“Нарантуул” зах гурав хоног ажиллахгүй
Олон улсын худалдааны төв “Нарантуул” захад дахин гал гарлаа. Тодруулбал, шөнийн 03.00 цагийн үед гал гарч, иргэд галын дуудлага өгсөн байна. Улмаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Эрдэнэбаатараар ахлуулсан гал түймрийн найман анги шуурхай ажиллаж үүрийн 05.00 цагийн үед унтраажээ.
Одоогоор галын шалтгаан нөхцлийг урьдчилан тогтоогоогүй байгаа бөгөөд задаргаа хийж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэдгийг албаны эх сурвалж хэлэв. Түүнчлэн Нарантуул зах руу худалдаа эрхлэгчдийг оруулахгүй байгаа бөгөөд тус захын үйл ажиллагааг гурван хоног хаахаар болсон гэнэ. Гал түймрийн талаар хэвлэлийн бага хурал 11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт болно.
П.Энхбаатар
URL: