Биеэ үнэлэгчийг хүн амины хэргээр 19 жилийн дараа баривчиллаа

Цагдаа нар одоогоос 19 жилийн өмнөх хүн амины хэргийг илрүүлжээ. 1997 оны наймдугаар сарын 5-нд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд 32 настай эрэгтэй Э цээжиндээ дөрвөн удаагийн мэсний шархтайгаар нас барсан онц ноцтой хэрэг гарч байжээ. Тухайн үед хэргийн эзэн холбогдогч тогтоогдохгүйгээр түдгэлзүүлсэн байна.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн байж болзошгүй эмэгтэйг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид баривчилсан байна.

Сэжигтэн 41 настай Б Турк улсад амьдарч байгаад өнгөрсөн бямба гаригт Монголд иржээ. Түүнийг эх орондоо ирэхэд нь цагдаа нар баривчилсан. Тэрээр биеэ үнэлдэг нэгэн байсан бөгөөд 2000, 2015 онд бусдыг хутгалж гэмтээсэн хэрэгт ял шийтгэгдсэнийг эх сурвалж мэдээлэв.

Б.Заяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих