МАН, МАХН хоёр нэгдэж АН-ыг “хямраах уу”
2016 оны сонгуульд нэр дэвшигчид болон намуудын оролцох тактик захаасаа ил болж эхэлж байх шиг байна.
Энэ удаагийн сонгуулийн хамгийн гол төлөвлөгөө нь намууд засгийн эрхийг дангаараа барихын тулд бусад жижиг намуудаа өөрсдийн хүрээлэлдээ багтаах явдал гэж тодорхойлж болохоор байна. Үүний эхлэл болгож АН-ынхан өнгөрсөн хоёрдугаар сард ИЗНН-ын өөртөө нэгтгэсэн. Дараа нь одоогийн Шударга ёс эвслийн нэг хэсгийг бүрдүүлэгч МҮАН-тай тохироонд хүрч ирэх сонгуульд нэг далбаан дор оролцохоор болсон юм.
Тэгвэл энэ хаврын хамгийн сонирхолтой үйл явдал ойрын өдрүүдэд өрнөх бололтой. Тэр нь юу вэ гэвэл МАН болон МАХН-ын нэгдэх асуудал юм. Намууд өнгөрсөн намраас хойш нэгдэх эсвэл сонгуульд эвсэж оролцох талаарх яриагаа олон нийтэд цухалзуулж эхэлсэн. Өнгөрсөн намар хоёр намын ахмад гишүүд тэр дундаа МАХН-ын ахмад гишүүд МАН-тай хамтрах талаар хурал хийж, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байв. Тэгвэл өнөөдөр болох “Эх орончдын” баяраа хамтдаа тэмдэглэх талаар намууд тохироонд хүрч хамт тэмдэглэж байна.
Энэ бүгдээс харахад хоёр нам ирэх сонгуульд дөрөө харшуулан оролцох өдөр холгүй байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН болон МАХН-ын дээд түвшний удирдлагууд нэгдэх талаар ерөнхийдөө тохироонд хүрсэн гэнэ. Энэхүү саналыг МАХН-ын зүгээс өнгөрсөн хугацаанд нэлээд шаргуу тавьж байжээ. Хоёр намын төлөөлөн УИХ-д суугаа гишүүд ч гэсэн уг асуудлыг үгүйсгэхгүй байгаа юм. Харин намуудын зарим гишүүд нь нэгдэх, нийлэх асуудлыг зөвшөөрөхгүй байгаа учраас өдийг хүртэл сунжирч буй талаар ч эх сурвалжууд мэдээлж байна.
АН-ыг ирэх сонгуульд бэлтгэж хүчээ зузаатгаж буйг харсан МАН, МАХН-ынхан хүчээ нэгтгэх талаарх тохироог хийсэн гэдэг нь ийнхүү тодорхой болж байх шиг байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынханд өнгөрсөн өвөлжингөө хууртсан Н.Энхбаяр “би дахин хүчтэй болно” гэж өөрийгөө хурцалж суугаа гэнэ. Харин хүчтэй болох тэр алхам нь хоёр намын нэгдэл ажээ. Хамгийн сонирхолтой нь эвсэл болж сонгууль оролцох бус бүр нэгдэх талаарх яриа юм. Ингээд улс төр “унтаж” чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд нэр дэвших тойрог руугаа хүлгийн жолоо залсан энэ өдрүүдэд төрийн ордонд дээрх хоёр намын нэгдэх тухай асуудлыг л ярилцаж байна гэхэд хилсдэхгүй. МАХН, МАН-ын нэгдлээс айх ёстой нам нь одоо эрх барьж байгаа Ардчилсан нам болж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал авсан нь тэдний өөрсдийнх нь бий болгосон амжилт биш гэдгийг бүгд л гадарлаж байгаа. Хэрвээ МАН, МАХН салаагүй байсан бол, “Шударга ёс” эвслийн авсан 20 хувийн саналыг талаар нь хуваагаад МАН-ын авсан 29 хувь дээр нэмэхэд өнөөдөр АН биш МАН олуулаа байх байсан. Тиймээс хоёр намын нэгдлээс хамгийн их айж байгаа нь АН юм.
Ямартаа ч МАН, МАХН хоёр нэгдэх нь дарга нарын түвшинд нэгэнтээ яригдан баталгаажсан ажээ. Харин нэгдэх болсноо зарлах өдөр нь өнөөдөр үү, ойрын өдрүүдэд үү гэдэг л сонирхолтой байна. Мөн энэ хоёр намын нэгдэл эвслийг тараах хэмжээнд өрнөх гэдэг ч бас анхаарал татаж байгаа юм.
Г.Ган
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
маш зөв арчилсан намын шээсэн гоожих гэж байгаа з энхболд элбэгээ сайханбилэг нар унтаж чадахгүй хардарж энэ хоёр нийлж баивал яана аль болох хоёр намыг нийлүүлэхгй байх санаатай байгаан тод байна тэр тусам ман махн нам сүрийг үзүүлэх хэрэгтэй тэгээд махн нам гэсэн хуучин нэрэн дороо мандан бадрах ёстой шүү монголын ард түмэн хүсэж байна?????????
зөв зөв
махн ледертэй нам амжилт эби чи эх орны их өрийг төл богино хүн богино бодолтой гэж ямар үнэн үг вэ?
энхбаяр монголыг өр ширгүй эх орноо зараагүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн одоо хардаа монголыг самарч дууслаа эби гөлөг монголын ард түмэн бидны нэрийг барьж их өр арчирсан өөрөө төлөн биз чадахгүй бол шоронд сууж үхэж далд ор