Гөхөлийн ширээний хүн чулуу
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Гөхөлийн ширээд хүн чулуу бүхий хоёр дурсгал буй.
Эдгээр чулуун хөшөөг галт уулын хар саарал хүрмэн чулуугаар болхидуухан урлаж хийсэн нь эртний уран барималчдын чадварыг илтгэх ажээ.
Хүн чулуунуудад дээл хувцас, эд хэрэглэл огт дүрслээгүй боловч ерөнхий хийц дүрслэлийн онцлог, хийсэн чулууны төрөл болон дэргэд нь буй чулуун овооны хэлбэр зохион байгуулалт, зэрэг нь Хөрөгийн хөндийн бүлэг хүн чулуутай нэн ойролцоо аж.
Иймд судлаачид Xlll-XlV зууны Монголын түүх соёлын дурсгал гэж үздэг байна.
URL: