О.Сайнжаргал: Битгий яваач гэж хашгирсаар

Битгий яваач гэж хашгирсаар
Би зүүднээсээ нулимстай сэрлээ
Хар дарсан энэ зүүдэнд аавыг минь
Хэзээ ч ирэхгүйгээр бүр мөсөн авчихлаа
Ааваа
Үр нь үлдэж үндэс нь бэхждэг хорвоод
Өөдсийн чинээ үр чинь чулуунд бүдэчсээр явна
Нар хэнийг ч ялгалгүй ээдэг атлаа
Над дээр ганцхан сүүдэрээ тусгах юм шиг санагдах юм
Ааваа
Хорвоо заримдаа надад хатуурхах юмаа
Ховорхон ч гэсэн охин нь уйлаал байх юм
Салхи сөрөөд алхсаар сөхөрсөн ч
Сайхан аавынхаа сургаалиар эргээд сэхэх юмаа
Ааваа
Өнгийн цэцэгс хорвоод олон байдаг шиг
Өөр хүмүүс энэ орчлонд зэрэгцэн орших юм
Өрөвдөн хайрлаж тусалж байсан хүн минь
Өнчин охин гэж заримдаа тохуурхах юм
Ааваа
Цээжийг тань дэрлээд санаа алдах юмсан
Жижигхэн гараараа танийхаа хацрыг илбэх юмсан
Ааваа гээд гүйж очоод тэврүүлэх юмсан
Амрагтаа гомдсон гомдолоо таньдаа үнсүүлж тайтгарах юмсан
Ааваа
Санаа амар сайн суугаа гэж охиндоо итгээрэй
Сайхан сэтгэл байхад үр чинь алзахгүй ээ
Зөв л амьдрах гэж охин нь хичээж явна
Зөөлөн буурал хорвоо үрээс нь нүүр буруулахгүй ээ


URL:

Сэтгэгдэл бичих