосын хамтарсан “Key Resolve” /”Ки ризолв”/ болон “Foal Eagle” /”Фоул игл”/ томоохон сургуулилтын хариуд гаргасан тус улсын Улсыг батлан хамгаалах хорооны /УБХ/ мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд онцлон тэмдэглэж буйгаар, Умард Солонгос хилийн чанадад гол байгаа устгах давшилтын зэвсгүүдийг нутаг дэвсгэртээ байрлуулсны дагуу “Өмнөд Солонгосыг чөлөөлөх төлөвлөгөө” боловсруулсан байна.

Үүний сацуу тус улсын УБХ АНУ-д болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудад Солонгосын ардын арми “цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөд” бэлэн байгааг мэдэгджээ. Цэргийн дээд командлалаас тушаал ирсэн тохиолдолд Умард Солонгос Зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг, тэр дундаа, цөмийн хүчин чадлыг харуулахад бэлэн байна гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих