Хэнтий аймгийн удирдлагууд хууль зөрчсөн үү?
Авлигатай тэмцэх газар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хэнтий аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргыг шалгажээ.
Хяналт шалгалтаар хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр а/573 тоот захирамж гаргаж орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй 2 орон сууцыг тус бүрийг нь 35 сая төгрөгөөр үнэлж худалдахаар шийдвэрлэжээ. Хөрөнгийн бүртгэлийн үнийн дүнгээс доогуур үнэ тогтоож худалдан борлуулах шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчжээ.
Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нь орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар өөрийгөө 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоолоор томилсон, ТУЗ-ийн даргаар ажилласны төлөө мөнгөн урамшуулал авч байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчсөн байна.
Тиймээс орон нутгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч, үр дүнг эргэнмэдэгдэх тухай албан бичгийг хүргүүлжээ.
Эх сурвалж: Shuud.mn
URL: