УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоолны САВХ тарааж шуугиан дэгдээлээ

Сонгууль ойртоод сонин содон, шог хошин үзэгдлүүд сүүлийн өдрүүдэд олныг хөгжөөх болсон нь нууц биш. Ёстой л өнөө “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” хэмээн чонын тухай ярьдагчлан УИХ-ын эрхэм түшээд мань мэтэд бол цэнхэр дэлгэцээр л харагдахаас цаашгүй улс.

Сонгуулийн сургаар улстөрчид өөрийн тойрогийн иргэддээ элдэв янзын бэлэг тарааж эхлээд буй. Тэдний бэлгийг дурдвал Битон, нүүрс, нэгж гэх зэргээр цааш хөвөрнө.

Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганбат хажуу бөөрөнд нь өөрийнхөө хөрөг зургийг мөнхөлсөн 40 литрийн битон, нэр усаа тамгалсан шанага тэргүүтэн Баянхонгорчуудад тарааж буян үйлдээд авсан. Хажуугаар нь зэрэгцээд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дугаар хорооны айл өрхүүдэд хоёр шуудай бүхий Алагтолгойн нүүрс тараасан бол, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн нэр бүхий аяга өгөхөө ч мартаагүй.

Түүнчлэн О.Магнай мөн машин нүүрс ачиж ирээд иргэдэд үнэгүй тараасан гэх мэт тэдний бэлэг үргэлжилсэн. Тэгвэл энэ удаагийн ээлжилт сонин “жигтэй” ч гэмээр бэлгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тарааж үргэлжлүүллээ. Тэрбээр эрхэм гишүүний нэр бүхий ууттай хоолны савх болон шүдний чигчлүүр тараагдаж эхэлжээ.

Чухам тэрхүү ууттай хоолны савх болон шүдний чигчлүүр ямар утга санааг илэрхийлж байгааг одоогоор хэлж мэдэхгүй юм. Ямартай ч С.Одонтуяа бэлгийн ДАВАЛГААГ хоолны савх, шүдний чигчлүүрээр үргэлжлүүлж олныг гайхшрууллаа.

Савх, шүдний чигчлүүрийг нь аваад  САНАЛАА өгөх сонгогч ховорхон л болов уу.

Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан


URL:

Нэр: АРИУНАА Огноо: 3 March 2016

тэнэг новш вэ. арчаагүй амьтан байна шдээ. гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулаад байсан тэрнийхээ үлдэгдлийг тарааж дуусгаж санаа нь амарч байгаа юм байна л даа. Сансарын тунелийн хажууд хуучнаар Туул жин пан гэдэг газарт нэг хэсэг эцэг эхтэйгээ хамт малайзынх гээд гэр ахуйн бараа /гэж дээ хог новш/ авчраад зарж байсан шдээ. Ичих нүүрэндээ илэг наагаад булай амьтан юмаа. ирэх сонгуульд яаж ч бэлэг тараагаад гарахгүй шдээ хэн ч энэ балай авгайг дэмжихгүй, түүнд саналаа өгөхгүй түүнийг сонгохгүй ээ.

Нэр: худал мэдээллийг устгаачэээ Огноо: 3 March 2016

Энэ бол худал гүтгэлэг. ийм юманд итгэж л байдаг. Наадах чинь аль 2007 онд гаргаж байсан иргэн та баялаг сангийхан л юм байгаа биздээ. Хар ухаанаар бодсон ч гэсэн үнэмшилгүй юм. бараг 10 жилийн өмнөх юмаар нь оролдоод цагааныг харлуулах гэсэн л болхи, явуургүй оролдлого байна даа

Нэр: Anonymous Огноо: 3 March 2016

hahahahaha kkkkkkkkkkkk

Нэр: sanaa Огноо: 3 March 2016

Сонин юм их л болох юм даа.сонгууль дөхөх үеэр гаж санаа их төрөх юм.Зарим нь бүр солиорох юм даа.жорлон дээр хүртэл нэр төрөө сийлсэн тохилдол бас гарч байсан.

Нэр: Дээгий Огноо: 4 March 2016

би БГД амьдардаг БГД-ээс Одонтуяа гишүүн болоод гарсан боловч ард иргэдийн төлөө юу хийсэн юм бэ хйисэн юм байхгүй харин нөхөр нь тушаал дэвшиж дарга болоод хувийнхаа амьдрал ахуйг дээшлүүлээд байгаа тэгээд ханаж цадаагүй дахиад ирэх сонгуульд санаатай энэ хүнийг сонгохоос татгалзах хэрэгтэй байхоо ямар гордсон авгай вэ угаасаа гарч чадахгүй дээ

Нэр: Анхаа Огноо: 4 March 2016

БГД -ээс энэ авгай гарч чадахгүй дээ одоо болно мөрөөрөө явдаа баяртай

Сэтгэгдэл бичих