Адель хүн чанар гаргажээ
Дуучин Адель гайхалтай гоё хоолойтой төдийгүй хүнлэг сайхан сэтгэлтэй аж. Тэр өөрийгөө их өрөвч хүн гэж нэгэнтээ хэлж байлаа. Өдгөө Бэлфаст хотод тоглолттой яваа 27 настай бүсгүй нэгэн шүтэн бишрэгч хүүхэндээ нөхөртэй бүсгүйчүүдийн эгнээнд багтахад нь тус болжээ.
Тоглолтынхоо үеэр Адель тайзан дээр Хэйли гэдэг бүсгүйг дуудаж гаргаж ирээд найз Нилдээ гэрлэх санал тавиач гэсэн байна.
Зарим нэгэн улс, оронд хорёдугаар сарын 29-ний өдөр бүсгүй хүн өөрөө хайртай хүндээ гэрлэх саналыг тавих боломжтой байдаг билээ.
URL: