Зоригтойгоор нүцгэлсэн анхны эрэгтэй жүжигчин Б.Чинзориг

Цахим хуудастаа жүжигчин О.Долгор өөрийнхөө тухай мэдээллийг зургаар хүргэдэг. Саяхан тэрбээр нөхрийнхөө нүцгэлсэн киноны постерыг оруулсан нь олны дунд багагүй мэтгэлцээнийг өрнүүлээд авсан удаатай. Наана нь сууж буй эмэгтэй О.Долгор мөн биш гэж сошал ертөнцийнх нь маргасан. Ямартай ч эрэгтэй жүжигчдээс өмнө нь бүрэн нүцгэлж байгаагүй их зоригийг гаргаж тайчсан Б.Чинзориг ” Lovers” киногоор ийн тайчив.

“Lovers” кино бол жүжигчин хүний хувьд миний хийсэн нэг том алхам байсан. Энэ киногоор залуучуудын хайр дурлалыг нэг өнцгөөс харуулах гэсэн болов уу. Зохиолоо авахад найруулагч “энд хоёр, гурван 18+ хэсэг бий. Тэр хэсгүүдэд чи санаа бодлоо хэлээрэй, гэхдээ би энэ талаас нь гаргахыг бодож байгаа шүү.

Муухай биш гоо сайхан талаас нь харуулахыг бодно. Тийм учраас энэ дээр санаа зоволтгүй шүү” гэсэн болохоор зориглон бүтээсэн хэмээн Гарьд гэх залуугийн талаар хуучилжээ.

Энэхүү дүрийг гаргахын тулд 10 хоногийн дотор илүүдэл жингээ хасаж, 89 кг-аас 79 кг болтлоо турсан аж. Найруулагч нь түүнд “булчинлаг жүжигчин хэрэггүй, туранхай л байх хэрэгтэй байна” хэмээн захисан гэнэ шүү.

Тэрбээр өмнө нь “Дурласны маргааш”, “Амьдрах тасалбар, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн наран”, “Кино шиг амьдрал” зэрэг кинонд тоглож байсан билээ.

Э.Намуунзаяа


URL:

Сэтгэгдэл бичих