Хучлагатай автомашинаас 2 хүний цогцос олджээ
Өнгөрсөн бямба гарагт цасан шуурга болох үеэр автомашины хучлага сөхөгдөж, хүний цогцос байгааг иргэд хараад цагдаа дуудаж мэдээлэл өгчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Цэлмэг” хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олджээ.
Талийгаач нарыг хэн болохыг тогтоосон бөгөөд ямар шалтгаанаар амиа алдсаныг шүүх шинжилгээний хүрээлэнгээс эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж. Тухайн автомашин он гарснаас хойш “Цэлмэг” хотхоны гадаа хучлагатайгаа байсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
URL: