“Батхүлэг” авто сургууль жирэмсэн эмэгтэйг зальджээ
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй болсон болоогүй, чанартай чанаргүй жолооны сургуулиуд олширсоор байгаа. Тэд үйлчлүүлгчидээ яг таг сургаж, чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаа болов уу? Ийн асуух болсон нь учиртай. Учир нь саяхан нэгэн эмэгтэйн эрх ашиг, зөрчигдөж, жолооны сургуульд хулхидуулжээ. Анх 1998 онд үүсгэн байгууладсан бөгөөд нийслэлд есөн салбартай, томоохон гэгддэг “Батхүлэг” авто сургууль иргэн Ж-г хулхиджээ. Учир явдлыг сийрүүлбэл БГД-ийн 12-р хороо, компьютер худалдааны “Хишиг” төвийн гуравдугаар давхарт байрлах “Батхүлэг” сургуулийн слабарт Ж гэгч эмэгтэй урьдчилгаа 50 хувийн төлбөрөө төлөөд хичээлдээ суусан аж. Харин шалгалт болохын өмнөхөн тэрхүү бүсгүй төрөх дөхөөд, хөдөө явах болсон байна. Иймээс сургуулийн захиралдаа хандан учир байдлаа хэлээд, дараа ирж үргэлжлүүлэн сурч, үнэмлэхээ авах тухай хүсэлтээ дамжуулжээ. Үүний хариуд “Батхүлэг” авто сургуулийн захирал эмэгтэй түүнд хэлэхдээ “Төлбөрөө 100 өгчихвөл шалгалтад оруулалгүйгээр үнэмлэхийг чинь гаргаад өгье, ямар ч асуудалгүй” хэмээсэн байна. Бие давхар бүсгүй амаржихаар хөдөө явсны дараа 9911-тэй дугаараас “Батхүлэг”-ийн захирал эмэгтэй залгаад үлдсэн төлбөрөө хийгээрэй үнэмлэхийг чинь гаргах гээд байна” гэж ярьжээ. Дараа нь 9890115* дугаараас нарийн бичиг хүүхэн нь залгаж мөнгөө шилжүүлүүлжээ. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрч Ж бүсгүй төрснийхөө дараа тус сургуульд хандан одоо би яах ёстой вэ, шалгалт өгөх үү хэмээн холбогдтол үнэмлэхээ өгөх нь битгий хэл төлбөр төлснийг нь үгүйсгэжээ. Хөөрхий эмэгтэй яах, хэнд хандахаа мэдэхгүй бидэнд хандсан юм. Иймэрхүү байдлаар хичнээн хүний эрх ашиг, зөрчигдөж, эд мөнгө, сэтгэл санааны хохирол амсч байгаа бол. Зөвхөн энэ жишээ ч биш өөр олон хүмүүсийн эрх ашиг энд тэндхийн ашиг хонзоо харсан газруудад зөрчигдсөөр байна.
Э.Чимэг
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: