“Эх орончид ба ардчилал” эрдэм шинжилгээний хурал боллоо

Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой Эх орончдын өдрийг тохиолдуулан “Эх орон ба ардчилал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Б танхимд зохион байгууллаа.  Уг хурлын нээлтийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний Үндсэн хуулийн баталгаажилт  сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Батлан хамгаалах бодлого ба эх оронч үзэл сэдвээр Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх тусгаар тогтнолын товчоон сэдвээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Монгол Улсын орчин үеийн түүх сэдвээр түүхч Д.Өлзийбаатар нар илтгэл сонирхолтой илтгэл тавилаа.

            МАН-ын дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 95 жил, Эх орончдын өдөр тохиож байна. Одоогоос 95 жилийн өмнө Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдаж, Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны Ерөнхий сайд Бодоо тамгыг нь сийлж, Монгол Ардын нам гэж нэрийдэж, Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ түүхэн баярыг угшил нэгтэй хоёр нам хамтран тэмдэглэх эрх барих байгууллагын шийдвэр гарсан. Энэ дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулан өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлж байна.  Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс хоёр нам нэгдэж сонгуульд оролцох эсэхийг их сонирхож  байна. МАН 27 их хурлаас хойш эдийн засаг хямарсан улс орон байдал хүнд хэцүү байгаа цагт улс төрийн намуудын харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл гэдэг юу юунаас илүү чухал юм гэсэн байр суурийг баримталж, Монголын  гаруй улс төрийн намуудтай 12 гаруй үндэсний зөвшилцлийн уулзалтыг хийсэн. Монголд улс төрийн нам байгуулагдаж, бүгд найрамдах ардчилсан үндсэн хуультай улс орон болох эх үндсийг тавьсан түүхэн баяр иргэн бүрийн баяр байх ёстой. Энэ утгаараа хоёр нам хамтарч тэмдэглэж байна” гэлээ.

            УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  тавьсан илтгэлдээ ” Эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлуулах зорилготой манай улс Үндсэн хуулиар даяар олноо зарлан тунхагласан энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн эдийн засгийн эрэмбэ дарааг тогтоох шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийн эдийн засгийн бодлогыг иргэдэд хүрсэн байдлаар эрэмбэлэх шаардлага  нэн тэргүүнд тавигдаж байна. Тодруулж хэлбэл, нийгмийн чиг баримжаатай хөгжлийг хангахад чиглэсэн хүний хөгжил,  нийгмийн суурь үйлчилгээ, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх мэтээр эрэмбэлнэ гэсэн үг. Үндсэн хуульд газар түүний баялаг, буянт мал сүрэг төр түмний хамгаалалтад байхыг хоёрдмол утгагүй заасан. Үүнийгээ сахиж биелүүлнэ гэсэн үг. Үндсэн хуульд иргэний нийгэм хөгжүүлэх эрхзүйн баталгааг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн үндэсний эв нэгдэл бэхжих эх оронч үндэсний үзэл хүмүүжил төлөвших, үндэсний зан заншил, соёл аж төрөхүй, цэцэглэн хөгжих эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Энэ бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оюуны үндэс суурь нь юм” гэсэн юм.

            Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Эх орончдын өдрийг манай хоёр нам хамтран тэмдэглэж байгаа нь бэлгэшээлтэй чухал улс төрийн үйл явдал юм. Аливаа улс төрийн намууд дотооддоо өрсөлдөж болох ч гадааддаа нэгдмэл улс төрийн шигшээ баг шиг байх учиртай. Ингэж байж улс орныхоо нэр хүндийг бүс нутагтаа болоод дэлхийд өндөр зэрэгт авч явж чадна. Энэ утгаар нь авч үзбэл бидний сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн батлан хамгаалах бодлогод нэгдмэл байр суурьтай ажиллаж байгаа.  Батлан хамгаалах салбарын уламжлал шинэчлэлийн талаар ярихад бол 20 зууны ихэнхи хугацааг холбоотны аргаар өөрийгөө батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс, ЗХУ-тай хамтран ажиллах, харилцан туслах  онд байгуулсан гэрээ байдаг. Үүнд Монгол Улсад гадны түрэмгийлэл бодитойгоор заналхийлсэн үед Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр хамгаална гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ холбоотны гэрээгээр 1990 он хүртэл явсан.  1990 оноос хойш манай гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хоёр хөрш маань найрамдалт харилцаатай болсон үед Монгол Улс анхдагч хөршүүдтэй стратегийн түншлэлийн харилцаатай явсан. Аль алинтай нь тэнцвэртэй харилцана гэсэн бодлого бий. Бидний сүүлийн жилд баримталж ирсэн бодлогыг үзэхээр хоёр хөрш болон бусад их гүрнүүдийн  сонирхлын тэнцвэрийг хангах замаар идэвхитэй бодлого үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хүрээнд манайхтай ойр дотно бүс нутаг, дэлхийд нөлөө бүхий холбоотны байгууллага, цэргийн  эвсэл тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манайх ажиглагчийн байр сууринд байдаг. НАТО-той энхийн төлөө түншлэл гэсэн гэрээтэй. Энэ бүхэн их гүрнүүдийн дэлхийд нөлөөлөх хүчнүүдтэй харилцаагаа тэнцвэржүүлэх, идэвхитэй хамтран ажиллах бодлого баримталж ирснийг харуулж байна” гэлээ.


URL:

Нэр: Хөх чоно Огноо: 10 May 2017

Дүр эсэгсэн эх орончидын чуулган чинь л энэ байна даа…

Сэтгэгдэл бичих