Пакистаны засгийн газартай хамтран ажиллахгүй

Пакистаны засгийн газартай хамтран ажиллахгүй гэж лалын радикал талибаны хөдөлгөөн мэдэгдсэн тухай Их Британийн “Гардиан” сонин өчигдөр мэдээлжээ.

Бидний бааз Пакистанд байхгүй гэж талибаны бүлэглэл онцолсныг тус сонин дурьдав. Үүнээс гадна тэд Пакистаны тусгай албадаас Хаккани омогт дэмжлэг үзүүлж байна гэсэн АНУ-ын цэргийн командлалын мэдээллийг няцаажээ.

Пакистаны тусгай албадаас Кабулд халдан довтолсон террористуудыг дэмжиж байна гэж үүний өмнө АНУ-ын штабуудын нэгдсэн хорооны дарга адмирал Майкл Маллен сенатад мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих