Гэр бүлийн өдрийг сар бүр тэмдэглэнэ

Нийслэлчүүд сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг батлан гаргасан байна. Энэ хөтөлбөрт заасны дагуу гэр бүлийн өдөртэй болохоор НИТХТ-ийн энэ оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоолыг батлажээ.
Энэхүү тогтоолын дагуу нийслэлчүүд өчигдөр гэр бүлийн өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ. Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас тус өдрийг тогтмол тэмдэглэснээр гэр бүлийн харилцаа, тогтвортой, хүүхэд бүхэн аз жаргалтай байх боломж бүрэлдэнэ гэж үзэж байгаа аж.
Мөн сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг гэр бүлийн өдөр болгон зарласнаар гэр бүл төлөвлөлт сайжирч, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмж сайжирна гэдгийг онцлов.Г.Ням


URL:

Сэтгэгдэл бичих