Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/167 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд Малын гоц халдварт цэцэг өвчин халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, Мал эмнэлэгийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Онцгой байдлын газарт тус тус үүрэг болгов.
“Хяналт шалгалт явуулах ажлын хэсгүүдийн хяналтын байр, ажиллах бүрэлдэхүүний тоо, нийслэлийн орчимд Хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг тус тус батлав.
Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлт хийх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 85 сая 032 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ” -ҮҮДИЙН
ХЯНАЛТЫН БАЙР, АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОО
ХЯНАЛТЫН БАЙР, АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОО
№ | “Хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийх ажлын хэсэг”-үүдийн байршил | Удирдан зохион байгуулах байгууллага | Хамтран ажиллах | Хугацаа |
1 | Багануур Хэрлэнгийн АТШБ товчоо |
Багануур дүүргийн Онцгой комисс |
НОБГ-1 Мэргэжлийн хяналт-1 Замын цагдаа -1 Мал эмнэлэг-1 |
III/01 – III/14 |
2 | Тэрэлж, зүүн аймаг явах автозамын уулзвар /пост/ | Налайх дүүргийн Онцгой комисс |
НОБГ-1 Мэргэжлийн хяналт-1 Замын цагдаа -1 Мал эмнэлэг-1 |
III/01 – III/14 |
3 | Тэрэлж, горхиийн бүс нутаг /пост/ |
Налайх дүүргийн Онцгой комисс |
НОБГ-1 Мэргэжлийн хяналт-1 Замын цагдаа -1 Мал эмнэлэг-1 |
III/01 – III/14 |
4 | Баруун турууны товчоо | Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс | НОБГ-1 Мэргэжлийн хяналт-1 Замын цагдаа -1 Мал эмнэлэг-1 |
III/01 – III/14 |
5 | Багахангай Замын цагдаагийн пост | Багахангай дүүргийн Онцгой комисс |
ОБХ-1 Мэргэжлийн хяналт-1 Замын цагдаа -1 Мал эмнэлэг-1 |
III/01 – III/14 |
Тайлбар: Дүүргүүдийн Онцгой комисс нь нутаг дэвсгэрийнхээ авто техникийн шалган бүртгэх товчоод дээр ажиллаж байгаа хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн үүрэг гүйцэтгэлтэнд тогтмол хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэрэгжүүлсэн өдөр тутмын ажлын мэдээг нийслэлийн Онцгой байдлын газрын жижүүрт өгч ажиллана.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХОНИНЫ ЦЭЦЭГ
ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ,
ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ХУВААРЬ
ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ,
ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ХУВААРЬ
№ | Дүүрэг | Хугацаа | Зохион байгуулж удирдах | |
1 | Багануур дүүргийн АТШБ товчоо , нутаг дэвсгэрт | III/01 – III/14 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 2 удаа | Нийслэлийн Онцгой комисс | |
2 | Сонгинохайрхан дүүргийн АТШБ товчоо , нутаг дэвсгэрт | III/01 – III/14 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 2 удаа | Нийслэлийн Онцгой комисс | |
3 | Налайх дүүргийн АТШБ товчоо , нутаг дэвсгэрт | III/01 – III/14 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 2 удаа | Нийслэлийн Онцгой комисс | |
4 | Налайх дүүргийн Тэрэлж, горхиийнпост нутаг дэвсгэрт | III/01 – III/14 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 2 удаа | Нийслэлийн Онцгой комисс | |
5 | Багахангай АТШБ товчоо , нутаг дэвсгэрт | III/01 – III/14 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 2 удаа | Нийслэлийн Онцгой комисс | |
Тайлбар: Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн өдөр тутмын ажлын мэдээг нийслэлийн Онцгой байдлын газрын 266278 дугаарын утсаар жижүүрт өгч ажиллана.
URL: