Хий нь дарагдаагүй Улстөрч Монголын парламентад хэрэггүй

-УИХ-ын гишүүн Г.Уянга газрын тосны ордын лицензтай гэв үү-

Монголын төрд өнөөдөр суудлаа олдоггүй, бас олоо ч үгүй байж мэдэх “савсагануур” нөхдүүд нэлээд бий. Сонгууль дөхөхөөр ард түмний баатар болж дүр эсгэх, эх оронч царайлсан хий дүртнүүд ч гарын 10 хуруунаас их. 2012-2016 оны парламент үнэхээр супер гишүүдээр дүүрэн байв. Гудамжны жагсагч, сэтгүүлч, эмч, хуульч, багш, “би мэргэжлийн улстөрч” хэмээгчид гээд ер нь дутуу зүйлгүй супер УИХ энэ удаагийнх байлаа.

            Супер парламент дотор ард түмэнд таалагдахын хүслэн болсон хий нь дарагдаагүй улстөрчдийн тэргүүн эгнээний лидерээр Г.Уянгыг нэрлэхэд нэг их буруудахгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээр үнэндээ “Юм бол огцруулна, гацаагаад өгнө, зогсооно” гэж дөрвөн жил популизм хийж гангарлаа” гэж хатуухан хэлсэн нь эзнээ олсон үг байв. Г.Уянга гишүүн эл дөрвөн жилийн хугацаанд төрийн ажлаас илүүтэйгээр сэтгүүлчийн ажлаа хийсэн гэж сонгогчид нь шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний нэр барьж худлаа хашгирагсдыг популистууд гэх. Өнөөгийн парламентийн өнгө төрхийг тодорхойлогч МАН, АН-ын аль аль нь уг нэр томъёогоор овоглогсдоор дүүрэн. Бидний нийтлэлийн баатар сэтгүүлч мэргэжилтэй, анх АН-ын нэвтрүүлэг хийж тус намын хөдөө, гадааны үйл ажиллагаанд хүртэл тус нэмрээ хүргэж эцэстээ Н.Энхбаярын талаарх нэврүүлэг цацснаар улстөрчдөд тоогдох болсон Г.Уянга хатагтай 2012 оноос Чингэлтэй дүүрэгт Шударга ёс эвслээс нэр дэвшиж ялалт байгуулав. Товчхондоо Чингэлтэйхэн түүнд асар их итгэл хүлээлгэж сонгосон.

Г.Уянга төрийн ажлаас илүүтэй сэтгүүлчийнхээ ажлыг хийв

          Гэвч харамсалтай нь дээр дурьдснаар сэтгүүлчийнхээ ажлыг голчлон хийв. Байсгийхээд л “түүнийг АТГ-т өглөө”, Г.Уянг гишүүн С.Баяр, Оюутолгойтой холбоотой асуудлаар ноцтой баримт дэлгэнэ гэхчлэн сүртэй гарчигтай пи арын мэдээнүүдээр хэвлэлийн хуудсыг чимнэ. Энэ бүсгүй хэвлэлийн салбарт олон жил ажиллаж улстөрчидтэй ч пи арын нэврүүлэг хийгээд овоо хугацааг үдчихсэн учраас хэзээ, ямар хэвлэлийн акц дэвшүүлэх, олонд баатар болж харагдахаа гайгүй мэддэг нэгэн. Чухамдаа энэ менежментээрээ дөрвөн жил явсаар үр дүнгээ тооцуулах шувтаргад иржээ. Хамгийн сүүлд л гэхэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай үзэлцэж түүнийг АТГ-т шалгуулахаар хэвлэлийн од болж байлаа.

Түүний оноо авах зорилготой хийсэн гол акцууд нь Ерөнхий сайд асан С.Баярын гэр бүлийн гишүүд үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэх мөн Оюутолгойтой холбоотой ноцтой мэдээлэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-д шалгуулах, мөнгө цацсан хэмээх сенсиацуудыг нь дурьдаж болно. Гэвч улстөрч гэхээсээ илүүтэй ард түмний өмч болж сонгогчдын саналаар парламентад орж ирсэн хүний хувьд ийм жижигхэн зүйлээр зугаа хийж, хүүхэд шиг аашлах хэрэггүй байсныг учир мэдэх нь шүүмжилдэг.

Г.Уянга 800 сая төгрөгөө ил болгосон гэнэ

       Өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгааных нь гол уриа нь “Уянгын сэтгэл, зүрх ард түмнийхээ төлөө цохилдог”, оюутан бүрт 500 мянган төгрөг, сар бүр 70 мянган төгрөг өгүүлсэн гэх үгнүүд нь зарим үед утгаа олоогүй мэт санагдана. Мөн шударга бус зүйл, эрх мэдлээ урвуулахыг эсэргүүцдэг энэ эмэгтэй эцэстээ тэдний урсгалд ороод явчих шиг боллоо.

УИХ-ын гишүүн болсных нь дараа түүний нөхөр сэтгүүлч мэргэжилтэй АН-д нарийн бичгийн дарга байсан А.Баатархуягаа МОНЦАМЭ агентлагийн даргаар томилуулав. А.Баатархуяг ирэх сонгуулиар УИХ-д тоос өргөхийг ч ойр тойрных нь хэлж байна. Төрийн албыг төрлийн алба болгосон гишүүдийн нэг нь яалт ч үгүй Г.Уянга. Түүний хажууд алба хувиргасан А.Бакей, С.Одонтуяа, Н.Батбаяр гээд нөхдүүд олон бий.

Эрхэм гишүүний дээрх асуудлаас гадна өөртэйг нь холбоотой хоёр ноцтой асуудлын чимээ дуулдсан нь үнэний ортой аж. Тодруулбал, тэрбээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 800 сая төгрөг ил болгосон гэнэ. Түүнчлэн газрын тосны ордын тусгай зөвшөөрөл хүртэл бий гэдгийг эх сурвалжуудаас сонсов. Манай сайт тун удахгүй уг хоёр асуудлыг тодруулж хүргэх болно.

Ямартай ч цагтаа нөхөртэйгээ шүүхээс хүн гүтгэсэн хэргээр нэгэн зэрэг ял сонсож эцэстээ парламентад орж ард түмнийхээ төлөө нойр, хоолгүй зүтгэнэ гэж асан Г.Уянга хатагтай дөрвөн жилийн хугацаанд хий нь дарагдалгүй хэвлэлийн сенсиаци хийсээр нэгэн парламентийг үдэж дараагийнхдаа санаархах гэж байна. Угтаа улс төрд хий дэлсэгч бас шүүмжлэгч болгон нь сайн од болдоггүй, гагцхүү шийдэж гарцыг зааж өгдөг өөрийн толгойтой хүн Монголын төрд олон байх юм бол ард түмэн жинхэнэ үнэд хүрэх өмчтэй болох юм.

Тоймч Л.Баатархүү


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 March 2016

уа яг үнэн МОНГОЛЫГ хорлогчид танаи саитаар од болоод баисан юм? БУЗРУУДЫГ саин илчлэх хэрэгтэи???

Нэр: Anonymous Огноо: 1 March 2016

Batzandan. Magnai nariin hii bas garaagui

Нэр: Х Огноо: 3 March 2016

Яг зөв.одоо хүмүүс хашираа байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих